Зөвхөн Монголд...

Зөвхөн Монголд...

Эмнэг сургалт эрэмгий зориг эрх чөлөө элдэв жагсаал цуглаан гээд зөв юм зөвхөн Монголд зөндөө байхаас гадна унасан машин утасны дугаараараа уралдаж улмаар элит нэртэй 9911-ийг ч их гарын жийпээр наймалцахаас эхлээд толгойд багташгүй сонин сонин юмс тоо томшгүй бас олон.

Их хурлын гишүүд нь ЖДҮ сангаас иргэн бүр тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалтыг урвуулан ашиглаж яг тэгшхэн 950\950 саяар нь хувааж аваад баригдахаараа Хулгай нь хулгай гэхдээ нэрэндээ таарсан нэг муу жижиг гарын манай хулгайч гээд тоглоом болгоод өнгөрөөх явдал зөвхөн Монголд л бий. Ард иргэдийн нийгмийн даатгал тэтгэврийн санд хуруу хумсаа хуйхлан байж тушаасан бүх мөнгийг бөөнд нь хамгийн жижиг найдваргүй банкинд хадгалсан болж дүр эсгэж байгаад дампууруулж хувааж завшдаг олигархиуд зөвхөн Монголд л байна.

Зөвхөн Монголд л томилгоо бүрийн тогтсон ханш дэлхий даяар зарлагдаж тодруулбал төрийн сайд сайд 400000$, Агентлагийн дарга 120000$, ахлах мэргэжилтэн 4000$ үнэтэйг америкийн топ хэвлэл Вашингтон постоос эхлээд ам уралдан шагшрана.

Байгалийн баялаг ард түмний өмч мөн гээд Үндсэн хуулийн 6.1д цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ, үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү зангаасаа болоод Оюутолгойгоос өгсүүлээд Ок маш сайн гэгдэх олон улсын гэрээ зөвхөн Монголд л зурагдана.

Бас сайд дарга нар нь хөрөнгө мөнгөгүй гээд шилээ мааждаг мөртлөө Швейцарын банк оффшор данс оймсондоо ч хамаагүй олон саяар нь аваачиж хийгээд мартчихдаг тохиолдол зөвхөн Монголд л дуулдана.

Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс хоёрхон толгой нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд  л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн өр зээлийг  аль дээр аваад идээд дуусаад ядуу хэвээрээ үзэгдэл зөвхөн Монголд л үргэлжилнэ.

Эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ Бөмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил зарцын үүрэгтэй засгийн газар нь 100 сайхан морьдтой эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад, 49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргадаг үлгэр зөвхөн Монголд л хөврөнө.

Байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч баяжчихаар хугацаа багагүй өнгөрсөн ч бахь байдгаараа байж л байдаг үзэгдэл зөвхөн Монголд л үргэлжлэнэ.

Ард түмэн картын бараа гурил будаа талх тарианд оочерлож байсан ерээд оны хүнд жилүүдэд ч Монгол банкны хэдэн залуус ард түмнийхээ хариуцуулж өгсөн хамаг алтаар нь банк хоорондын дилер гэгч тоглоом тоглож олон улсын банк хоорондын арбитражид 100 сая доллар алдаж төлбөрт нь улсын нөөцийн 4,4 тонн алтаар хааж байсан явдал зөвхөн Монголд л тохиолдож байсныг залуу хойч

үедээ дахин сануулахад илүүдэхгүй бизээ.
Ард түмэн Төв банкны өрийг төлж дууссантай залгуулаад төрийн мэдлийн Хадгаламж банкнаас 14 тэрбум сох дутаж холбогдох газрууд хүүе хай яав ийв гэтэл хариуцаж байсан няравууд нь нийлж хулгайлаад казино тоглоод дуусгасан үзэгдэл зөвхөн Монголд л тохиолдсон.

Хэдэн жилийн өмнө олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсыг Канадын Торонто хотод төвтэй Дорнод аймагт ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын уурхайн Хан Ресурс компанийн ураны ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан хэмээн үзэж, тус компанид 100 гаруй сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр олон улсын арбитраас гаргасныг мөн л ард түмэн хойд хормойгоо нөхөн байж барагдуулж дуусгасан.
Эрдэнэтийн 51 хувийг Стандарт хэмээх томоохон ломбарданд Монголын засгийн газар нь бизнесийн нэгэн хуурай дүүдээ баталгаа гаргаж байгаа нь энэ гээд ганц саалийн үнээгээ барьцаанд тавьснаас болоод арбитрын маргаан олон жил үргэлжилж бид ялагдал хүлээж төлбөрийг нь барагдуулсан төдийгүй саяхан Сири Зимбабвэтэй зуузай холбон санхүүгийн саарал жагсаалтанд ороод авлаа.

Стандарт болон аль ч ломбард нь хэнд ч мөнгө зээлүүлэхдээ баталгаатай араанд хийж байж ямарч алдагдалгүй ажиллах бүх нүх сүв нүүдлийг тооцож байж хийдэг, олон улсын хууль дүрэм журам сайн мэдэхгүйгээр нь далимдуулж гэнэдүүлж байгаад гарын үсэг зуруулж бүр гаршсан нөхдүүд байдаг. Ямар нэгэн юм болоход тэд зөвхөн хөрөнгийн баталгаа гаргаж олон улсын арбитрын конвенцид нэгдэж гарын үсэг зурсан Засгийн газартай л тооцоо бодохоос дотоодын нэг Жаст мэтийн компани падлий ч байхгүйг гэрээндээ тусгадаг.

Цаашдаа олон улсын луйварчдыг ч онхолдуулж цаана нь гарч сэтгэх чадалтай, ташааандаа таблетаас өөр өмчгүй ч тархиндаа цэнэгтэй эх оронч охид хөвгүүдээр монголын ард түмэн итгэлтэй зарцаа болгон Монгол хэмээх гэрээ цэгцлэж төрөө төвхнүүлэх цаг болжээ. Цагтаа ард түмний ийм хөвгүүд болох Чойбалсан Цэдэнбал нар Монгол гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл цэрэг нормны хувцастайгаа л өдөр шөнөгүй бидний эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж байсан, соц нийгмийн үед та бидний аав ээж ч тийм байсан, ийм уламжлал өөриймсөг үзэл итгэл сэтгэл бидэнд бий.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419