Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож буй бичлэг
Сүүлийн үед олны танил эрхмүүд хар тамхи хэрэглэн, шийтгүүлэх нь эрс нэмэгдсэн. Дуучин Б.Амархүү, “Мотив” хамтлагийн Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр, жүжигчин Б.Энхтүвшин гээд бичвэл нэлээд урт жагсаалт гарна. Гадаадын оронд Монголын дипломат ажилтнууд хар тамхи тээвэрлэж яваад бариглан, яаж эх орныхоо нэр хүндийг унагаж байгаа билээ.
Тэгвэл эл жагсаалт дахиад л хөврөх нь. Учир нь жүжигчин Т.Билэгжаргал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр баригджээ. Үүний сацуу тэрбээр хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан гэнэ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан цахим хуудсандаа нэгэн иргэнийг баривчилж буй бичлэгийг дэлгэсэн юм. Ойрын эх сурвалжуудын хэлснээр тухайн иргэн жүжигчин Т.Билэгжаргал гэнэ.
Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож буй бичлэгЖүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож буй бичлэг. Залуус маань энэ новш шиг л битгий болоосой хүн бүр шэйр хийгээрэй !!!