Тороолууд гэж...

Тороолууд гэж...

Элбэгээ ерөнхийлөгчийн энэ оны эхээр бичсэн Тороол хэмээх томоохон нийтлэлээс харахад тороолууд гэдэг чинь цахим орчинд цуурхал тараах бусдыг санаатайгаар гүтгэх гутаан доромжлох яс хаях хутган үймүүлэх зорилгоор зохион байгуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг хөлсний бичээчид юм байна гэж ойлголоо.

Тиймээс тороол бол үндэсний эв нэгдэл эвлэрэл сэргэн мандалд хамгийн харш үзэгдэл тамын тогооны татах хүч мөн бөгөөд монголчууд эрт дээр үеэс иймэрхүү бузар муу үйлдлийг асар цээрлэж хүнийг хараах нь бүү хэл, хараалын үг сонсохыг ч зүрхшээдэг уламжлал сэтгэхүйтэй ард түмэн учраас тороол гэдэг үгийн монгол орчуулга монгол хэлний үгсийн сан нэвтэрхий толинд ч алга.

Тороол гэдэг ойлголтгүй ерээд оны сонгуулиар ялсан ялагдсан хоёр ерөнхийлөгч маань хоёулаа мар мар хийн зэрэгцэн сууж наадмаа үзэнгээ тамхилан суухыг дэлхий хараад шагширч байсан үе саяхан. Тийм уламжлал сэтгэхүй монголчуудын ой ухаан яс маханд дархлаастай бий.

2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын залуучуудын холбооноос Хулгайчгүй Монгол хөдөлгөөн өрнүүлж хар цагаан жагсаалт гаргахад Цагаан жагсаалтанд орсон Занданшатар Жавхлан Нарантуяа нарын гарын таван хуруунд багтахаар өнөөдрийн гайгүй хэдэн л сонгогдож бусад нь будаа болж харин хар жагсаалтанд орсон эрхмүүдээс эсрэгээрээ тавиад нь сонгогдсон нь өнөө тороолуудын шуурсан Цагаан жагсаалтыг 50 саяар тарааж байна гэсэн цуурхал үгтэй холбоотой болов уу.

Хаанаас ч юм орж орсон энэхүү тороол хэмээх ад чөтгөрийн гаралтай цахим вирус нийгмийн халдварт өвчинтэй дэлхий нийтээрээ яаж тэмцэхээ мэдэхгүй дүлэгнэж байхад бид түүнд монгол сэтгэхүй уламжлал хар ухаанаараа хандаж хүн ардаа ядуурлаас гаргаж боловсролтой хүмүүнлэг гэгээлэг нэгэн болгож улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадваас тороолыг ялан дийлж нийгмээ цэвэрлэх боломжтой.

Юуны өмнө одоо хэлэлцээд байгаа Үндсэн хуулиндаа дээд дунд боловсролыг үнэ төлбөргүй болгож, гадаадад магистр докторыг баялгын сангаасаа сургаж тороолын үг хөлс тоохооргүй дэлхийн боловсролтой иргэдтэй, нийтээрээ эх оронч зөв үзэлтэй болох нь ядуурал тороолоос гарч хөгжилд хүрэх үндэс мөн.

Миний бие залуу хойч үедээ эх оронч зөв үзэл төлөвшүүлэх зорилгоор үзсэн харсан амьдралын туршлагадаа тулгуурлан гэрэл гэгээтэй нийтлэлүүд, ахмад үеийнхээ алдар гавьяат баатар доктор профессор хэдэн мянгаад хүний намтар түүх шударга хөдөлмөрч дайчин уламжлалаас өдөр алгасахгүй бичиж Монголын аугаа их түүх, Эх орон тусгаар тогтнол, Байгаль орчны иргэний зөвлөл, Бид Завханыхан, Орчин үеийн цэргийн зэвсэглэл зэрэг арваад группын админы хувьд аймаг сум улсын хэмжээнд алдаршуулж тороол гэдэг ойлголтыг хүмүүсийн толгойноос авч хаяхад нь тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байдаг.

Заримдаа уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа өндөр албанаасаа өнхрөөд үг үйлдлээр нүдүүлж байгаа хэн нэгний сайн талыг нь сайрхаад бичэхээр нөгөө тороолууд өс хонзон үзэн ядалт хараалын үгээр хаа хамаагүй шүршиж хажууд нь манийгаа хавчуулж бялдууч гэсэн үгнээс гаралтай бололтой бялдага фялдага пялдага гэх мэт орчин үеийн олон янзын хэллэгээр ойгуулж өгөхийг ч харлаа.

Ээж маань арваад хүүхэд төрүүлж аймаг сумын аварга саальчин болохоороо ч тэрүү цагаан хэл амыг цаашлуулах санаагаар саахалт айлын лам Ранаа ахыг байн байн урьж залан тав арван төгрөгөөр тарни ном уншуулдаг байсан бол миний бие харин хараалын тэдгээр үгсийг хайр найргүй өөр дээрээ авснаар хасах нэмэх нэг тэнцүү нойл гэдэг математикийн хуулиар хар цагаан хэл амыг харин ч тэнцвэржүүлж байгаа гэж хар ухаанаар бодож хүлээн авч хүн бүрийн Үндсэн хуулинд заасан үг хэлэх эрхийг нь үргэлж хүндэтгэж явдаг.

Гэсэн ч унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй ардчилал коммунистаар нь ялгалгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж өрсөлдөгч нартаа тороолын хүчээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн тал, өдий хүртлээ үзсэн харсан өчүүхэн ч гэсэн үнэнийг нь уншигч олондоо хүргэсээр л байх болно.

Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй. Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам дов шиг ногоорч дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагдаж үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг Үнэний хуулинд үнэмшдэг нэгэн болохоор тороолуудын хараал ерөөлийг тоох ч үгүй Үнэн зөв гэрэл гэгээг түгээсээр байх болно.

Хөдөө манай Завхан Ургамал сумын төвийнхөн малчдаас өвлийн идэш авахдаа буруу зөрүү гарынх уу гэх мэт гарал үүслийг сайтар асууж лавлаж байгаад авдаг шиг хөөрхий муусайн тороолууд хэдий хөлсөөр ажиллаж байгаа ч хийж байгаа ажлынхаа буруу зөв хожмын үр дагаврыг сайн лавлаж бодоосой билээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэдэг эжий аавынхаа сургаалыг санаасай билээ. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг өвгөдийнхөө сургаалыг ухаараасай билээ. Тороолын шавар шалбааг мэт хараал ёрөөлын гүнээс үзэгдэж харагддаггүй Үнэний хүч өнөөх муулаалаад байгаа дайсныг чинь суга татан гаргаж уулын хүрэн бүргэдийн улам дүүлэх цуцашгүй хүчийг өгч залуу арсланг заамдуулж наж могойг няцлуулдаг Тэнгэр газрын хууль хоорондоо тэс ондоо гэдгийг хөөрхий тороолууд ойлгоосой билээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419