48:24
Улсын онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа
Улсын онцгой комиссийн шийдвэр
- Улс, хот хоорондын онгоц, галт тэрэг, хот дотор нийтийн тээвэр, автозамын бүх хөдөлгөөнийг 2-р сарын 27 ны өдрөөс 3-р сарын 3 хүртэл бүрэн хязгаарлана.
- Нийслэлд нийтийн тээврийн хөдөлгөөнийг 3-р сарын 3-ны 08:00 цаг хүртэл зогсоолоо
- Төрийн албан хаагчид 2-р сарын 27-ны өдрөөс 3 сарын 30 хүртэл гадаадын бүх улс оронд зорчихыг хориглолоо
- БНСУ-аас ирэх хүмүүсийг Монгол улсын аль ч хилийн боомтоор нэвтрүүлэхгүй
- Монгол-БНСУ хооронд хийж байгаа бүх нислэгийг 2-р сарын 27-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно
- Монгол-Япон улс хооронд хийж байгаа бүх нислэгийг 2-28-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно
- Сошиал орчинд санаатай, санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан, эрүүл мэндийн үзлэгт орохоос татгалзсан, биеийн байдлаа худал мэдүүлсэн, эрүүл мэнд, хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгжийг саатуулж хатуу хариуцлага тооцно