Д.Нямхүү: Kоронавирусийн зургаа дахь тохиолдол сая илэрлээ
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр коронавирусний тав дахь манай улсад бүртгэгдсэн бол өнөөдөр дахин нэг бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү “2020 оны 3 сарын 16-ны онгоцоор ирсэн 1 тохиолдол гарлаа. Онгоцоор зохион байгуулалттайгаар ирсэн тул ойрын хавьтлуудыг шинжлэхэд хялбар байлаа. Гэхдээ бид хяналтаа алдахгүй. Аль болох нарийн нягт ажиллаж байна. Өнөөдөр бас түргэвчилсэн оношлуураар нэг хүний сорьц эерэг гарлаа. Одоогоор энэ хүний шинжилгээг төв лабораторид шинжилж байна. Үдээс хойш батлагдсан хариу гарна. Энэ хүн өчигдөр батлагдсан тохиолдолтой адил Берлин Москва Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Франц болоод БНСУ-аас ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Харин нэг хүний биеийн байдал хүндхэн байна” гэлээ.