48:24
Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
OVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийсэн бөгөөд энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарласан байна.
Тэрбээр "Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ. Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна" гэж мэдэгджээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.