Мал уу?, хүн үү? Би хэн бэ?

Мал уу?, хүн үү? Би хэн бэ?

2487 жилийн өмнө төрсөн Сократ үнэн мөнийг хайж философидсоныхоо төлөө "иргэдийн санаа сэтгэлийг үймүүллээ" гэдэг шалтгаар шүүхээс цаазын ял сонссон. Шавь нар нь түүнийг оргуулахаар очсон ч тэрээр "үнэн мөнийг хайх эрхээ хаалгаснаас үхсэн нь дээр" гээд хөнөөгдсөн байдаг.

Энэ бол философич хүний үнэн, зөв, мөн чанарын төлөөх тууштай тэмцлийн жишээ юм.

Өнгөрсөн 2487 жилийн хугацаанд хүн төрөлхтөн огтхон ч өөрчлөгдсөнгүй. Гар утас барьж, ганган хувцас өмсч, хурдан онгоц хөлөглөсөн боловч харанхуй, төөрсөн байдал нь яг л ижил байна.

Фундаментал сургуулийг дагагч нар тасралтгүй хүний мөн чанар, өөрсдийнхөө амьдралын учир шалтгааныг хайж байх учиртай.

Хөгжлийн онол гэхээр үндсэндээ ХҮНИЙ асуудлыг л ярина гэсэн үг. Хүн өөрөө хөгжих дизайнтай амьтан. Нөгөө талаас энэ хөгжлийг хойш нь чангааж байдаг чанаруудтай.

Үүнийг ойлгохын тулд хүн гэж амьтны мөн чанарыг бид ойлгох ёстой.

Мөн чанарыг нь задлаад үзэхээр амьтан мөн чанар, хүн мөн чанар гэсэн үндсэн хоёр эсрэг тэсрэг хүчин үйлчилж байгааг бид амархан мэдэж болно.

Хүн бол эхлээд амьтан байсан. Олон сая жил хувьсаж өөрчлөгдөөд саяхан л хүн болж яваа амьтан. Тийм учраас бидний далд болон ил ухамсраар дүүрэн амьтан мөн чанар шингэсэн байгааг юуны өмнө сайтар ойлговол зохино.

Гагцхүү үүнийг ойлгож, ялгаж харж байж л хүний хүн мөн чанарыг гаргаж ирэх, та бүгд өөрсдийн амьдралын утга учрыг ойлгох бололцоотой болно.

Бид бүгд залхуу. Гэтэл залхуу гэдэг бол хөгжил дэвшлийн эсрэг зүйл. Энэ залхуу гэдэг зүйлийг бид буруу л гэж хардаг болохоос мөн чанарыг нь таньдаггүй.

Фундаментал сургуулийн суралцагч бид нар аливаа юмс үзэгдлийн шинж чанарыг биш мөн чанарыг ухаж таних үндсэн зарчим баримталдаг билээ.

Залхуу бол буруу биш. Залхуу бол харин бидний далд ухамсарт байгаа мөн чанарын шинж чанар юм.

Амьтан мөн чанараа ухаж ойлгохын тулд амьтдыг авч үзье. Амьтад амьд гарах, үр төлөө үлдээх гэсэн үндсэн хоёр мөн чанар дээр суурилж байдаг гэж бодъё. Тэгвэл энэ бол амьтдын мөн чанар юмаа гэж тодорхойлъё.

Тэгвэл бидэнд энэ мөн чанар байна уу?

Байна! Амьд гарахын тулд бид хамгийн хямд, хялбар аргыг эрэлхийлэхээр програмчлагдсан. Залхуурал бол тэрний илрэл. Үнэхээр аминд тулсан шаардлагагүй байхад ойлгомжгүй үйлдэл хийгээд л энергиэ бараад сууж байдаг амьтан гэж байх уу.

Арслан барс дайраад орж ирэхэд амь насаа хамгаалж, амьд үлдэх хүчтэй зөн бидэнд суусан байдаг. Тухайн үедээ хэрэгтэй байсан учраас бид энд өнөөдөр сууж байгаа. Гэхдээ өнөөдөр бидэнрүү арслан барс дайраад байгаа юм алга. Энэ бидэнд нэг үе хэрэгтэй байсан мөн чанар одоо янз бүрийн залхуурал, айдас, амин хувиа хичээлт, өөрийгөө бусадтай харьцуулах үзэл, хариуцлагаас зугтаах хандлага, бусдыг чичлэх зан, ахиуг нь өөртөө хусах сэдэл гэх мэт үй түмэн бохир заваан зан чанар болон илэрч гарч байна.

Залуу гэр бүл салалт Америкт бараг 50 хувь хүрсэн гэж байгаа. Яагаад.

Өнөөх л амьтан мөн чанартай холбоотой. Үр төлөө үлдээх гэдэг бол амьтдын, тэр тусмаа хүн амьтны мөн чанар. Эсрэг хүйстнээ хараад шохоорхоно гэдэг бол амьтан далд ухамсартай ихэвчлэн холбоотой.

Олон гэр бүл анхны харц (хоёр амьтан бие биенээ харсан л харц - тэрнээс нэг хараад итгэл үнэмшил, зан төлөвийг тодорхойлох боломжгүй), дурлал, шохоорхол дээр үндэслэсэн сэтгэл хөдлөл, цаашдаа ичсэн хүн хүн ална гэдэг аксиомд захирагдаж суусан байдаг. Гэтэл эцсийн эцэст бид амьтан биш хүн л учраас, үзэл бодол, итгэл үнэмшил, хэв маяг, сонирхол зорилгын ялгаа гарснаас болж салдаг. Амьтад байсан бол салахгүй тэр чигтээ явах л байх.

Ташрамд хэлэхэд Ромео Жулиетта хоёр хэрэв тэр орой амь алдалгүй цаашид үргэлжлэн амьдарсан бол бараг 50 хувийн магадлалтай сэтгэл ханамжгүй салах байж. Ичсэн хүн хүн ална гэдгийн учир нь хэрэв хоёр талын эцэг эх дургүйцэх маягтай байвал дурлалын хүч хэд дахин нэмэгддэг гэж судалгаа гарсан байдаг. Энэ бол амьтан мөн чанарууд яваад байна л гэдгийг харуулж байгаа хэрэг.

Тэгэхээр бид амьдралын ханиа сонгохдоо амьтан мөн чанартаа удирдуулж, догдолж, яарч, бодлогогүй шийдвэр гаргах биш харин хүн мөн чанар дээрээ суурилж шийдвэр гаргавал гэр бүл салалт яаж багасах вэ гэдэг нь ойлгомжтой харагдана.

Шохоорхол, дурлалыг (амьтан мөн чанар, үр удам үлдээх, хавьтах зөн) Хайр, итгэлцэл, хүндлэлээс салгаж ялгах ухааныг 14-тэй, 15-тай залуу үед суулгачхад л хангалттай. Боловсролын систем, дунд сургууль ийм зүйлд л зориулж оршдог. Тэрнээс логарифм заах, математикийн олимпиадад медаль авах бол 178 дугаар асуудал юм. Тооны олимпиадад түрүүлсэн хирнээ буруу хань сонгоод хүүхэд өнчрүүлсэн хэчнээн хүн байдаг юм. Амьтан мөн чанартаа дийлдэгдэхэд тэр математикч тоочин байх, Харвардад магистр хамгаалсан ямар ч нэмэр болохгүй.

Хүн философич байж л амьтан мөн чанараа, хүн мөн чанараараа дарангуйлж, дийлж чадна.

Би ажилд авахдаа горилогчдоор эсээ бичүүлдэг. Маш олон хүн хань ижилтэй болоод үр хүүхдээ үлдээсэн/үлдээх маань миний амьдралын хамгийн том амжилт гэж бичдэг. Арслан ч, сармагчин ч, бүх л амьтан тэгдэг. Би амьд үлдэх, үр удмаа үлдээх хүнийг оруулаад бүх амьтанд байдаг мөн чанарыг туйлын ихээр хүндэтгэж үзэж, ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Харин хүн болохынхоо хувьд юугаар ялгарах гэж байна даа?

Би хэн бэ? асуултынхаа хариултыг цөхрөлтгүй хайж, хүний хүн мөн чанарыг илрүүлж, өөрийн амьтан мөн чанараа дарж авах их ажилд шамдаж байгаа нийт философичид доо амжилт хүсье.

2017.03.10-нд

Ө.Ганзориг

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419