Доржпаламын Эрдэнэцогт: КУРДУУД...

Доржпаламын Эрдэнэцогт: КУРДУУД...

Гучин дөчин сая курдууд монголчууд бидэнтэй бараг зэрэгцээд өнгөрсөн зууны хориод оноос эхлээд тусгаар тогтнолынхоо төлөө зуун жил тэмцэн байлдаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Дэлхийн нэгдүгээр дайнд туркийн талд байлдсан курдуудад уг нь аль 1920 оны Турк-Антанта хоорондын Севрийн гэрээгээр Курдистан хэмээх тусгаар улс байхаар тусгагдсан боловч 1923 оны Лозаннагийн гэрээгээр энэ нь хүчингүй болж курд үндэстэн дөрвөн хэсэг болон хуваагдан одоогоор Туркт 15 сая, Иракт 7 сая, Иранд 4 сая, Сирид 2 сая курдууд амьдарч байна.  

Курдууд 1924-1939 он хүртэл туркуудтэй тэмцээд дийлээгүй дэлхийн хоёрдугаар дайнтай золгосон бөгөөд 1941-1945 онд ираны курдууд босон тэмцээд 1946 онд холбоотны мэдлийн Ираны азербайджаны нутаг дээр Сталины дэмжлэгтэйгээр зөвлөлт маягийн Курдистан улсыг байгуулсан ч оросын цэрэг тэндээс гарсны дараа жил ч хүрэлгүй 11 сар болоод иранчуудад устгагдан, удирдлагууд нь дүүжлэгдсэн юм.

1960 оноос ЗХУ коммунизмаа экспортлох ажлын хүрээнд Туркэд Ажилчны нам, 1978 онд Курдистаны ажилчны намыг байгуулж курдуудыг эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө дахин өдөөж өгсөн юм. Саддам Хусейнд адлагдан байсан курдууд тусгаар тогтнох горьдлого өвөртлөн наяад онд иран-иракийн дайнд ираны талд байлдаад мөн л талаар болсон.  Ерээд онд курдууд Америкийн талд Саддам Хусейний армийн эсрэг хамаг чадлаараа байлдаж Иракийн курдууд арайхийж нэг автономит эрхтэй болсон ч өнөөдөр тэр нь хутганы ирэн дээр ирлээ.

Өнөөдрийн сирийн дайныг далимдуулан тусгаар тогтнолоо олчих санаатай курдууд оросын талд ч америкийн талд ч туркийн талд ч Ассадын талд ч Багдадын талд ч орж тэдний гол дайсан исламын улсын дайчдыг даралцахад голлох үүрэг гүйцэтгэн, ёстой далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарч бүгдэд нь хүчин зүтгэсэн ч дэмжиж байсан бүх талууд нь өнөөдөр нүүр бууруулан, бүр автономит статусаа туркуудад арчуулах дээрээ тулаад байна.

Улс орных нь талыг эзлээд байсан исламын улсаас курдууд л Сири Иракийг саяхан чөлөөлсөн. Туркууд өөрийн курдууд болон сириэс дүрвэж ирсэн курдуудыг зэвсэглэн исламын дайчдын эсрэг илгээсэн нь сайндаа ч биш дайсныг дайснаар нь цохиж курдуудын тоог аль болохоор цөөрүүлэх бодлого байсан юм. Гэтэл курдууд америк оросын агаарын цэргийн хүчтэй дэмжлэгтэйгээр исламын улсын эсрэг дайнд ялалт байгуулж улам бүр хүчээ зузаатган бүр туркийн хилийн дагуу хилийн цэргээ байгуулж, Иракийн Курдистаны тусгаар тогтнол, Сирийн Курдистаны холбооны улсын статусыг зарлаж орхисон нь Эрдоган Сирид цаашлаад Иракт байгаа курдуудыг газрын хөрснөөс арчих цэргийн ажиллагаанд хүргэлээ.

Эрдоганы энэхүү төлөвлөгөөг Орос Америк Иран бүр Ассад хүртэл ил далдуур дэмжиж оросууд Афринаас цэргээ гарган, Америкууд 2000 пуужингийн нэгэн зэрэг цохилтоор Сирийг эзлэн түрэмгийлж Ассадыг унагах төлөвлөгөөнөөс Оросын шахалт сүрдүүлгээр татгалзаад байгаа төдийгүй Сириэс цэргээ гаргахаа амлаж, туркууд  сирийн сөрөг хүчний зарим нэг ар тал хангалтын чухал бааз нисэх буудлыг Ассадад найр тавин өгөх зэргээр бүх улсууд туркуудэд ногоон гэрэл асааж байгаа нь сирийн дайнд Ассадыг бус курдуудыг бутниргэх шинэ эрин үе эхэлж байна.

Иракийн Курдистаны тусгаар тогтнолын асуудлаар Иракт болсон бүх нийтийн санал асуулгад 93 хувь нь Курдын тусгаар тогтносон улс байгуулахыг дэмжсэн боловч НҮБ болон дэлхийн ихэнх улс орон түүний дотор курдуудыг сүүлийн гучаад жил дэмжиж зэвсэглэж ирсэн Америк ч курдын тусгаар тогтнолыг дэмжилгүй Багдадын талд орж эхэллээ. Дэлхий нийтийн дайсан Исламын улс бүлэглэлийг устгахад гол үүрэг гүйцэтгэсэн курдуудыг Анкара арчихад НҮБ болон их гүрнүүд нүдээ анин мэдээгүй царай гаргах шинжтэй.

Курдуудын пешмерга болон Курдистаны аюулаас хамгаалах байгууллагыг анхнаас байгуулахад тусалж байсан Израиль л ганцхан өнөөдөр курдуудыг тууштай дэмжиж байгаа нь сайндаа ч биш тэднийг үргэлж арабуудын эсрэг барих мод хэрэгслэл болгон ашиглах стратегитэй нь холбоотой.  

Өнгөрсөн зуун жилийн явцад өөрийн гэсэн эх оронтой болчих туйлын эрмэлзлэл итгэл зүтгэлтэй курдуудыг Турк Иран Ирак Сири Орос Америк ч ялгаагүй өөр өөрсдийн явцуу эрх ашиг, бие биенийхээ эсрэг дайн байлдаан өдөөн хатгалгад зөвхөн ашиглаа л хаяж байгаа нь үнэхээр хөөрхийлөлтэй.  

Гурав дөрвөн улсыг дамнан гуч дөчин саяуулаа амьдарч байгаа курдууд эрх чөлөөтэй туурга тусгаар үндэстэн болох горьдлого тээн тусгаар тогтнолынхоо төлөө зуун жил тэмцэн байлдаж тэд үүнийхээ төлөө голдуу бусдын золиос болж байгааг бид зүгээр нэг хараад өнгөрөх биш зуугаад жилийн өмнө 1921-03-18-нд ганц шөнийн дотор олж түүнийгээ дөчин жил байлдан тэмцэж байж баталгаажуулсан эх орон тусгаар тогтнолоо бид нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг улам ихээр ухаарах цаг болжээ.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419