АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тухай бошго тайлал
“Монгол Нострадамус” хэмээн нэрлэгдэж буй О.Төмөр нь 2015 онд ирээдүйн 100 жилийн нууцыг агуулсан “Дэлхийн нууц товчоо” номоо туурвиж “Сокровенная сказание мира” нэртэйгээр орос хэл дээр хэвлүүлж ОХУ, Казакстан зэрэг 15 улсад худалдаалж байгаа ажээ.
Тус номонд багтсан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, “Wikileaks” сайтын Жулиа Ассанж нарын зөгнөл тухайн үедээ гадаадын телевиз, сайтуудаар гарч ихээхэн шуугиан тарьжээ.
“Их арилжаа хийгч улсыг тэргүүлсэн” хэмээх 1 дүгээр мөр нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр дэлхийн үл хөдлөх хөрөнгийн магнатуудын нэг, тэрбумтан, бизнесмен Доналд Трамп сонгогдохыг зөгнөн бичжээ. Тэрээр 2017 оны 1 сарын 20 нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм.
Энэ өдрөөс эхлэн “980 хоногийн дайд сондгой өдрийг” хуанлийн хоногоор тооцвол 2019 оны 9 сарын 27-н орчим тохиож байна. Америкчуудын хувьд тухайн үед “Түүхэндээ анх удаа хамгийн хамгийн...” олон үйл явдлууд зэрэг өрнөжээ.
Эдгээрээс эргэн сануулахад Америк Хятадын худалдааны дайн “оргилдоо хүрсэн”, Америк Мексикийн хилийн дагуу “хана барьж” эхэлсэн, Дүрвэгчидэд “хэрцгий” хандсан зарлиг гаргасан, Электрон тамхийг хязгаарласан, Трампад импичмент үзүүлэх эсэх “мөрдлөгө” эхэлсэн зэрэг юм.
“Их гамшиг харуулын дохио идэвхжинэ
Ердийн өдөр хараагдсан өдрөөр солигдоно
Тэр үзэгдэл том биш бага зэргийн атлаа
Үндэсний зүрхэнд том өөрчлөлтийг асаана”
1. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “протекционист” бодлогынхоо хүрээнд дэлхийн улс орнуудад “худалдааны дайн” зарлав.
Ялангуяа Хятад улсаас 505 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, гадаад худалдааны тэнцэл нь 370 тэрбум ам.долларын алдагдалтай гарсаны хариуд 2019 оны 9 сарын 17 ний өдөр /970 хоногийн дайд сондгой өдөр/ гарын үсэг зурж “Татварын тарифыг эрс нэмэгдүүлж худалдааны дайныг” оргилд нь хүргэсэн. Хятад улс буулт хийж Америкаас жилд 320 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авч байхаар тохиролцон “Худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны гэрээ” байгуулагдсан.
2. АНУ-н ерөнхийлөгч Д.Трамп “Америк Мексикийн хилийн дагуу 3200 км урт “Америкийн цагаан хэрмийг” 2019 оны 9 сарын 27 ний өдөр барьж эхэлсэн.
АНУ-ын өмнөд хилээр нэвтэрдэг хэдэн зуун мянган хууль бус цагаачдыг зогсоох зорилготой “Америкийн цагаан хэрмийг” 9 метр өндөртэйгөөр барьж эхэлсэн. Хууль бусаар хил зөрчсөн цагаачдаас үр хүүхдийг нь хүчээр салгасан “хэрцгий” зарлиг гаргаж олон улсад дуулиан тарьсан ч “Америк иргэний ажлын байрыг хамгаалахад чиглэсэн” зорилготой байсан.
1. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 2020 онд 18.000 дүрвэгч хүлээн авахаар шийдвэрлэж 2019 оны 9 сарын 26 ны өдөр зарлиг гаргасан.
Тус үйл явдал нь Америкийн сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд цаад зорилго нь “Америк иргэний ажлын байрыг хамгаалахад чиглэсэн” хэмээн тайлбарласан байдаг.
“Америкийг ахин агуу болгоно” гэсэн Д.Трампын амлалт биелж “Том өөрчлөлтийг Америк үндэстний зүрхэнд асаасан” юм. Тэрээр
- Америк иргэний ажлын байрыг “булаадаг” цагаачид, дүрвэгчидийн асуудлыг “хатуу гараар“ шийдэж чадсан.
- Америкийн бизнес, худалдааны салбарт эрх тэгш байдлыг эхлүүлж “Хямд бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг” улсуудын худалдааны тарифийг шинэчилж чадсан.
- “Та бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бол АНУ-д үйлдвэрээ байгуул эсхүл татвараа төл” хэмээх протекционист бодлогоо хэрэгжүүлж чадсан.
- Америк улс “Даяаршлаас улбаалан ялагдаж байсан бол дангааршиж ялалтанд хүрэх замыг нээж” чадсан.
“Америк нөөц бололцоондоо суурилан үйлдвэрлэлээ хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, импортын бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг өсгөж эдийн засгаа хамгаалж чадсан. Эдийн засаг, техник технологи, ажлын байр зэрэг бүхий л салбарт Америк хүний эрх ашгийг хамгаалсанаар “Тэр үзэгдэл том биш бага зэргийн атлаа үндэстний зүрхэнд том өөрчлөлтийг асаана” гэсэн зөгнөл биеллээ олжээ гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэлээ.