Энэ бол хүн болгоны өөрчлөлтөөс зугтдаг, танихгүй хүнээс үргэдэг, хийе гэсэн зүйлээ эхлүүлж чаддаггүйн шалтгаан юм!
Амьдралаа сайжруулах, гарааны бизнес эхлүүлэх гэх мэт том алхмууд нь урьд хийж байсан зүйлсээ орхиж, шинэ өөрчлөлтийг бий болгохыг шаарддаг. Аливаа цоо шинэ санааг эхлүүлж, үл мэдэгдэх зүйлийг оролдож үзнэ гэдэг нь маш сүрдмээр үйл явдал байдаг.
Бидний түүх бидэнд яаж бүтэлгүйтэх тухай анхааруулга шивнэнэ. Жаахан байгаа итгэл маань илүү төгс зүйлийг шаардаж, гацаанд оруулна гэх мэт. Болдог бол бидний тархи, мэдрэмж болон хүсэл маань аль болох нөгөө л мэддэг, батлагдсан зүйлүүдийг л хийлгэх гэж оролдоно. Энэ бол хүн болгоны өөрчлөлтөөс зугтдаг, танихгүй хүнээс үргэдэг, хийе гэсэн зүйлээ эхлүүлж чаддаггүйн шалтгаан юм.
Миний хувьд олон жил гарааны бизнесийн орчноос сурсан туршлагынхаа хүрээнд аливаа эргэлзээнүүдээ арилгаж зоригтой хөдөлж сурсан. Үндсэн санаа нь гэвэл, бидний хийж буй бүх оролдлогын амжилт ихэнх тохиолдолд хэнд ч мэдэгддэггүй байдаг. Бидний мэдэх цэцэн үгийн хэлдгээр “ бид оролдож үзээгүй боломжоо 100 хувь алдсан байдаг” гэдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас аливаа шинэ, үл мэдэгдэх тэр зүйлийг туршиж үзэж байж л хэрэгтэй баталгаа, магадлалууд илэрч эхэлдэг. Оролдож байж л бид ядаж чадах , чадахгүйгээ таних боломж гарч ирн
Lean Startup Mongolia
Яг энэ хандлага болон туршилтын арга барилыг бид гарааны бизнесийн ертөнцөд маш сайн ойлгож авдаг. Бидний гаргаж буй Дэвшилтэт гарааны бизнес буюу Lean Startup номын үндсэн философи, горимыг дагаж, өөрт тулгарах магадлалуудыг эртнээс туршиж, зөв бурууг нь илрүүлэхэд шинийг эхлэх зоригийн нууц агуулагдана. Энэхүү аргачлалын гол философи нь аливаа зорилгын зах зухаас нь энгийнээр оролдож, туршиж, таамаглалыг батлахад оршдог. Оновчтой аргачлал (Lean approach) нь зөвхөн гарааны бизнестэй хамаатай бус амьдралын ерөнхий арга барил байж болохуйц тохиромжтой зүйл юм.
Уг аргачлалын бас нэгэн онцлог нь чи шинийг турших замналдаа алдааг хүртэл урагшлах дэвшил мэт ойлгуулж өгдөг байгаа. Энэ нь ч мөн үргэлжлүүлэн цааш туршаад явах эерэг хандлагыг бий болгодог. Би өөрийн шинэ зуршлыг тогтоох, шинэ ажлыг эхлүүлэх, шинэ компани бий болгох зэрэг алхмууддаа туршилт гэдэг зүйлийг дагуулж явдаг. Харин миний ашигласан энэ арга барил нь намайг нэг бол зөв хариултад хүргэнэ эсвэл алдах замаар үнэн рүү дөхүүлнэ гэсэн хоёр үр дүн дээр хүргэнэ. Тиймээс энэ арга барилыг бид зөвхөн өөрсдөдөө бус эргэн тойрон дахь гэр бүл, багийнхандаа шингээснээр илүү эрсдэл, сонирхолтой нөхцөлөөс зөв хариултаа олж чадна гэж бодож байна. Яг л “Балиар Өөдрөг” сэтгэхүй.
Д.Бат-Октябр