Сталин: Энэ одоо яагаад балетчин хүүхэн шиг үсчиж харайгаад байгаа юм бэ?

Сталин: Энэ одоо яагаад балетчин хүүхэн шиг үсчиж харайгаад байгаа юм бэ?

Сталин 1941 онд Москвагийн төлөөх тулалдааны үеэр хэд хэдэн удаа, дараа нь 1943 онд Гжатск, Ржевийн район зэрэг фронт дээр очиж ажилласан тухай мэдээнүүд байдаг.

Чалчаа саарал бичиж байна.

Сталин 1941 онд Москвагийн төлөөх тулалдааны үеэр хэд хэдэн удаа, дараа нь 1943 онд Гжатск, Ржевийн район зэрэг фронт дээр очиж ажилласан тухай мэдээнүүд байдаг. Эдгээр мэдээллүүд ихэвчлэн бие хамгаалагч, хамтран ажиллаж байсан хүмүүсийнх нь дуртгал маягаар байдаг учир бодит байдлыг дүрслэхдээ ямар нэг хэмжээгээр хувь хүний үзэл бодол нөлөөлсөн байх магадлалтай. Ихэнх нь нөхөр Сталин ямар энгийн байсан, ард иргэдийн төлөө, цэрэг дайчдын төлөө санаа зовж байсан, маш чухал зөвлөгөө, урам зориг өгч байсангэх зэрэг утга бүхий бичигдсэн байдаг. Ингээд Сталины фронт дээр очсон тухай тэнд хэрхэн олзлогдох шахсан тухай нэгэн түүхийг өгүүлье.

1941 оны 11-р сарын дундуур Сталин Волоколамскийн чиглэлд тулалдаж байсан генерал К.Рокоссовскийн хариуцсан 16-р армийн хэсэгт очжээ. Энэ ”аяллын” зорилго нь тухайн үед дайсны толгой дээр цахиур хагалж шуугиулж байсан “Катюша”-г хэрхэн ажиллаж байгааг харах байж. Хоёр машинтай явсан бөгөөд нэг нь хуягласан ”паккард”, энэ машинд Сталин өөрөө бие хамгаалагчтайгаа, түүнийг дагаж “эмка” (М-1)-д бусад дагалдагч нар болох ганц нэгхэн хүн хамгаалагч нартай сууж явжээ. Уг нь тэднийг Москвагаас гарах үед автоматчид дагалдаж явсан боловч фронт ойртох үед эдгээр сүр бадруулсан хамгаалалт анхаарал татахаас өөр үр ашиггүй гэж үзэн, Сталин болон түүний хоёр машиныг орхихыг автоматчдад Ерөнхий командлан захирагч өөрөө тушаасан гэдэг.

Ингээд хоёр суудлын машин явсаар хүрэх газраа очиж үзэх гэсэн юм аа ч үзэж. Тухайн үед Катюша нь нууц зэвсэг байсан бөгөөд германчууд энэ зэвсгийн араас ангуучилж, хаа явсан газар нь мөшгиж, олзлох гэж улайрч байсан ба анх энэ зэвсгийг хэрэглэсэн Иван Флеровын баг дайсанд бүслэгдэх үедээ тушаалын дагуу зэвсгээ устгаж өөрсдөө тулалдаанд амь үрэгдсэн байсан тэр үе билээ. Германчуудын "Катюша"-г ангуучлах ан энэ үед бүр ч эрчимжсэн байсан цаг. Ингээд 11-р сарын 13-нд ЗХУ-ын баатар ахмад Кирсановын удирдсан дивизион нь германуудын Скирманова хэмээх тосгоны орчимд байрласан байрлал, томоохон давшилт эхлэх түшиц газар, бөөгнөрөл рүү “Катюша”-аар цохилт өгсөн байна.

16.00 цагийн үед 12 “Катюша” 132 сум харваад байрлалаа яаран сольж эхэллээ. Ингээд цасан тал дээгүүр “Катюша” бүхий машинууд дайсан хариу цохилт өгөхөөс өмнө амжиж аюултай бүсээс гарах гэж давхиж өгсөн бөгөөд энэ үед галлалтыг нь нүдээрээ үзээд буцах гэж байсан Дээд Ерөнхий командлагчийн Паккард цасанд элэглэж суугаад таг хоцорлоо. Германчууд ч "Катюша"-аас галласан ойр орчмыг ширүүн буудаж эхэллээ. Засмал зам хүрэхэд 4 км дутуу байсан бөгөөд цасанд суусан "Паккард"-аа хаяад М-1-д суусан боловч бараг тэр даруй бас л цасанд сууж орхиж. Сталин болон бүгд л машиныг түлхэж зүтгэх боловч яаж ч чадсангүй. Удалгүй алсад Германы морьт ангиуд гарч ирсэн бөгөөд эдгээр нь өнөөх "Катюша"-ын ангуучид байв.  Олзлогдох дээрээ тулж байсан И.Сталины багийнхны аврал болж ойролцоох өндөрлөгийн цаанаас 3 ширхэг Т-34-57 (57 мм-ийн танк эсэргүүцэх их буутай) цувран гарч ирсэн байна. Энэ бол Зөвлөлтийн хамгийн алдартай танкийн ас Дмитрий Лавриненко болон түүний удирдсан хэсэг байв. Лавриненкогийн танк "Эмка"-г чирэн явсан ба нөгөө хоёр танк нь ард үлдсэн Паккардыг авахаар очиход үнэтэй америк бензинээ хэмнээд машинаа унтраасан байсан жолооч нь хөлдөж үхэхдээ тулаад байсан гэдэг. Тухайн үеийн Зөвлөлтийн армийн дүрэмд байдаг байлдааны зэвсгээ ямар ч нөхцөлд хаяж болохгүй гэдэг хууль хэрэгжиж байгаа нь энэ. Цасанд суусан хэнд ч хэрэггүй машин манаж суусаар олзлогдох гэдэг...

Зөвлөлтийн хэдэн танк харсан Германы морьт ангийнхан тэгэсхээд буцжээ. Тэд хэнийг харж байгаагаа, хэнийг олзолж болох байснаа мэдсэн бол ... чухам яах байсан бол.

P.S.

Сталины иймэрхүү аялалтай холбоотой олон жижиг мэдээлэл байдаг бөгөөд сонирхол татсан зарим нэгийг нь сонирхуулъя. Нэгэн офицерын “балет” хийсэн тухай шог яриа бий.  Сталин 1943 онд фронтын ойролцоо очих үедээ ямар нэгэн ойрхон байгаа офицерыг явуулж генералуудыг дуудахыг өөрийн хамгаалагч хийж явсан НКВД-гийн ажилтанд хэлсэн байна. Өнөөх нь ч гараад нэгэн офицерыг олсон бөгөөд Сталиныг зүгээр л нөхөр Сталин гэж дуудаарай, ямар ч цол чимэг хэрэггүй, айж ичихгүй байж тушаал сонсож чадна биз гэж асуужээ. Тэр олдсон эр нь ...би фронтын офицер хүн, дайсны өөдөөс дайрч байсан, айх гэдгийг мартсан... гэсэн том юм яриад яг орохдоо би Сталиныг урьд өмнө ер хараагүй гэж сулхан дуугарсан байна.

Орлоо. Офицер ч зэвхий царайлаад эхэллээ. НКВД-гийн ажилтан Сталинд офицерыг танилцуултал өнөөх офицер байдаг чангаараа “ Нөхөр ерөнхий командлан захирагч, Зөвлөлт холбоот улсын маршал таны тушаалаар... ирлээ” хэмээн баярын жагсаалын үеийн танилцуулга шиг цол гуншинг нь бүтнээр дуудан тас хийтэл өсгий хавсарсан байна. Нэлээд гайхсан Сталин аль болох зөөлөн тайвнаар өнөөх офицероос генерал Еременког мэдэх үү гэж асууж. Өнөөх нь дахиад л дүрмийн дагуу тас няс хийтэл өсгий хавсарч, цол гуншинг нь бүрэн бүтнээр нь дуудан хариулахдаа хоолой шахан, хашхирах алдан байж. Энэ байдлаар гаран гартлаа өсгий хавсарсаар байсан гэдэг.

Гарсных нь дараа Сталин энэ одоо яагаад балетчин хүүхэн шиг үсчиж харайгаад байгаа юм бэ? Өгсөн даалгавар ойлгосон болов уу гэж хэлсэн гэдэг. Фронтын нөхцөлд ийм хачин юм, тэр тусмаа Москвад баяр наадмаас өөр үед харагдаад байдаггүй зүйлээ фронт дээр хараад өнөөх офицер их л гайхсан нь тэр.

Бас нэгэн баримт. Энэ бол Батлан хамгаалах хорооны гишүүн байсан “өнөөх” А.И.Микоян Сталиныг даган фронт явсан тухайгаа бичсэн дурсамж юм. Н.Хрущевын үед бичигдсэн, Сталиныг аль болох муугаар бичсэн дурсамж боловч тухайн хүний эдэлж байсан албан тушаал болон бусад зүйл зэргийг бодоход шал худлаа зохиож бичсэн гэж хэлэх зүрх хүрэхгүй нь. Багахан товчилж орчуулан хүргэж байна. “...Сталин ер нь нэг их зоригтой хүн биш байв. Ерөнхий командлан захирагч фронт дээр огт очоогүй байж болохгүй биз дээ!

Гэхдээ нэг удаа явсан юм. Немцүүд Москвагаас ухарч байх үед Сталин хуягласан Паккардад суугаад Минскийн замаар фронт явсан бөгөөд энэ замыг бүрэн аюулгүй болгосон байлаа. Сталин фронт дээр очсон гэсэн цуурхал, яриа гаргуулахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Ингээд фронтын шугамд хүрэлгүй 50-60 км-ийн наана баахан генералууд түүнийг тослоо. (хэн хэн байсныг сайн санахгүй байна, лав л Еременко байсан санагдана) Бүгд л Сталины ярианаас цаашаа явах нь дэмий гэж хэлүүлэх гэж байгааг ойлгон, цаашаа явах нь аюултай гэж анхааруулах боловч хэн ч бүрэн хариуцлага үүрэх хүсэлгүй байв. Тэр үед Сталин өөрийн хамгаалагч, генералууд, офицеруудын өмнө адгийн аймхай амьтан гэдгээ харуулж, шившгээ дэлгэсэн юм.  Ерөнхий командлан захирагч “хүндрэх” хэрэгтэй болсон бөгөөд (магадгүй айснаасаа болсон байж болох юм) ойр тойрны бутанд элдэв мина, тэсрэх бөмбөг байхгүй биз гэж асуулаа. Хэн нь ч байхгүй гэсэн бүрэн баталгааг зүрхлэн өгч чадахгүй нь ойлгомжтой. Тэгтэл ерөнхий командлан захирагч маань бүхний өмнө өмдөө шувтлан шууд л зам дээр “хэргээ гүйцээсэн” юм даа. Тэрээр ингэж “фронтын байдалтай танилцаад” Москва-руу буцсан билээ...”

Эх сурвалж: tolgoilogch.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419