Ө.Ганзориг: Ухаангүй ухаантан

Ө.Ганзориг: Ухаангүй ухаантан

Би хотоос хөдөөд очлоо. Хөдөөнийхөн ч шавж, хотоос ирсэн ухаантан, гэгээнтэн аятай л аяглaж хамаг байдгаа дэлгэнэ. "Хотод юу болж байна, яах гэж байна" гэж шалгаана.

Үнэндээ хотод юу болж байгаа, хот цаашид яах гэж байгаа, ноолуурын үнэ өсөх үү яахав, би огт мэдэхгүй. Гэхдээ би хотоос ирсэн учраас хөдөөнийхний хувьд Ухаантан. I am supposed to be smart. Ерөөсөө би ухаангүй, ухаантай нь огт хамаагүй болж ирэв.

Би ч байр сууриа алдахгүй, шинэ хонь, шинэ өрөмнөөсөө салахгүйн тулд амандаа орсноо бурна. Нэг мэдэхэд надад мэдэхгүй чадахгүй зүйл ч гэж үгүй болж. Ер нь бодоод байсан би супер ухаантан байж.

Зөв буруу, үнэн худал, хот яах гэж байгаа, хотод амьдрал яг яаж өрнөдөг зэрэг хотод байхдаа огт ойлгодоггүй байсан зүйлсээ бүрэн ойлгож хөдөөнийхөнд тайлбарлана. Ухаантан царайлж дүрэмдэнэ, мэдэмхийрнэ.

Математикчид

Би математикчидийг биширдэг. Би зарим математикчдийн боддог шиг тэдэнд дургүй ч биш. Харин би нэг ойлголтыг залруулах гэж л их хичээдэг.

Манай эцэг эхчүүд хүүхдээ тооны олимпиадад оруулаад, тоочин болгочихвол тэгээд болох юм гэж боддог. Маш том эндүүрэл. За тэгээд хүүхэд нь гай болж дүүргээс медаль авчихвал тэгээд л хөөргөөд л Ухаантан болчихлоо л гэж тунхаглана. Ингээд нэг хүүхдийн хувь заяаг алаад хаячхаж байгаа юм. (80 хувийн магадлалтайгаар)

Тоо сайн боддог болчихлоор хүн ухаантай, эсвэл амьдралд амжилт гаргах нь ойлгомжтой болдог байсан бол мөн сайхнаа. Харамсалтай нь үгүй.

Хүүхдийг болоогүй байхад нь хөөргөөд, supposed to be smart болгочихлоор, ирээдүйг нь баллачхаж байгаа нь тэр. Амьдрал тоогоор хэмжигдэхгүй шүү дээ. Нийгэмд тоогоор тайлбарлаж чадахгүй, магадгүй боломж ч үгүй олон хэмжигдэхүүн бий.

Хүүхдээ, дүүгээ битгий баллаарай.

Гадаад явж галуу шувууны мах идэгсэд

Би гадаадад төгссөн, доктор хамгаалсан, олон жил амьдарсан хүмүүсийг бишрэн хүндэтгэдэг. Тэдний ихэнх нь мундаг хүмүүс байдаг. Харин зарим нь асуудалтай.

Гадаадад төгссөн, supposed to be smart буюу ухаангүй ухаантанг ажиллуулах гэж оролдсоноос зүгээр дотоодын бүтээгдэхүүнээ авсан нь дээр.

Америкт 7 жил амьдраад Монгол улсаа хөгжүүлэхээр ирсэн хэчнээн ч ухаангүй ухаантантай уулзав даа. Бүүр тоть шиг "Монгол улсаа хөгжүүлэхээр эргэж ирлээ." гэж дургүй хүрмээр давтахыг нь яана. Юу ч чадахгүй байж. Америкт бүүр 20 жил амьдарчхаад тэр улсынхаа тухай ямар ч ойлголтгүй байвал би гайхахгүй.

Харин ирээд яг би дээр хөдөө очдог шиг л аяглана. Ухаангүй мөртлөө ухаантай дүр эсгэнэ.

"Аяа би мэдэхгүйгээ мэдлээ!" гэж 3000 жилийн өмнө, философийн эцэг уулга алдсан байдаг. Мэдэхгүйгээ мэдэхгүй хүн хаана ч гай болно. Бүүр тэгээд хамраа сөхсөн бол дуусаа.

Докторын диплом яг үүнтэй адил. Эдийн засгаар доктор хамгааллаа гэдэг нь эдийн засаг мэддэг боллоо гэсэн үг огтхон ч биш. Түүний маш олон салаа мөчрийн нэгээр нь докторын ажил хийгээ л биз дээ. Ер нь амьдралдаа нэг хүн ажиллуулж, нэг бүтээгдэхүүн бүтээж, улсад компаниараа татвар төлж, нэг харилцагчид загнуулж үзээгүй эдийн засагч гэж юу байдаг юм.

Зүй нь докторын диплом авсан хүн өөрийнхөө мэдэхгүй, тэнэгээ гайхаж суух учиртай юм. Юун мэддэг царайлах. Ухаантай царайлах.

Сүүлийн үед Харвардад, Стэнфордод төгссөн энэ, тэр гэж ирээд бас ярьж бахархах болж. Сайхан л даа. Жил бүр хэдэн мянган хүн ч Харвард төгсдөг юм. Тэднээс нь хэд нь архичин болж, хэд нь амьдралдаа бүтэлгүйтэж, хэд нь үнэхээр улс орондоо бахархуулахаар зүйл хийдэг юм бол доо. Бодох л асуудал. Ер нь хийсэн бүтээснээр нь хүнээр бахархдаг болохоос, бид чинь юу л болоод байна даа. Оюуны хоосрол гэдэг энэ үү.

Google-д Монгол хүн ажилладаг гэнэ. Мэдээж шүү дээ. 50 мянган хүнтэй компанид, арай ч дээ Монголоос нэг хүн ажиллах байлгүй дээ. Бид чинь тийм дүүрчихсэн тэнэг мангар ард түмэн биш шүү дээ. Гүүглэд хар шар бүх л хүн ажилладаг байлгүй дээ.

Бахархаад бичээд байхаар үйл явдал юм болов уу. Шинэ систем зохиосон, шинэ бүтээгдэхүүн гаргасан, шинэ нээлт хийснийг нь ярьж болохгүй юм байх даа.

Сүүлийн үед хараад байх нээ гадаадад амьдардаг мундаг эрдэмтэн Монголчууд бас гараад иржээ. Ерөөсөө л тэндээсээ комментлоод байх нь тэр. Энд ирээд бодит байдлыг нь нэг харчхаасай. Бас амьдарч байгаа гадаадын улс орныхоо нийгэм, соёл, эдийн засгийг бүрэн ухаад ойлгочхоосой. Хотоос хөдөөд ирсэн хотын хүү шиг л сонсогдох юм. Бичсэн, ярьсан юмнууд нь. Ичээсэй!

Эдийн засгийн шинэчлэлийн талаар миний бодит амьдралаас ургуулж, өөрийн биеэр туулж үзэж байж хэлж ярьдаг олон зүйлсийг хотоос ирсэн хотын талаар юу ч мэдэхгүй докторууд гутааж, унтрааж, үгүй хийдэг. Хэцүү ч юм даа. Ухаангүй ухаантнууд!!!

Одоо ч би тооны олимпиадын хагархай медальтнууд, гадаадад сураад юу ч сураагүй хирнээ юм сурсан гэж өөртөө итгүүлэгчид, докторын хугархай зэрэгтнүүдийн дургүйг хүргэчихлээ дээ. Ихэнх нь ойлгохгүй эгдүүцэх биз. Нэг хоёр нь харин ойлгоод улс орондоо үнэхээр хэрэгтэй зүйл хийгээсэй билээ.

2015.12.01-нд

Ө.Ганзориг

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419