Д.Нямхүү: Монгол Улс COVID-19 халдварын 10 батлагдсан тохиолдолтой боллоо
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва чиглэлийн нислэгээр ирсэн 156 иргэнээс “COVID-19”-ийн дөрвөн тохиолдол нэмж батлагдсанаар нийт тохиолдлын тоо 10 боллоо.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Гуравдугаар сарын 16-нд Германы тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийж дууслаа. Үүнээс 4 иргэнд коронавирус илэрлээ. Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн нь 4 хүний 2 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.
Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Франц иргэний хавьтал болсон 58 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Хэнтийд тусгаарлагдсан нэг иргэнд вирус илрээгүй. 3-р сарын 20-нд нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа, шинжилгээ хийж байна." гэж мэдэгджээ
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.