Аз Жаргал: Фундаментал философи

Аз Жаргал: Фундаментал философи

Шинээр бүтээгдэхүүн хөгжүүлэх, харилцагчийн хүслийг мэдэхийн тулд байгууллагууд санал асуулгыг ихээр ашигладаг.

Тухайлбал Та манай бүтээгдэхүүнийг ямар байвал илүү сонирхох вэ? а. Хямд, б. Хамгийн чанартай, в. Дээрх бүгд гэх мэт. Ингээд дүгнэлтээ хийж, харилцагч нар маш хямд, тэгсэн мөртөө хамгийн чанартай бүтээгдэхүүн сонирхож байгаа юм байна гэхчлэн захирлууддаа танилцуулна.

Стив Жобс энэ санал асуулгыг огт хэрэггүй зүйл гэж үздэг байсан. Яагаад 160 өөр төрлийн загвартай Нокиа дампуурч байхад, ганцхан загвартай Ай-фон дэлхийд ноёлов. Стив Жобс товчхондоо харилцагч өөрийнхөө юу хүсч байгааг ч мэдэхгүй явж байгаа гэж үздэг байв. Домогт Х.Форд - """Хэрэв Америкчуудаас чи ямар унаа хүсч байна вэ гэж асуусан бол "Илүү хурдан давхидаг морь" (үнэн хэрэгтээ олон зуун жил үржил селекцийн аргаар илүү хурдан морь л гаргаж авцгааж байсан юм чинь) гэж хариулах байсан юм. Харин би тэд нарт хүн бүрт авч чадах машин бүтээж өгсөн юм даа""" гэж хэлсэн байдаг.

Тэгвэл манай нөгөө л Харвард, Колумбын эрдэмтэд маань судалгаа хийж гэнэ. (судалгаа гэж баахан санал асуулгын хуудас, ажиглалт энэ тэрхэн)

Тэгээд АЗ ЖАРГАЛ гэдгийг тодорхойлжээ. Аз Жаргал гэдэг бол "харьцангуй" (манайхны хэлдгээр биш шүү) ойлголт юм байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бусадтай харьцуулж байж аз жаргалтай гэдгээ мэдэрдэг гэжээ. Санаа нь бусад хүмүүсээс арай дээр амьдарч байгаа бол хүн Аз Жаргалтай байдаг юм байх.

Мөн хүмүүсийн аз жаргалд хүргэдэг гэж боддог олон ойлголт нь бас л "харьцангуй" (манайхны харьцангуй биш шүү) юм байна. Тухайлбал мөнгө бол, америк хүний хувьд жилийн 80 мянган долларын орлого хүртэл л аз жаргалд нөлөөлнө. 100 мянгын орлоготой хүн, 200 мянгын орлоготой хүн хоёрын хооронд Аз Жаргалын зөрүү үүссэнгүй.

Бас цаг агаар ч гэсэн түр зуурынх. Байнга бүрхэг, бүүдгэр байдаг Англичууд, үргэлж нартай, дулаахан байдаг Калифорничуудаас дутахгүй аз жаргалтай гэнэ шүү. Гэхдээ Англичууд эхлээд Калифорнид очиж амьдарсан эхний хэдэн сардаа бол илүү аз жаргал мэдрэх юм байна.

Дээрх бүгд яг л цоо шинэ тоглоом авсан хүүхэд хэсэг баяртай байгаад уйддагтай адил юм. Ер нь бол мэдээжийн дүгнэлтүүд хийжээ.

Энэ бүгд мэдээж утопи, ойлгомжгүй сонсогдож байна. Ойлгомжгүй байна гэдэг чинь ойлгомжгүй байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл Аз Жаргалыг тодорхойлж чадаагүй, шинж чанар, материаллаг эд ахуй төдийхөнд энэ эрдэмтдийн судалгаа эргэлдээд зогсжээ.

Яагаад?

Яагаад гэвэл Аз Жаргал бол Философийн ойлголт. Шинж чанарт суурилсан судалгаагаар энийг тодорхойлох ямар ч боломжгүй. Хүмүүсээс Аз Жаргал гэж юу вэ гэж өөрсдөөс нь асуухад тэд мэдэх үү?

Философийн Фундаментал сургууль харин Аз Жаргалыг "харьцангуй" байдлаар биш, мөн чанарын төвшинд тодорхойлдог.

Хүн өөрийгөө бусадтай харьцуулж үзээд аз жаргалтай болно гэдэг нь парадокс.

Хүн аз жаргалтай байхын тулд өөрийнхөө хувьд утга учрыг мэдрэх ёстой. Утга учиргүй амьдрал (утга учир бол философи болохоос эд баялаг хэзээ ч утга учир болж чадахгүй) хэчнээн баян цатгалан, алдар нэртэй байгаад ч аз жаргалыг авчрахгүй. Утга учир өөрөө аз жаргалд хөтөлнө.

Амьдралынхаа утга учрыг олсон хүн л аз жаргалтай байж чадна.

Та бидний Аз Жаргал гэж боддог зүйл яг л Хайртай адил (ихэнх хүмүүс дурлал, шохоорхохыг хайр гэж андуурч ярьдагтай адил) жинхэнэ Аз Жаргал биш юм. Харин дотроо 2 хуваагддаг.

Аз Жаргал бол Философийн сэдэв боловч Таашаал гэж Психологийн сэдэвтэй андуурагддаг. Хүн түр зуур таашаал авч болно. Тайвшруулах, хөгжөөх эм уухад л тархинд химийн элементүүд ялгарч хүн баяртай, хөөртэй юм шиг мэдрэмж авч болно. Эмний үйлчлэл зогсоход энэ бүхэн замхран одно.

Хүн хар тамхинд хэзээ ч донтдоггүй. Маш буруу ойлголт. Хүн харин бодит-хар бараан амьдралаасаа зугтааж, тэр түр зуурын баяр, хөөрийг (тэр хүмүүс Аз Жаргал гэж бодож байгаа) мэдрэх гэж тасралтгүй хар тамхи хэрэглэдэг. Бодит амьдралдаа Аз Жаргалтай хүн хэзээ ч мансуурах бодис хэрэглэх шаардлагагүй.

Тэгэхээр бид Аз Жаргал гэхээр Психологийн буюу сэтгэл зүйн баяр, хөөр, таашаалтай хольж хутгаж андуурч боддог.

Жинхэнэ Аз Жаргал бол Философийн ойлголт байдаг. Хүний психологид эм, мансуурах бодисоор амархан нөлөөлж болно. Харин хүний философид юугаар ч нөлөөлөх боломжгүй.

Тэгэхээр Аз Жаргал гэдэг бол тэр чигтээ тухайн хүний амьдрал утга учиртай байгаа эсэх тухай асуудал мөн. Амьдралынхаа утга учир, зорилгыг ухамсарлаж таньсан, түүнийхээ төлөө ажиллаж, амьдарч, тэмцэж байгаа хүний амьдрал л Аз Жаргалтай байж чадна.

Ийнхүү бид тодорхойлсноор Аз Жаргал гэдэг ойлголтоос 1рт материаллаг хүчин зүйлсийг бүрэн авч хаялаа. 2рт тэр бүр ном зохиолд дурдагддаггүй сэтгэл зүйн/психологи хүчин зүйлийг бүрэн салгаж чадлаа. Ингээд цэвэр, жинхэнэ Аз Жаргалыг үлдээж байгаад тодорхойлж байгаа юмаа.

Аз Жаргалтай хүний хувьд УУЛЫН ОРГИЛ ОРОЙД НЬ БИШ БЭЛД НЬ ОРШМОЙ.

2016.11.28

Ө.Ганзориг 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419