Ардын засгийн наадам...

Ардын засгийн наадам...

Далаад оны сургуулийн дотуур байранд хийх юмгүй шахуу хөвгүүд бид өдөржингөө барилдан, шөнөжингөө шаваг өрдөн пийшэн зуухаа тойрон ардын засгийн наадмаа ам уралдан бурж ирэх жилийн наадамд хэн түрүүлэх хэний морь хурдлах талаар ам муруй тавьж жил жилийн наадмаа тэсч ядан хүлээдэг байлаа.

Ялангуяа биднийг балчир байхад Завхан Ургамал сумандаа 17 удаа түрүүлж, 10 удаа үзүүрлэсэн, олон жил ногт ганзаглаж ирэн даага хөтлөөд буцдаг байсан сумын заан Адъяад яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн зохиосон Сумын заан шүлэг яг тохирно. Адъяа заан харин 1983 оны сумын наадамд хүү Ганбаттайгаа үзүүр түрүүнд үлдэн тахимаа өгч хүү нь тэр жил сумын заан болж байлаа.

Манай сумаас гучаад онд улсын заан Гогор Дорлиг гэж нэг сайн бөх төрсөн, тэрээр анх арвантаван настайдаа манай Хүнгүй голын Булангийн овооны наадамд барилдан дөрөв давж, мөн тэр зундаа Цагаан овоо, Шавгийн овооны наадамд өөрийн сургасан шүдлэн үрээгээ зайдан унаж очоод нутгийн алдарт бөх Галсанжамц, Довчинжав нарыг хаяад түрүүлж байжээ. Дараа жил нь арванзургаан настайдаа нутаг усныхаа есөн овооны наадамд очиж барилдан ес түрүүлэхэд нутаг усаараа бяр чадлыг нь шагшран магтах тэр үеэс л Дорлигт аймаг орж зодоглох хүсэл өөрийн эрхгүй төрж, арваннайман настайдаа аавынхаа  адуунаас тэнгэрийн салхинаас өөр юм хүргэдэггүй сэтэртэй морио хулгайлж унан аймгийн төв орж 18-тайгаасаа 23 хүртлээ аймагтаа тасралтгүй зургаан удаа түрүүлсэн төдийгүй, 1937 онд буюу ганцхан жилийн дотор гэхэд л Завханы Завханмандал, Чандмань, Сантмаргац, Түдэвтэй, Ургамал, Дөрвөлжин, Увсын Завхан сум, Өндөрхангай, Баруунтуруун гээд есөн суманд түрүүлж байжээ.

Тэгээд энгүй их хүчтэн хориндөрвөн настай Дорлигийн хот орж улсад барилдах хорхой нь улам ихсэж шуудангийн машинаар 1938 онд Улаанбаатар орж ирэн улсад зодоглохдоо долоогийн даваанд Халхын их аварга Босоо Самданг хаяж, заан цолонд хүрсэн тэрээр наймын даваанд Булганы гүйдэг Дашийг хаяжээ. Ингээд есийн даваанд Банди арслантай барилдаж хэрэг дээрээ хаясан боловч Банди арслан тахимаа өгөлгүй хөлийн цэцийн маргаан үүсч байх хооронд, Дорлиг заан дахиж барилдсан ч яахав ухааны юм бодож байх хооронд, Банди арслан яах ийхийн зуургүй хоёр хацрыг нь ээлжлэн үнсчихээд дэвээд яваад өгсөн гэдэг. Тухайн үедээ  Дорлиг заан аварга болохоор ид хав бяр чадлаараа хэнд ч дийлдэшгүй босоо бөх байсан гэх бөгөөд хаячихсан бөхдөө тахимаа өгсөн зэрэг монгол бөхийн хийморь лундаанаас  болсон уу яасан, дараа жил нь тавийн даваанд Түвдэндоржид өвдөг шороодсон ч түүнд ирээдүйн их аварга болох замыг нь нээж өгчээ.Тэр жилдээ Дорлиг заан Архангай Төв Хөвсгөл аймгийн наадам, мөн Яармагийн дэнжид болдог уяачдын наадамд түрүүлжээ. Дорлиг нь хүч самбаа ихтэй, солгой өрөлттэй, маш түргэн барилдаантай, угсраа олон мэх хийдэг онцлогтой бөх байжээ.

Ардын засгийн жилүүдэд манай Завхан Ургамал нутаг хурдан жороо хүлгүүдээрээ алдартай байсан, тухайлбал Нарт Буурал Дааган дэлээр нутагтай Наран тайжийн ач хүү Балган тайжийн бор, анхны сум нэгдлийн дарга Гомбодоржийн Буньжав Бужаагийн улаан, гурван төрийн нүүр үзсэн Нянтайжав Налай баяны хүү Чадраа Андиагийн цагаан боривт, Санжийн Цэрэндонойн хонгор халзан, Жалгирын Дорлигжавын халиун, Долгорын Шаравсамбуу Булиагийн хээр, Балган тайжийн хүү Халтууз Андиагийн эрээн нуруут хээр, хул морь, чагтан тамгатай бор, Мижидын Түмбүлэгийн хүрэн, Өвгөний Бүрүү Бүбүүгийн хүрэн, Дэмчигжав Дайдаагийн хээр, Лхамдоржийн халтар, Шадавын улаан, Ламжавын хулгар бор, Жамбын улаан,  Дондовын хүрэн, Гомбожавын бор, Рэнчингийн хээр, Жамбал даргын саарал, Дашсүрэн даргын сарт, Yнэнтогтохын борлог, Банзрагчийн улаан,  Дэлэгнямын хээр, Полооцогийн хул, бор соёолон гээд л явж өгнө дөө.

Миний өвөг эцэг Амарсанаа тайж морь их сайн таньдаг хүн байж Хотгойдоос анх хөтөлж ирж панз үзэргэсэн хүрэн морь, улаан морьд нь нутаг усандаа хожим нь алдартай хурдан хүлгүүд болох  дээр дурдсан Бүрүүгийн хүрэн, Шадавын улаан хэмээн алдаршсан түүхтэй. Өвөг эцэг Амарсанаа маань нас барахаасаа өмнө хэдэн сайхан хурдан жороо морьд бөөцийлж гал голомт галын зээ Сайханжаргал ахад өмчилж үлдээсэн нь олон жил миний бие тэднийг унаж сумын наадамд үзүүр түрүүлж айрагдаж байсан жороо борлог, цагаан толгойт, нарийн хээр, улаан зээрд, жирвий саарал морьддоо одоо ч хайртай.

Ялангуяа, далан гурван оны сумын наадмаар Тас хайрханы араас тавьсан соёолон морьдын уралдаанд миний бие Сайханжаргал ахын нарийн хээр соёолонг унаж манай ангийн Ганзулын унасан Полооцог ахын бор соёолонгоос саахалтын чинээ зайд хоцорч шар гозойж тоосонд нь даруулан байж үзүүрлэхдээ тоос нь тасарсан соёолон ямар хурдан дийлдэшгүй гэдгийг тэр үед л нүдээр харж ухаарч биширч билээ.

Манай нутагт азарга төдийлөн уралдаад байдаггүй ч харин сумын наадмын сүүлийн өдөр үдээс хойх нь болох жороо морьдын уралдаан сумын цэнгэлдэх тойрон явагдах бөгөөд Ш.Дамдингийн жороо борлог, Б.Гунаажавын жороо халиун, Ц.Гонгоржавын жороо борлог, Д.Цолын жороо халиун, С.Халтармээрэнгийн жороо хээр, Дэмчигжавын жороо хээр, Бадамдоржийн жороо хул, Намжилдорж Данидаагийн жороо хээр гээд нутаг усандаа алдартай жороо морьд дөрөө харшин уралдах нь үнэхээр гайхамшигтай.

Хүүхэд байхын шохоорхон үздэг жороо морьдын уралдаанд ихэвчлэн тээр зуны хар халуунд хар шляпан малгайгаа халз шилэн дээрээ хаячихаад жороо хээрийнхээ зоон дээр бага зэрэг хажуу тийш хөндөлсөнхөн сууж хатан дөрөөндөө тэнхээ мэдэн жийх  Халтармээрэн Данидаа л хамгийн олон түрүүлж байсан санагдах юм.

Арван хоёр хүртлээ хурдны морь унаж арван гурван наснаасаа хурдны морь уяж сойж хажуу зэргэлдээ сумдын наадам хэсэж холын замд үүр шөнийг ч ялгалгүй бүүргэн дээрээ зүүрмэглэж явсан тэр цагаас хойш тэгтлээ моринд хорхойсох зав зайгүй явсаар өдий хүрч, бас хорь гаран насандаа хааяадаа хаа таарсан газраа аймаг сум цэргийн наадамд аманд гарч унаж дэвж явсан болохоор ялангуяа эх орноосоо хол алс газар албан томилолтоор арван жил тасралтгүй ажиллахдаа ардын засгийн наадмаа асар их санаснаа хэлээд ч юухэв.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419