Бид өөрсдөө хайхрахгүй байгаа бидний үнэт зүйлс

Бид өөрсдөө хайхрахгүй байгаа бидний үнэт зүйлс

\ “Алсын хараа 2050” тѳсѳлд нэмэрлэх санал-1\

 

*МОНГОЛ УЛС ЭРҮҮЛ ХҮНСНИЙ ЭХ ОРОН

“Хѳгжлийн замаар” нэртэй ТВ тѳслийг бэлтгэж байхдаа “Генийн ѳѳрчлѳлтгүй жинхэнэ органик хүнсийг нийтээрээ хэрэглэж буй дэлхий дээрх цорын ганц орон бол Монгол” гэдэгт жинхэнээсээ итгэсэн.

-Таван хошуу мал нь бэлчээртээ, ѳѳртѳѳ хэрэгтэй эмийн ѳвс ургамлыг сорчилж идэн хамгийн чанартай сайн махыг боловсруулдаг

-Элдэв бордоо болон химийн хор цацагдаагүй эрүүл хѳрсѳнд нь тарьсан үр тариа болон тэжээлийн ургамал нь генийн ѳѳрчлѳлтгүй

-Хатуу ширүүн байгалийн үзэгдэл дунд зэрлэгээрээ ургадаг эмийн чанартай ургамлууд болон жимс, сонгино, самар нь хамгийн тэжээллэг чанартай

-Хүнтэйгээ адил байгальдаа дасан зохицож амьдардаг тарвага, чоно, үнэг, баавгай, гѳрѳѳс, буга, зээр, зэрлэг гахай зэрэг амьтдын мах нь хамгийн эрүүл тѳдийгүй эмчилгээний чанартай

7 тэрбум орчим хүн амьдардаг энэ дэлхийн байгаль орчин маш ихээр бохирдож, ачааллаа дийлэхээ больсон хүн амын хэт ѳсѳлтѳѳс шалтгаалан тэдний идэх хоолыг хангахын тулд генийн ѳѳрчлѳлттэй хүнсийг маш ихээр бэлтгэн нэг хэсэг нь ашиг олж, аргаа барсан зарим нь амь зуухын тулд идэж болох бүхнийг хамж шимэн амь зогоож байна. Мал болон амьтдыг зѳвхѳн эрдэнэ шишээр тэжээн бордож, газар тариалан химийн хорондоо бохирдож, махыг нь ихэсгэхийн тулд уургийн тариа шахаж, зарим хүнс тэжээлийг химийн аргаар зохион бүтээж байна.

Нэг хэсэг нь амь зогоохын тулд аргаа барж байхад нѳгѳѳ хэсэг нь химийн үйлдвэрлэлээр баяжиж байна. Энэ бүхний үр нѳлѳѳ нь ѳдгѳѳ дэлхий дахинд тархан аюул түгшүүр болоод буй корона вирус мѳн. Хамгийн эрүүл хэрнээ тэжээллэг хүнс хэрэглэдэг монголчууд бид энэ вирусыг тэсч гарах байх хэмээн би лав ѳѳдрѳгѳѳр тѳсѳѳлж байгаа.

*ХАРИН БИД ҮҮНИЙГЭЭ АНЗААРЧ ҮНЭЛДЭГГҮЙ

Эрүүл хүнсний эх булаг болсон бэлчээрийн мал аж ахуйгаа орхиж хот газар шавааралдан түгжрэл үүсгэж байгаагийн үндсэн шалтгаан нь МАЛЧДЫН ХѲДѲЛМѲРИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛААГҮЙ, энэ талаар Монголын Тѳр ямар ч санаа тавьж, бодлого боловсруулж байгаагүй үйлдэл мѳн. Бид зѳвхѳн газрын доорхи баялаг болох уул уурхайд шунаж, зѳвхѳн түүгээр их мѳнгѳ олохыг санаархсан шуналтай холбоотой. Социализмын үед хѳдѳѳ аж ахуйн салбарт маш их хѳрѳнгѳ зарж бий болгосон тогтолцоог нулимж, зүгээр л устгаж орхисонд их гай бий.

1.     Нэгдлийг тарааж малыг хувьчлаад зѳнд нь орхисноос малын тоо толгой ѳссѳн нь үнэн боловч чанар нь муудсан. ЗХУ руу экспортолж байсан мал махны систем үгүй болсон нь тоо толгойн их ѳсѳлтѳд нѳлѳѳлсѳн юм шүү дээ

2.     Тэжээлийн бааз, хашаа саравч, худаг усыг хайхрахгүй орхисон нь бодлогоор бий болгож байсан бэлчээрийн даац болон ашиглалтыг үгүй болгосон

3.     Малын үржил болон чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан мал эмнэлэг, зоо техникийн үйлчилгээг үгүй болгосон нь тоо толгойтой харьцуулсан чанарыг бууруулсан

4.     Малын гаралтай түүхий эдийг солилцоо маягаар цуглуулдаг байсан агентийн сүлжээ байхгүй болсон нь түүхий эдийг үнэгүйдүүлж, ашиггүй мэт харагдуулах болсон

5.     Хамтын нэгдэл үгүй болж малчид ганц нэгээрээ амиа аргалах тѳдий байснаас ѳѳрсдѳѳ залхаж, ашиггүй энэ салбраас олноороо холдож хѳндийрэх болжээ

Хайхрамжгүй байдлаас шалтгаалан эзэнгүй мэт болсон бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбарт Хятадууд хамгийн ихээр хожсон. Тэд үнэгүй шахам болсон малын гаралтай түүхий эдийн үнийг бодлоготойгоор хэлбэлзүүлэн зохицуулж, их хэмжээгээр гадагшаа гарган маш их ашгийг олж байна. Аажим аажмаар тэд энэ салбарт хѳрѳнгѳ оруулалт хийж, зах зээлийг нь хянахыг хичээж байгаа. Тэд бидний ѳнѳѳгийн боломжоор ашиг олж, бага багаар энэ салбрыг химижүүлэн дэлхийн зах зээлд их хэмжээгээр гаргаж улам их ашиг олохыг санаархах болно. Хэрвээ бид мунхаг харанхуй, хоосон мѳрѳѳдѳлтэйгээ залхуурсаар байх аваас олон жилийн дараа сүйтгэгдсэн байгаль орчиндоо, бохирдсон хѳрстэй газар нутаг дээрээ, генийн ѳѳрчлѳлттэй хүнсэндээ ѳѳрсдѳѳ хордож эхлэх болно. Тэгэхэд хэн ч биднийг МОНГОЛ гэж нэрлэхгүй.

 

*ТЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ? ГЭЖ ҮҮ

1.     Монголын нүүдэлчин амьдрал дээр түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуйн олон жилийн уламжлалаа хадгалсан хэрнээ, орчин цагийн ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ г бодлогоор дэмжин хѳгжүүлэх шаардлагатай байна. Малчид хоорондоо сайн дураараа нэгдэн орчин үеийн тохилог сууцтай, интернэт сүлжээ болон холбоотой, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан суурин байгуулаад улирлын давтамжинд монгол гэртэйгээ нүүдэллэн нутагладаг аж ахуй байгуулан хѳгжүүлэх бүх боломж нэгэнт бүрджээ

2.     Малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулан дэмжих сайн боломж нь МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ЦУГЛУУЛАН БЭЛТГЭХ тогтолцоо мѳн. Малын мах сүү, арьс шир, эвэр туруу, ноос ноолуур, гэдэс дотор бүхэн үнэт эрдэнэ. Бид бизнесийн зорилгоор энэ бүхнийг цуглуулан бэлтгэх агентуудыг олноор нь байгуулан, бартер хэлбрээр ажиллуулж болно. Харин цуглуулан бэлтгэх, савлан баглах, хадгалах, тээвэрлэн үйлдвэрт хүргэх үйлдэл болгонд олон улсад мѳрдѳгдѳх стандартуудыг баримтлах ёстой

3.     Мал аж ахуйн салбраас ашиг олж, эдийн засгаа хѳгжүүлэх сайн боломж нь МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙН ЭДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙЖ ЭКСПОРТОД ГАРГАХ үйлдвэрлэл мѳн. Ийм үйлдвэрүүдийг аймаг орон нутагт болон дэд бүтэц хѳгжсѳн нутгуудад байгуулж болно. Миний анзаарснаар олон улсын стандартад:

–Боловсруулах

–Савлаж боодоллох

–Хадгалах

–Тээвэрлэх

–Маркет дээр борлуулах үйлдлүүд гол үзүүлэлтүүд юм билээ. Харин бүтээгдэхүүнээ генийн ѳѳрчлѳлтгүй, эрүүл гэдгийг олон улсад батлахын тулд “Гарал үүслийн гэрчилгээ” шаарддаг. Бид ѳѳрсдѳѳ хэзээ ч хэрэглэж байгаагүй энэ шаардлагыг хангахын тулд манай оронд сайн хѳгжиж байгаа Мэдээллийн Технологийн давуу талыг ашиглаж болно.

 

*ХАРИН БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

-Орчин цагийн Фермерийн аж ахуй байгуулж ажиллах хүсэлтэй залуусыг ѳндѳр хѳгжилтэй орнуудын Фермерийн аж ахуйтай танилцуулан, хамтдаа санаачлагыг эхлүүлэх хүсэл байна

-Ѳнѳѳгийн мал аж ахуйн байдлын талаар бодит судалгаа хийж, Монголын нѳхцѳлд юуг анхаарах талаар санал зѳвлѳмж гаргаж болж байна

-Монголын мал аж ахуйн салбрын хѳгжлийн бодлогыг тодорхойлон, энэ талаар тѳсѳл боловсруулан хѳрѳнгѳ оруулагчдыг олж бодитой тѳслүүдийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна

…Энэ бүхнийг Алсын хараатай, зѳв бодлогоор олон жилийн туршид тууштай хэрэгжүүлбэл нэгэн цагт МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ НѲХЦѲЛД МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРГАХГҮЙ БАЙХ хуулийн тѳслийг боловсруулан мѳрдүүлэх буйз. Тэр цагаас бид энэ дэлхийд мѳнхийн мѳнхѳд МОНГОЛ хэмээн нэрлэгдсээр байх болно.

Малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулах дэмжлэг нь олон олон залуусыг мал аж ахуй эрхлэн, эх нутагтаа тааваар амьдрах хүсэл рүү хѳтлѳх болно. Энэ нь ѳнѳѳдѳр бидний хувьд асуудал болоод байгаа хэт тѳвлѳрлийг сааруулан, авто замын түгжрээг багасгах боломж болно. Бидний хэрэглэж буй эрүүл хүнс, амьдрах эрүүл орчин монголчууд бидний амар амгалан амьдралын баталгаа болно доо.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-02                                                                                   

 Улаанбаатар хот

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419