Цагаан сар болохгүй, улаан сар болгоно гэх нь үү?

Цагаан сар болохгүй, улаан сар болгоно гэх нь үү?

Социализмын үеийн номонд “Гамингууд орж ирэхээр цагаан сар болохгүй, улаан сар болно” гэж хятадууд хүрзээ ирлэн суусан тухайд гардаг. Хүрээг цагаантнууд эзлэхээс өмнөхөн л юм уу даа гарсан яриа юм шиг билээ. Гамин гэж тухайн үеийн дундад иргэн улсын эрх барьж байсан Гоминдан намын зэвсэгт хүчин. Гамингийн цэрэг орж ирэхийг манайхан “гамингийн жил” гэж нэрийдэн тэр үед л дээрх яриа гарч, “Пүүсийн данжаадууд ирлэсэн хүрзээрээ монголчуудын толгойг авах гэнэ” гэлцэж.

Өнөөх гамингуудын цагаан сарыг улаан сар болгох нь гэдэг энэ цагт ирчихээ юу гэмээр л юм болж байна.

Баахан шуугилаа. Хятадын Уханьд анх гарч дэлхийг шуугиулаад байгаа коронавирусээс болж манай үндэсний цагаан сарын баярыг тэмдэглэхгүй болох нь. Гамингийн жил гэдэг шиг У.Хүрэлсүхийн засаг удирдаж байсан тэр нэгэн онд цагаан сар тэмдэглээгүй тухай хожмоо нь ярих нь. Улсын Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Нөхцөл байдал төсөөлж байснаас хүнд байгаа учраас яалт ч үгүй ийм шийдвэр гаргах хэрэгтэй гэж Онцгой комиссынхон онцлов. Тэд цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. “Энэ шийдвэр нь Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар албажина” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хурлын үеэр хэлнэ лээ.

Эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр ч гэлээ цагаан сар их л хэлмэгдэж ирсэн байдаг. Оросын нөлөө их үед Октябрь сар болгоно ч гэж үзээд бараагүй. Нийтээр тэмдэглэх баяр биш болгох гэж Малчдын баяр, нэгдэлчдийн баяр гэж нэрлэж үзсэн. 1952 онд Х.Чойбалсанг нас барлаа гээд улс орон даяар баяр тэмдэглэхийг хориглоод гашуудал зарласан байдаг.

За тэгээд баярын өдөр биш, ажлын өдөр болгохоор нь өдөр нь ажилдаа явцгааж, шөнө нь золголт хийж байсан үе ч бий. Аймаг, хотын намын хорооноос Ууц хураах комисс хүртэл байгуулж байж. Миний санахын бага байхад цагаан сар, шинэ жил хоёрыг нэг дор тэмдэглээд холион бантан болж байсан дүр зураг үлдэж.

Малчдын баяр гээд тэмдэглүүлэхгүй болохоор нь 12 дугаар сард, шинэ жилээр цагаан сар шиг идээ цагаа бэлдээд золголдох хэрнээ ёолк засчихсан айлуудаар золгуут хийгээд явж байсан юм даг. Нэг үе Ардын намын улстөрч хүүхнүүд сүрхий шинэ санаачилга дэвшүүлж, цагаан сарын бэлэгний талаар зааварчилж, бэлэг өгөх, өгөхгүй тухай баахан маргаан үүсгэсэн. Айхавтар яриа хэл болсон ч дэмжлэг авч чадаагүй л дээ. Тэдний санаачилга хүмүүсийн ахан дүүсийнхээ алга тэнийлгэх бэлгэнд ямар ч нөлөө үзүүлээгүй. Цагаан сарын өдөр хүмүүс чадах чинээгээрээ бие биедээ бэлгээ өгсөөр л байгаа. Энэ мэт янз бүрээр хавчиж, болиулах гэж оролдсон ч үндэсний энэ баярыг монголчууд тэмдэглэхээ болиогүй ээ.

Хатуу чанга хараа хяналттай үед ч, ядруухан зутруухан байсан ч ил, далд яаж ийж байгаад тэмдэглэсээр одоо улам бүр төгөлдөрших болсон. Идээ, ундааны төрөл арвин болж, цар тавагны өнгө зүс, ур хийц илүү олон, илүү сайхан болж, хүмүүс энэ баяраар хөгшин, залуугүй үндэснийхээ хувцсаар гангарч, өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.

Үндэсний уламжлал сэргэж, ахас, ихэсээ хүндэлж, тоос шороогоо гөвж, ирэх жилийн сайн сайхныг бэлгэдэн баярлаж, ёс заншлыг энэ л баяраар өвлөж, мэдэж авцгаадаг. Үндэсний баяр бол тухайн үндэсний тусгаар тогтнолын нэг илэрхийлэл байдаг. Нэгэн үе үзэл суртлын буулган дор ажил, амьдралаас нь салгана гэж байхад л нууж хааж тэмдэглээд, хадгалж, авч үлдсэн баяраа ардчиллаар бид санаа зоволтгүй албан ёсоор нийтээрээ тэмдэглэдэг болсон юм шүү.

Одоо тэгвэл Хятадад коронавирус гэдэг ханиад гарсан даруйд У.Хүрэлсүх тэргүүтнүүд цагаан сар болохгүй, улаан сар болно гэлцээд эхэлсэн. Санасандаа ч хүрлээ. Допинг хэрэглэсэн гэгдэж, хэл амны бай болсон Э.Оюунболд аварга, түүнийгээ шагнаж урамшуулдаг Л.Оюун-Эрдэнэ сайд хоёроо яаж ч чадахгүй аргаа барж байтал Хятадад шинэ төрлийн коронавирус дэгдэж, бөөн далим болов. Хэдэн бөхчүүд нь Э.Оюунболд барилдвал бид барилдахгүй гэж бойкотлох маягтай болж, хэрэг бишдээд байсан энэ үед коронавирусийн нэрийг барьж, цагаан сарын бөхийн барилдааныг явуулахгүй болгох шийдэл олж, санаагаа амраалаа. Э.Оюунболдоос болоогүй, коронавирусээс болж хойшилсон гэхээр хэлэх үг олдохгүй шүү дээ.

Нэг дуулианыг нөгөө дуулианаар намжаадаг байсан бол нэг бөхийн дуулиан үндэсний баярын бөхийг бүтнээр нь барилдуулахгүй болгочихлоо.Тэгсэн мөртлөө Төрийн ордондоо цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, зах ажиллуулсан.

Ингэж байтал Их хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы хаалтын үеэр “Хувьтай хүн л хулгана жилийг үзнэ" гэсэн нь бусад нь үзэж чадахгүй байж мэднэ гэх ухааны юм ярьж ард түмнээ айлгалаа. Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг наадам, цагаан сар гэж үндэсний хоёр баяр л байдаг. Ажил амьдралын эрхээр байнга уулзалдаад байхгүй ч монголчууд бид жилдээ нэг ах дүүс, хамаатан саднаараа уулздаг баяр бол цагаан сар.

Төр засаг цагаан сараа тэмдэглэхгүйгээр шийдлээ. Энэ шийдвэрээ гаргах гэж баахан сүржигнэлээ, айлгалаа. Болгоомж илүүдэхгүй ч дайны хажуугаар дажин гэгчээр коронагийн сургаар бөөн улстөржилт, хаацайлалт болоод байна уу даа. Бэлгэдэл талаасаа цагаан сараа хийхгүй гэхээр эвгүй ч юм шиг. Мэдээж эцэг, эхдээ золгож л таарах байх. Харин айл амьтнаар олуулаа хэсээд, төрийнхөн нь өөрсдөө оройлон манлайлж, албан байгууллагууд нийтээрээ золголдохгүй л бол болчих биз. Ерөнхийлөгч хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг албажуулбал нийтээрээ тэмдэглэхгүй болж таарах нь. Гэхдээ нэг зүйл анзаарах нь ээ, цагаан сарын баярыг тэмдэглүүлэхгүй гэсэн оролдлогууд коммунистууд эрх барих үед л гарч байсан юм байна.

Б.ДОНРОВ

1
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419