Г.Галбадрах: Нийгмийн сэтгэлгээний хандлагууд

Г.Галбадрах: Нийгмийн сэтгэлгээний хандлагууд

\Монголын тэмдэглэлүүд – 7\

Mонголдоо ирээд сар гаруй хугацаа болохоод нилээд олон хүмүүстэй уулзаж ярилцлаа. УИХ ын гишүүд, Яамны сайд болон шийдвэр гаргах түвшиний хүмүүс, улстѳрийн нам хѳдѳлгѳѳний удирдагчид, бизнесмэнүүд, тѳсѳл хэрэгжүүлж байгаа санаачлагчид, энгийн иргэд, залуус гээд аль болох олон тѳрлүүдийг хамрахыг хичээв. Энэ уулзалтууд:

Хүмүүсийн сэтгэлгээний хандлагыг тандах

Цаашид хэрэгжүүлэх тѳслүүддээ хамтарч ажиллах багаа сонгох зорилготой байсан болохоор миний зүгээс хийж хэрэгжүүлэх тѳслүүдээ танилцуулж ихэвчлэн тэдний яриаг сонсоход чиглэж байсан юм.  Хэрвээ бүхэлд нь дүгнээд үзэх ахул МОНГОЛЫН ЗАЛУУС ХѲГЖѲѲД ЭХЭЛЧИХЖЭЭ, ЦААШДЫН ХѲГЖИЛД НЬ ТѲР СААД БОЛЖ БАЙНА гэж бодогдсон.

1. ТѲР БОЛОН УЛСТѲРИЙН ХҮРЭЭНД

Монголын Тѳр нь бизнестэй хэт хутгалдсан болохоор улстѳрд зүтгэн улайрч байгаа хүмүүс нь ѳѳрийн бизнесээ хамгаалах, эсвэл хялбар аргаар маш их баяжих хүслээр дүүрэн байна. Шулуухан хэлэхэд тэд Монголын хѳгжилд санаа тавихгүйгээр хэсэг бүлгээрээ хуйвалдан нэгдэж БАЯЖИХ донд автсан байна. Тэд:

  • Шийдвэр гаргах эрх мэдлээ мѳнгѳ болгон арилжиж байна.
  • Бусдыг дарамталж бизнесийг нь булаахыг санаархаж байна.
  • Ѳѳрсдийн хууль бус үйлдлүүдээ хуулиар хамгаалуулахыг хүсч байна.

Шийдвэрт гарын үсэг зурсныхаа тѳлѳѳ авилгалд их мѳнгѳ авч амташсан нь Монголын нийгэмд ѳѳрийгѳѳ зовоохгүйгээр их мѳнгѳ олж амьдрах хууль бус, ёс суртахуунгүй муу жишгийг тогтоожээ. Үүнийхээ тѳлѳѳ цүнх баригчид болон үг дуугүй гуйцэтгэгчид, зусардагсадыг үй олноор нь бэлтгэн сургаж дадлагажуулжээ. Олон залуус ѳѳрсдийн бизнесээ улстѳрчдѳѳс хамгаалахын тулд улстѳрд орох шийдвэр гаргаж байна. Нийгэм даяараа энэ бүхнийг мэдсээр атлаа дуугарахгүй байгаа нь ийм бусармаг үйлдлийг ѳѳгшүүлж, хүлээн зѳвшѳѳрч байгаагийн илрэл. Энэ бол Монгол Тѳрийн эсрэг гэмт хэрэг мѳн.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

МОНГОЛЫН ТѲРИЙГ БИЗНЕСЭЭС САЛГАХ хэрэгтэй юм байна. Ѳнѳѳгийн болон ирээдүйн улстѳрчид энэ үзэгдлээ хүлээн зѳвшѳѳрч улстѳрийг бизнесээс салгах арга замыг олж үүнийгээ хуульчлах шаардлагатай. Монголын Тѳр иргэдээ айх түгшүүргүй, ѳѳртѳѳ итгэлтэй, амар тайван амьдрах баталгааг хангах үүрэгтээ илүү анхаарал хандуулах ёстой. Улстѳр бизнес салангид байх нь хүн бүхэн ѳѳрийн боломжоороо амьдрах нийгмийн суурь нь болно гэдэгт би итгэж байгаа. Энэ санааг хэрэгжүүлэх зорилготой хэнийг ч болов би лав дэмжинэ.

2. БИЗНЕСИЙН ХҮРЭЭНД

Жижигхэн зах зээлтэй Монгол орон бизнесийн хувьд ѳѳрийн онцлогтой. Цѳѳхѳн хүн амын дундаж түвшиний амьдралтай хүмүүсийн тоо олон болох нь, хѳгжлийн таатай боломж мѳн. Дундаж түвшиний амьдралтай иргэд бий болох хѳрс нь жижиг дунд бизнесийн хѳгжил. Гэтэл:

  • ЖДҮХС ийн зориулалттай зээлийг олон улстѳрчид хуйвалдан хувааж авч ѳѳрсдѳѳ баяжихын тулд хууль бусаар ашиглажээ. Улстѳрчид яаж ч ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳлѳѳ ч гэсэн энэ нь ил тод ичгүүргүй луйвар байсан гэдгээ хүлээн зѳвшѳѳрч уучлал хүсэхгүй байна. Энэ нь тэдний хооронд болсон улстѳрийн наймааны үйлдэл гэж жирийн иргэний хувьд би одоо ч хардаж байгаа.
  • “Үндэсний” хэмээн нэрлэгддэг Монголын томоохон компаниуд жижиг дунд бизнесийн зах зээлийг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, бараг бүх салбарт ѳѳрсдийн монополь ноёрхлоо тогтоожээ. Үндсэн бизнесээсээ гадна худалдаа үйлчилгээний салбруудад ноёрхлоо тогтоосон нь бусдын боломжийг булаан авч байгаатай адил гэсэн үг. Магадгүй тэд “Бид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандарт бий болгож байгаа” хэмээн ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳж болох ч,  бусдад боломж олгон туслахыг хүсэхгүй байгаа нь муу үзэгдэл юм.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

MОНГОЛЫН ДУНДАЖ ТҮВШИНИЙ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ эд Тѳр ухаалаг хэрнээ уян бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй.

  • Хүмүүсийг бизнесийн болон компаны соёлд сургаж бэлтгэх хэрэгтэй байна.
  • Том компаниуд жижиг дунд бизнес эрхлэх боломжийг бусдад олгож тэдэнд тусалж болно.
  • Тѳвлѳрлийг сааруулахын тулд МАА н гаралтай түүхий эдийг олон улсын стандартын дагуу анхан шатны боловсруулалт хийж гадагшаа гаргах, нүүдлийн зан заншил, соёл дээр тулгуурласан адал явдалт аялал жуулчлалыг хѳгжүүлэхийн тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй болж байна.

Бидний бизнесийн сэтгэлгээ ЖАЛГА ын хэмжээнд эргэлдэж, бид энэ жижиг зах зээл дээр ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳѳд байгаа нь хамгийн муу үзэгдэл. Хоёр том хѳрш хийгээд дэлхийн зах зээл дээр гарахын тулд бид ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж бус, хамтран нэгдэж байж амжилтад хүрнэ гэдгийг ойлгох цаг болсон. Хэрвээ бид нэгдэж эхэлбэл бидэнд асар их боломж байгаа.

3. ЖИРИЙН ИРГЭДИЙН ХҮРЭЭНД

Жирийн иргэд ѳѳрсдийн амжиргаагаа авч явах боломж хомс байгаа нь, ямар нэгэн ажил хэрэг бүтээхийн тулд заавал авилгал ѳгдѳг тогтолцоо, услтѳрѳѳс хамааралтай юм шиг амьдралын хэмнэл тэднийг маш ихээр бухимдуулж байгаа нь анзаарагдаж байна. Тэдний сэтгэлгээний доройтол, мэдлэггүй мунхаг байдал, мухар сүсэгт тушиглэсэн хандлага ѳнѳѳгийн нийгэмд бус улстѳрчдѳд ашигтайгаар нѳлѳѳлж буй мэт.

  • Хэдхэн алхмын зайтай байгаа боловч гэр хороололын болон хотын тѳвийн иргэдийн амьдрал тэнгэр газар мэт ялгаатай байгаа нь бие биедээ дургүйцэн үзэн ядах нэгэн шалтгаан болж буй мэт.
  • Гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хэмжээнд МАН, АН салбар нэгжүүдээ хүчирхэгжүүлэн хэт улстѳржүүлж байгаа нь энэ орон зайн хѳгжлийг боомилж байна. МАН, АН ы талцал болон нэгдэл бусад улстѳрийн хүчинд боломж олгохгүйгээр сонгуульд ялах магадлалын баталгаа болжээ
  • Амжиргаагаа залгуулах бизнесийн боломжийг нь улстѳрчид болон том бизнесмэнүүд булааж байгаа нь тэднийг ѳѳртѳѳ болон ирээдүйдээ итгэлгүй, сул дорой, арчаагүй зусар болоход нѳлѳѳлж байна. Энэ орон зайд хавчигдах тусмаа гадаадад гарч ажил хийн амжиргаагаа залгуулах боломж руу тэмүүлэх болж байна.

 

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

БОЛОВСРОЛЫН САЛБРЫГ ЭРС ШИНЭЧЛЭХ зайлшгүй шаардлагатай болжээ.  Хүүхдийг зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэхэд суурь боловсрол чиглэгдэх хэрэгтэй болж байна. Ѳнѳѳдѳр хүүхдүүддээ гологдож эхэлж байгаа багш нарыг чадваржуулах асуудал шинэчлэлийн эхлэл байх ёстой. Залуучууд тэр тусмаа хѳдѳѳгийн эрчүүдийг боловсруулан хѳгжүүлэхэд Тѳрийн бодлого чиглэх цаг нь болж. Иргэдийг Солонгос, Хятадын урлагаас илүүтэй ѳѳрийн үндэсний ѳв уламжлал, соёл дээр тулгуурлан гэгээрүүлэх чиглэл баривал юутай сайн сан. Хүн бүр гэгээрэх цаг нэгэнт болжээ.

…Монголчууд бид ѳнѳѳдрийн байдлаар ҮНЭТ ЗҮЙЛ ийн хомсдолд оржээ. Үнэт зүйлгүй болсон нь бидний доройтлын үндсэн шалтгаан мѳн. Хятадууд Күнзийн сургааль, Япончууд самурайн соёл. Америкчууд Библийн судар дээр үнэт зүйлээ бүрэлдүүлж байж хѳгжсѳн шиг бид ѳѳрсдийн үнэт зүйлээ бүтээх цаг нь болсон мэт. Бидэнд дэлхийд нѳлѳѳлж байсан түүх, Алтан ургийн их хаадууд, дэлхийг удирдаж байхдаа бүтээсэн олон гайхамшигт соёлууд бий. Бид үнэт зүйлсээ бүтээхийн тулд түүхээ сайтар судалж мэдэж байх хэрэгтэй болж байна.

БИД ЯМАР НИЙГЭМД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА, ТЭР НИЙГМЭЭ ѲѲРСДѲѲ Л БАЙГУУЛНА. Хэн ч бидэнд сайн нийгэм байгуулж ѳгѳхгүй. Бид асуудлаас зугатан гадаадад гараад шийдэж чадахгүй ээ. Тэгэхээр бид ѳѳрсдѳѳ нийгэмд идвэхитэй байх хэрэгтэй болж байна. Залуус сонгуульд саналаа ѳгч зѳв хүнээ сонгох нь Тѳр барилцах үүргээ биелүүлж байгаагийн нотолгоо болно. Хүмүүс Монголын ѳнѳѳгийн нийгмийн тогтолцооноос залхажээ. Тэгэхээр бид энэ сонгуульд сонголтоо зѳв хийх нь нийгмийг ѳѳрчлѳх эхлэл гэж би харж байна. МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ гэдэг үг бидний үнэт зүйлийн уриа болох ч юм бил үү? Монголын минь жавартай хүйтэн агаар цээж дүүргээд, дэндүү тунгалаг бас цэнгэг юм шиг мэдрэмж тѳрѳѳд байх юм, сайхаан сайхан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-02-05

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419