Б.Бямбасайхан: L хэзээ өсөх вэ?

Б.Бямбасайхан: L хэзээ өсөх вэ?

Ердөө хорьхон хоногийн өмнө дэлхийн шинжээчид коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг V-гээр төсөөлж байв. Тодруулж хэлбэл тэд эдийн засаг огцом буугаад огцом сэргээд ирнэ гэж таамаглаж байсан. Гэтэл аравхан хоногийн дараа энэ таамаг U болж өөрчлөгдөв. Товчхондоо огцом буугаад аажуудаа огцом өсөлт үзүүлнэ гэцгээж байлаа.

Гэтэл дахиад арав хоноод L болоотохлоо. Огцом бууна, гэхдээ бууралт хэзээ өгсөхийг хэн ч хэлж чадахгүй болчихсоныг L-ээр төлөөлүүлсэн хэрэг. Тэгэхээр коронавирусийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө хэдий хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй болчхож. Ганц тодорхой зүйл бий. Тодорхойгүй байх нь л тодорхой байна. Бүх зүйл тодорхойгүй учраас элдэв тоон үзүүлэлттэй график ашиглахыг зорьсонгүй.

Коронавирусийн тархалт эрчим­ж­сэн өдрүүдэд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд шил шилээ даран улайгаад байна. Нью Йоркийн хөрөнгийн зах долоо хоногийн хүгацаанд хоёр ч удаа түр хугацаанд зогссоныг уншигчид санаж суугаа байх. 2007-2008 оны санхүүгийн хямралын үеэр олон улсын хөрөнгийн зах зээлд тодорхой хамгаалалтуудыг бий болгосон. Асуудал хүндэрвэл өнөө хамгаалалтууд нь аюулын дохио хангинуулах тохиргоотой. Тэр хамгаалалт анх удаагаа ажиллаж, аваарын дохио хангинуулсан нь тэр.

Цар тахал улс орнуудын эдийн засгийг удаашруулж байгаа учраас олон улсын зээлдэгч байгууллага IMF-аас лав л 20 улс санхүүгийн дэмжлэг хүсээд байна. Иран яаралтай тусламж хүссэнээ өнгөрсөн долоо хоногт зарласныг эс тооцвол яг ямар улсууд тусламж хүссэн талаарх тодорхой мэдээлэл өнөөхөндөө алга. ОУВС-гийн тэргүүн хатагтай н.Георгиевагийн улс орнуудад өгч буй зөвлөгөө нь ерөөсөө л төсвийн хатуу бодлого. Түүнийхээр улс орнууд бүсээ чангалж байж л хохирлыг гарз багатай даван туулах нь. н.Георгиева энэ уриалгаа их долоогийн удирдагчидтай уулзахынхаа өмнө гаргасан. Хүчирхэг эдийн засагтай их долоогийн ихэнх нь коронавирустэй тэмцэж яваа. ОУВС үүссэн хямралтай тэмцэхэд санхүүжилт гаргахад бэлэн гэв.

Өмнө нь эдийн засгийг V хэлбэрээр төсөөлж таамаглаж байхад Засгийн газар тодорхой зүйлсийг төлөвлөж байв. Наад захын жишээ гэхэд төсвөө тодот­гохгүй гэж итгэлтэй дуугарч байлаа. Хорьхон хоногийн дотор таамаг L рүү шилжихэд Америк хүртэл яах вэ гэсэн эргэлзээн дунд төөрчихсөн явна. Төсвөө тодотгохгүйгээр асуудлыг даваад гарна гэсэн Засгийн газар, Сангийн яам шинэ сорилт, шийдэлтэй нүүр тулахаас аргагүйд хүрлээ. Хүчирхэг, том эдийн засгуудын хувьд хүнд нөхцөлд нүүр тулсан эрсдэлүүдийг удирдах боломж өндөртэй байдаг бол манайх шиг хөгжиж яваа жижиг эдийн засгууд бүсээ чангалахаас аргагүй.

Яалт ч үгүй хийх зүйлсийн эхэнд жагсдаг шаардлага нь бүсээ чангалах гээд ойлгочхож болно. Манайд эдийн засгийн хямрал гэхээр л зөвхөн төсөв ярьдаг нь байгаа оноогүй өнцөг санагддаг юм. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист улсад биш хувийн хэвшлүүд ачааны хүндийг үүрч, хөгжлийг түүчээлдэг нийгэмд амьдардаг. Тэр утгаараа бид төсөв биш компаниудаа ярьж, хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж хөл дээр нь босгох вэ гэсэн асуултад хариу хайх учиртай. “И-март”, “Номин”-г барааны үнээ нэмлээ гэж торгодог нийгэм ард хоцорсныг энэ дашрамд онцолъё.

Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улс орнуудын тухайд эдийн засаг нь хүйтэн сэрүүний улиралд тодорхой хугацаанд амс­хийдэг онцлогтой. Сэргэх үе нь гурав, дөрөвдүгээр сараас эхэлдэг. Гэтэл өнөөдөр эдийн засгийн унтаа байдал, амсхийлт ахиад ч сунаж мэдэх нөхцөл үүсээд байна. Байдал иймдээ тулсан учир бизнес эрхлэгчид Засгийн газартаа хандахаас аргагүй болчихлоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд үргэлжилж буй энэ үед бизнесийнхэнд нэг том асуудал үүсээд буй. Онцгой байдал, өвчин тахал олны анхааралд орсон өдрүүдэд Засгийн газрын байгууллагууд хуралдахгүй байгаа нь цаг, нартай уралддаг бизнес эрхлэгчдийн хувьд маш том саад, хохирол болж байна. Даарин дээр давс гэгчээр коронавирусээс үүдсэн асуудлуудаа яая гэж явахад нь шаардлагатай зөвшөөрлүүд нь хугацаандаа гарахгүй байх яаж ч бодсон хэцүү хэрэг. Засгаас авах ёстой зөвшөөрөл цаг хугацаандаа гараагүй тохиолдолд бизнес нь төлөвлөсний дагуу урагшлахгүй зовлон бий.

Товлосон үедээ зөвшөөрлөө авч чадалгүй долоо хоноход л өчнөөн асуудал үүсдэг. Нэг компани хохирох бага хэрэг гэж бодъё. Гэхдээ нэлээд хэдэн аж ахуйн нэгж ийм асуудалтай нүүр тулбал том асуудал болж хувирна. Нэгэнт уначихсан эдийн засгийн буцаж сэргэх хугацаа улам уртсах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл коронавирусээс болж элгээрээ хэвтчихсэн, хэзээ сэхэх нь мэдэгдэхгүй байгаа эдийн засаг улам л унтарна гэсэн үг.

Эндээс нэг л зүйл тодорхой байна. Дэлхийг сандаргасан корона­вирусийн дэгдэлтийн үед ядаж л лиценз, зөвшөөрөл олгох гэх мэт өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийгээд явах бүрэн дүүрэн боломж Засгийн газарт бий. Бизнесийнхэнд шаардлагатай зөвшөөрлийг нь өгөхөд засгаас нэг ч илүү зардал гарахгүй. Хүнд үед хүнд сурталд л баяртай гээд хэлчхэд болчих асуудал. Коронавирусийн тархалт эрчээ авсан хүндхэн өдрүүдэд энэ мэт төвөг зардал багатай асуудлуудыг хурдтай шийдээд явах эрэлт Засгийн газрын өмнө байна.

Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж шоконд орсон эдийн засгийн эрэлтийг дэмжих аргаар сэргээх нэг гарц бий. Банкуудыг санхүүжилтийн эх үүсвэрээр хангаж, бизнесүүдэд ажлын байрны орон зай гаргаж өгөх эрэлт нэгэнт үүсчихсэн. Улс орны удирдагчдыг ажаад байх нь ээ давагдашгүй шалтгааны өмнө сөхөрсөн эдийн засгаа ажлын байраа хадгалж үлдэх замаар аварч үлдсэн жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Манай улсын хувьд ч ялгаагүй, ажлын байраа хадгалж үлдэх том сорилтын өмнө ирчихлээ. Коронагийн үеэр хамгийн их хохирол амсч яваа хэсэг бол жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид.

Тэдэн дунд аргагүйдээд бизнесээ зогсоосон хэсэг ч байна. Жижиг, дундууд хаалгаа барих хэрээр ажилгүй иргэдийн хувь хэмжээ өсөх эрсдэл бий. Ажилгүйчүүд хүрээгээ тэлэх хэрээр ядуурал газар авч, эдийн засаг хүрээгээ хумьдаг зүй тогтолтой. МҮХАҮТ-ын дор нэгдсэн бизнесийн холбоод, зөвлөл нүүр тулсан эрсдэлээс хохирол багатай гарах шийдэл, хувилбаруудыг ҮАБЗ-д хүргүүлээд байна. Монголын бизнесийн зөвлөл, Улаан­­­баатар хотын худалдааны тан­­хим гэх мэт бизнес эрхлэгчдийг төлөөлсөн байгууллагуудын санал нэгдсэн нэг өнцөг нь энэ л дээ. Жижиг дундуудаа хямд эх үүсвэртэй зээлээр хангаж байж аль болох олон ажлын байрыг хадгалж үлдэнэ. ҮАБЗ жижиг дундуудыг дэмжихийн тулд мөнгө гаргахаар шийдсэн нь яалт ч үгүй цагаа олсон шийдэл.

Дэлхийн улс орнуудыг нэгэнт нөмөрсөн коронавирусийн сөрөг нөлөө гадаадын хөрөнгө оруулал­тад ч мэдрэгдээд эхэл­чихсэн. Хөгжиж буй ихэнх орны адил шинэ хөрөнгө оруулалтад найдах шаардлагагүй болж байна. Харин өмнө нь хэрэгжиж эхэлсэн, одоо хэрэгжиж буй төслүүдэд элдэв саад тээг тавихгүйгээр дэмжээд явбал гадаадын хөрөнгө оруулалтаас мөнгө татаж эдийн засгаа тэтгээд амьдрах боломж бий.

Том жижиг ялгаагүй нийт компани, бизнес эрхлэгчдэд зээлийн эргэн төлөлт, өндөр хүү­ дарамт болж эхэлсэн тухай Монгол­ын банкны холбоо онцолж байгаа. Аж ахуйн нэгжүүд эхнээсээ зээлийн хүү, эргэн төлөлтөө хойшлуулах яриа хэлэлцээрийг харилцдаг банкуудтайгаа өрнүүл­ээд, дэмтэй, хэрэгтэй шийдэлд хүрээд яваа юм билээ. Коронагийн тархалтаас болж огцом унасан эдийн засаг цаашид хэр хугацаанд мөлхөхийг тааж хэлэх шинжээч өнөөхөндөө алга. Ийм үед зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахаас ч илүү том шийд­лийг банк, санхүүгийнхэн гар­гах­аас аргагүйд хүрнэ. Мэдээж тэд дангаараа хүчрэхгүй. Засгийн дэмжлэг, бодлоготой хүч хавсарвал үр дүн гарна.

Бас нэг тоо сонирхуулъя. Хөгжиж буй орнуудын тухайд түүхий эдийн үнийн огцом уналт, хөгжиж буй зах зээлээс гарч буй хөрөнгийн гадагшлах урсгал эрсдэл үүсгэнэ гэж ОУВС харж байна. Олон улсын санхүүгийн хүрээлэн хөгжиж буй орнуудын зах зээлээс 42 тэрбум ам.доллар гадагшилсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ эрсдэлийг тэнцвэржүүлж, багасгахын тулд төв банкууд бодлогын арга хэмжээ авах шаардлагатай гэсэн зөвлөгөөг ОУВС өгөөд байгаа. Тэдний зөвлөснөөр төв банкууд ийм хямралын үед гадаадын валютын интервенц хийх, хөрөнгийн урсгалыг удирдах арга шийдлээ бодлогын хүүг бууруулах зэрэг мөнгөний бодлогын бусад арга хэмжээтэй уялдуулбал хямралыг хохирол багатай туулах нь.

Энэ мягмар гарагт Францын Засгийн газар иргэдийнхээ ус, цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргана гэнэ. Корона­вирусийн аюул бизнес эрхлэгч, компаниудаас гадна иргэдийн нуруун дээр хүнд ачаа болоод ирчихсэний наад захын жишээ л дээ. Манай иргэд ч ийм асуудалтай нүүр тулаад эхэлсэн. Захын жишээ гэхэд ипотекийн зээлийн эргэн төлөлт. Өндөр хөгжилтэй Франц иргэдээ ахуйн хэрэглээнийх нь төлбөрөөс чөлөөлж байгаа ийм үед банкуудтай яриа хэлээ өрнүүлж иргэдийнхээ ипотекийн зээлийн төлөлт дээр нааштай шийдэл гаргах эрэлт мөн л хаалга тогшиж байна.

Төгсгөлд нь коронавирусийн цар тахлын уналтаас өндийж, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд дэлхий даяараа их хэмжээний санхүү, төсвийн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн ОУВС-гийн зөвлөгөөг онцолъё. 2008-2009 оны санхүүгийн хямралын үед авч хэрэгжүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүү, төсвийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмж гарчээ. Санхүүжилтийн хэмжээг багцаалдвал Их 20-ийн улс орнууд­ын ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр их мөнгөн дүн дуулдаж байна. Өнөөдрийн ханшаар бол 900 тэрбум ам.доллар.

ОУВС Засгийн газруудад эрүүл мэндийн зардлаа эхэнд тавь, хүндрэлд өртсөн иргэдэд өвчтэй үед цалинтай чөлөө олгох, бизнесүүдэд зорилтот татварын дэмжлэг үзүүл гэсэн зөвлөмж өгснийг энэ дашрамд бас онцолъё. Мөнгөний бодлогын тал дээр төв банкууд "эрэлтийг дэмжсэн, санхүүгийн нөхцөлийг хөнгөвчилсөн бодлого хэрэгжүүлж, зах зээл дээрх итгэлийг нэмэгдүүлэх, бодит эдийн засгийн дэмжих мөнгө-зээлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаард­лагатай”-г ОУВС-гийн тэргүүн онцгойлж тодотгосныг Засгийн газар, Монголбанканд дайя.

Б.Бямбасайхан

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419