Ө.Ганзориг: Мэдлэг бол Боловсролоос том ойлголт

Ө.Ганзориг: Мэдлэг бол Боловсролоос том ойлголт

БОЛОВСРОЛ бол сургуулийн орчинд олж авсан МЭДЛЭГ юм. Мэдлэгийг хүн насан туршдаа сургуулиас боловсрол хэлбэрээр, харин амьдралаас туршлага хэлбэрээр олж авч байдаг. Мэдлэг хуримтлагдаж тодорхой төвшинд хүрэхээр МЭРГЭН УХААН болно.

Боловсролын дипломтой гэдэг нь МЭРГЭН УХААНТАЙ, эсвэл өндөр МЭДЛЭГТЭЙ гэсэн үг биш. Би дээхнэ нэгэн их сургуулийн төгсөлтийн шалгалтын комисст сууж билээ. Харамсалтай нь ихэнх оюутнууд билетийнхээ хариуг зүгээр л цээжилсэн байв. Мэдлэгтэй биш, харин МЭДЭЭЛЛИЙГ цээжилсэн байлаа. 4 жил сураад Мэргэжил эзэмшсэн нэртэй боловч МЭДЛЭГГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ гарч байна гэсэн үг. Эргэж санахад би ч гэсэн сурагч байхдаа тийм л байж. Оюу толгой төслийг ямар хэлбэрээр явуулах хэрэгтэй вэ? Энэ асуултыг хариуг мэдлэгтэй хүн л хариулна. Харин мэдлэггүй хүн мэдээлэл дээр үндэслэнэ. Мэдээлэл өөрөө мэдлэг биш учир СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ бий болгоно.

Сэтгэл хөдлөл бол "зөв юм шиг" эсвэл "буруу юм шиг" санагдахыг хэлнэ. Аль нэг улс төрч маш хар дүр зураг будаж харуулбал сэтгэл хөдлөл үүсээд дагана. Эсрэгээр сайн талаас нь их пи-ар хийж чадвал мөн л эерэг сэтгэл хөдлөл үүснэ. Мэдлэггүй хүн амьдралаа Сэтгэл хөдлөлд захируулна. Харамсалтай нь сэтгэл хөдлөл өөрөө хамгийн сүүлд авсан мэдээлэл дээр л үндэслэнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр явах тутам маш олон алдаа гаргаж туршлага үүснэ. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд явуулсны дараа эдийн засаг ямар байдалд орж байгааг бид хэдэн жил харж мэдэрсний дараа л сая туршлага дээр суурилсан мэдлэг үүсч байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд явуулах нь зөв юм шиг санагдаж байсан бол. Одоо алдаа гаргасныхаа дараа гадаадын хөрөнгө оруулагч нар ямар хэрэгтэйг ойлгоно. Тийм ч учраас агуйд удирдагч нь хөгшин хүн байдаг байв. Учир нь Хөгшин хүн МЭРГЭН УХААНТАЙ байдаг.

Мэдлэгийг залуу насанд хүчээр бий болгохгүй бол яваандаа сэтгэл хөдлөлүүдийн алдаа нь туршлага маягаар хуримтлагдсаар хөгшин болоход мэдлэгтэй болдог байна. Монгол улсад Улс орныг чөлөөт зах зээлийн орчинд хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг алга. Учир нь туршлага алга. Настай хүмүүс нь Оюу толгой, Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэтийг яг залуучуудтайгаа адил анх удаа л үзэж, сонсож байна. Яагаад гэвэл бид 25 жилийн өмнө өөр системээс гэнэт чөлөөт зах зээлт системд шилжсэн шүү дээ. Тийм ч учраас Сэтгэл хөдлөл бол геометрээр авч үзвэл Хавтгайд орших бүдүүлэг мэдлэг юм. Мэдээлэл дээр суурилсан сэтгэл хөдлөл бол МЭДЛЭГ биш юм.

2D МЭДЛЭГ Өнөөдөр Монгол улс тэр чигтээ Мэдээлэл дээр суурилсан Сэтгэл хөдлөлөөр шуурч байна. ШУДАРГА гэж ойлголтыг авч үзье. Хүн гэж амьтан Шударгын талаар мэдлэгтэй байх ёстой. Гэтэл шударга гэдэг "зөв байхыг хэлнэ." гэж 2D буюу 2 хэмжээст хавтгай цаасан дээр тодорхойлчхоор тийм энгийн мэдлэг мөн үү. Пифагорын теорем бол 2 хэмжээст мэдлэг байна. Гурвалжны бага хоёр талын квадратын нийлбэр их талын квадраттай тэнцэнэ гээд бид хавтгай цаасан дээр, шугаман өгүүлбэрээр буюу 2 хэмжигдэхүүнээр тодорхойлчход хэн ч ойлгоно. Шударга гэж юу вэ. Өнөөдөр манай 10 жил төгс байгаа сурагчаас эхлээд мундаг том Шүүгч хүртэл ШУДАРГА гэх энэ мэдлэгийг бүрэн ойлгохгүй байгаа нь нууц биш. Энэ Шударгын тухай мэдлэгийг 10 жилийн сурагчид хэрхэн бид заах вэ. Социализм-ийн үеийн "Төмөр ба Түүний нөхөд" зохиол яах гэж гарсан юм бэ.
Учир нь Шударга гэдэг бол өөрөө 3D хэмжээс, огторгуйн биет, маш комплекс мэдлэг юм. Хүүхдэдээ Шударгын талаар яриад ойлгуулах гээд үз. Ном уншуулаад үз. Хангалтгүй л байх болов уу. Өөрийн биеэр үлгэрлэж үзүүлэх, өөрийнх нь арьс маханд мэдрүүлэх гээд олон зүйл хийх хэрэгтэй болох байх даа. 3D МЭДЛЭГ ШУДАРГА бол 3D мэдлэг юм. Бидний тархи 3D бүтэцтэй. Тийм учраас бидний тархи 3D буюу 3 хэмжээст огторгуйд сэтгэдэг. Бидний сэтгэлгээ 3 хэмжээстэй.

Тийм байхад бид 3 хэмжээстэй ШУДАРГЫН талаарх мэдлэгийг яаж 2D хэмжээс дээр (цаас, лекц) суурилсан боловсролын системээр дамжуулж олгох болж байна? Дан ном уншуулаад, ангид модон сандал дээр суулгаад хүүхдүүдээ ШУДАРГА хүмүүс болгох гээд үз. Бүтэхгүй л болов уу. Тэд логарифм яаж хувиргах тухай, дэлхий 5 тивтэй байдаг тухай 2D мэдлэгүүдийг бол аваад л гарч ирэх байх. Харин хамгийн чухал 3D мэдлэгүүд яах вэ. ШУДАРГА, ҮНЭН, ЗӨВ/БУРУУ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЭРХ ЧӨЛӨӨ. Хүн боловсролын системд баахан цаг алдаж алдаж амьдрал дээр гарч ирээд 3D мэдлэгүүдийг туршлага маягаар бага багаар олж авч эхэлдэг.
ШУДАРГА бол 3D учраас эхлээд нэг өнцгөөс нь харна, дараа нь тойруулж хараагүй өнцгөөсөө хараад гайхна. Хүрч үзнэ. Өргөж үзнэ. Ингэсээр яваад насан эцэслэх үедээ л 80 хувийг нь ойлгож чадвал их юм. (би ч бас) Ийм л учраас ФИЛОСОФИ дээр суурилсан цоо шинэ, дэлхийд байхгүй боловсролын системтэй болох тухай би ярьж байгаа. Яахав хүмүүс 2D мэдлэгээс эхлээд ямартай ч 3D мэдлэг хүртэл явдаг юм биз.

Тэгвэл 4D мэдлэг гэж бас байна. 4D МЭДЛЭГ Би дээр хэлсэн. Хөгшрөх тусам хүмүүс 3D мэдлэгтэй болдог юмаа гэж. Гэтэл ШУДАРГЫГ тал талаас нь туршлагаараа харж мэдлээ гээд юу өөрчлөгдөх вэ. Ер нь 3D мэдлэгийг заавал цаг хугацааны эрхээр олж мэдэх ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Бид 3D-н дараах шатны буюу 4D мэдлэгтэй байсан хүмүүсийг мэднэ. Чингис хаан, Будда, Ганди, Есүс зэрэг мэдлэгийг амьдралын эрхээр алгуур биш харин араас нь хөөцөлдөж, залуу насандаа дараагийн хэмжүүрт нь хүрч чадсан хүмүүс зөндөө л байдаг. Тэгвэл 4D мэдлэг гэж юу вэ.

4 хэмжээст мэдлэг гэдэг нь ЦАГ ХУГАЦААНЫ хэмжүүрийг өөртөө нэмсэн 3D мэдлэг юм. Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн дор багтаасан, аль ч цаг үед үнэн байх мэдлэг гэсэн үг. ШУДАРГА гэдэг ойлголтыг орон зайн аль ч үед үнэн байхаар 3D хэмжээст тодорхойлсон бол одоо цаг хугацааны аль ч үед үнэн байхаар тодорхойлно гэсэн үг. Тийм ойлгож ядаад байх зүйл биш.

Хүн төрөлхтөн мэдлэгийн 4D төвшинд хүрэхээр цаг ямагт л тэмүүлж ирсэн нь харагддаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд КОМПАНИ байна. Алсын хараа (Vision), Эрхэмсэг орших уй (Mission), Үнэт зүйлс (Values) зэрэг нь тухайн компанийн Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн зэрэг үнэн тодорхойлж, тэр компанийн талаар зөв мэдлэг бий болгох зорилготой л ойлголтууд юм. Хүн боловсролын систем, амьдралын хар туршлагаар яваад 200 жилд ч олохгүй 4D мэдлэгийг 20 настайдаа олж болно.

Тэгэхийн тулд хүн философич байх хэрэгтэй болдог. Дэлхийн агуу том нээлтүүд хийсэн эрдэмтэд бүгд Философичид байдагт гайхах зүйлгүй. Кант, Ньютон, Адам Смит гээд бүгдийг нь нэрлэж болно. Бидний тархи 3 хэмжээстэй бөгөөд 4 дэх хэмжээс буюу цаг хугацааг төсөөлөлдөө бий болгож чадах боловч 5 дах хэмжээс гэж бас бий. 5D МЭДЛЭГ Уг нь бол бидний тархины суурь бүтэц нь 5 хэмжээстэй боловч бид 3 хэмжээс дээр л ажилладаг.

Чулуу хүн хоёрын хамгийн суурь, нэгж бүтэц нь ав адилхан. Бүх бодис, юмсын суурь Атомын өөрийнх нь дотоод бүтэц 5 хэмжээстэй. Цөмийн физик буюу Квант физик нь Атомоос цааш бүтэц буюу ертөнцийн бодис, юмс үзэгдлийн хамгийн суурь бүтцийг судалдаг. Одоогийн байдлаар физикч нарын хамгийн зөв болов уу гэж бодож байгаа нь дээрх зураг буюу Стандарт Модел юм. Стандарт модел нь зөвхөн бодисыг тайлбарлаад зогсохгүй Ертөнцийг өөрийг нь тэр чигт нь тайлбарлах гэж оролддог. Бидний мэдэх электроноос авахуулаад нийт 16 бодислог/долгиолог нэгжүүдийн харилцан үйлчлэлээс ертөнц тогтдог гэж "таамагладаг".

Өөрөөр хэлбэл бид ертөнцийн бодислог тал нь молекул, атомоос тогтож байгааг баттай мэдэх боловч түүнээс цааш тун боломжийн таамаглалтай л сууцгааж байгаа гэж хэлж болно. Квант эрдэмтдийн тайлж чадахгүй байгаа гол нууц нь Таталцал/Татах хүч юм. Энэ бол ертөнцийн тавдах хэмжээс гэж хэлж болно. Гэтэл харамсалтай нь Стандарт Модель Таталцлыг тайлбарлаж чадахгүй байна. Яагаад бид одоо болтол ертөнцийн сууриа нээж чадаагүй явна вэ. Яагаад гэвэл бидний тархи 3 ба 4 хэмжээс дээр л сэтгэж чадна. 5 дахь хэмжээс дээр сэтгэж чадахгүй байгаа юм.

Таталцлыг бид нээж чадвал магадгүй мэдлэгийн 5D хэмжигдэхүүнд хүрэхийг үгүйсгэхгүй. Ер нь чадах уу? Мэдэхгүй. Миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол бид дэлхийд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн олж авъя л гэж бодож байгаа бол Философи дээр суурилсан цоо шинэ Боловсролын системд шилжиж 3 ба 4-р хэмжээс дээр сэтгэдэг, Мэргэн ухаантай хүүхдүүдийг бэлтгэж гаргах хэрэгтэй.

2016.01.17нд

Ө.Ганзориг

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419