“Дэлхийн нууц товчоо” ном “Монгол улсын 2018 оны” бошго тайлал
2015 онд хэвлэгдсэн “Дэлхийн нууц товчоо” хэмээх ирээдүйн 100 жилийн нууцыг өөртөө агуулсан номын 221-р хуудсанд Монгол улсын 2018 оны үйл явдлууд бичигджээ. Энэ талаар судлан юуг бошиглов, юу биелэв хэмээн уншигчиддаа нийтлэлээ хүргэе.
Эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр хөндлөнгийн хамаарал илт ихэснэ. Удаан үргэлжлэхгүй.
ОУВСангийн буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг” хэрэгжүүлж эхэлсэнээр “Хөндлөнгийн хамаарал илт ихсэж” хэцүүхэн зөвлөмжүүд өгсөн байдаг. Тухайлбал “9 төрлийн татварыг нэмэх”, “Хүүхдийн мөнгө олгохоо зогсоох” “Төсвийн зарлагыг танах” зэрэг. Гэвч дээрх зөвлөмжүүд ”удаан үргэлжлээгүй” бөгөөд Монголын төр, засаг хөндлөнгийн хамааралгүйгээр шийдвэр гаргаж эхэлсэн байдаг.
Баримт 1: Засгийн газар шатахууны онцгой албан татварыг нэмэх үүрэг хүлээсэн ч эсрэгээрээ Аи 92, 80 автобензиний татварыг буцаан тэглэв.
Учир нь шатахуун импортлогчид татвар нэмэхийг эсэргүүцэж үнээ нэмж улмаар шатахууны хязгаарлалт хийж хомсдол үүсгэсэн нь ОУВС-тай дахин хэлэлцээр хийх үндэс болсон.
Баримт 3. “Хүүхдийн мөнгө олгохоо зогсоохыг” зөвлөсөн боловч “Хүн амаа өсгөх бодлого” хэмээн тайлбарлаж үргэлжлүүлэн олгохоор болсон байдаг. Дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлнө.
Баримт 2: НД-ийн шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн ч “Ард иргэдийн эсэргүүцэл, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан “хоригийг” хүлээн авсанаар 2019 онд НД шимтгэл нэмэгдээгүй юм.
Баримт 3. “Хүүхдийн мөнгө олгохоо зогсоохыг” зөвлөсөн боловч “Хүн амаа өсгөх бодлого” хэмээн тайлбарлаж үргэлжлүүлэн олгохоор болсон байдаг.
Дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлнө.
Дэлхийн эдийн засаг 2018 оны эхээр зугуухан тэлж эхэлсэн ч АНУ “НАФТА” гийн гэрээг шинэчлэх тухай мэдэгдэл, чөлөөт худалдааг дэмжиж ирсэн Европын холбооноос Англи гарахаа илэрхийлсэн, Хятадын эдийн засгийн өсөлт буурсан зэрэг ГЕОПОЛИТИКИЙН эрсдэлүүд гарч ирсэн. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн нь түүхий эдийн эрэлт багасах, үнэ унах эрсдэлүүдийг дагуулдаг. Үүнээс хамаараад Монгол улсын эдийн засгийн засагт шууд болон шууд бусаар нөлөөл үзүүлсэн.
Хөдөө аж ахуйн түүхий эдийг тодорхой хугацаанд хилээр гаргах эрх олгоно.
Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний нийт экспорт 54,9 мянган тонн буюу хонин толгойд шилжүүлсэнээр 4.4 сая, мөнгөн дүнгээр 400 тэрбум төгрөгт хүрч 20 жилийн ТҮҮХЭНД АНХ УДААГАА ХАМГИЙН ӨНДӨР амжилт гаргасан.
Боловсруулах үйлдвэрийн стандарт хангаагүй адууны шир эмээлт захад хэдэн арван мянгаараа овоорч “хөдөө аж ахуйн түүхий эдийг тодорхой хугацаанд хилээр гаргах” хэрэгтэй болсон. Тус асуудлаар Засгийн газар хуралдаж “хөдөө аж ахуйн түүхий эд” буюу адууны ширийг дэл, сүүлгүйгээр арилжаалж экспортлох эрхийг Хөдөө аж ахуйн биржэд, “хилээр гаргах эрх” буюу экспортын үйл ажиллагаанд МХЕГ, ГЕГ-н дарга нар хяналт тавихыг үүрэг болгосон байдаг.
Мөн 2018 онд Монгол Улсаас БНХАУ-д хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан хэлэлцээр хийж адууны дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурилын стандартад үнэлгээ хийх баримт бичигт гарын үсэг зурсан.
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр сонгодог утгаараа өрсөлдөөнд орж “УРАГШААГАА” хандлага гарна.
Эрдэнэт үйлдвэр нь 2018 оны 12 сарын 14 нд үйлдвэрийнхээ Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг баталгаажуулж “урагшаагаа” 1 алхав.
Хөрөнгө оруулалт, хайгуул хийсний үр дүнд Эрдэнэт үйлдвэр “амьдрах” хугацаагаа 20 жилээр “урагшлуулж” 60 жил болгосон.
“Урагшаагаа хандлагын” үүднээс 2018 оны 7 сарын 6-нд Английн дээд шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж Стандарт банкны “батлан даагчийн” төлбөр төлөгдөж, засгийн газрын шийдвэрээр 100% ТӨҮГ болсон юм.
1. 2019 онд 41 жилийн ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ХАМГИЙН ӨНДӨР эдийн засгийн үр өгөөж өгч улс, орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг, гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг буюу 1 их наяд 143 сая төгрөг тушаав.
2. 2019 онд 41 жилийн ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА хүдэр олборлолтын хэмжээг 37 сая.тн, боловсруулалтын хэмжээг 32 сая.тонн хүргэж “ДЭЭД АМЖИЛТ” тогтоов.
Дээрх үйл явдлууд нь Эрдэнэт үйлдвэр “сонгодог утгаараа өрсөлдөөнд” орж “Урагшаагаа хандлага” ын үр дүн юм.
Сэтгүүлч: П.Алтай