Ө.Ганзориг: Мэдлэггүй хүн, мунхаг хүн хоёр яг адилхан

Ө.Ганзориг: Мэдлэггүй хүн, мунхаг хүн хоёр яг адилхан

Хүн бүр өөрийн харсан өнцгөө л зөв гэж боддог. Зарим хүмүүсийн хувьд бусдын өнцгийг бүүр ор тас сонирхохоо больж, тэр нь өөрөө сэтгэцийн өвчлөл болж хувирдаг. Харин зарим хүмүүс бусдын харж байгаа өнцгийг ойлгохыг хичээснээрээ маш өндөр амжилтад хүрдэг.

3D мэдлэгийн хувьд мэдээж маш олон өнцгүүд байх нь ойлгомжтой. Тухайн хүний харсан нэг өнцөг нь үзэгдлийн ердөө нэг тал болохоос биш бүтэн зураг биш. Тийм ч учраас тэр өнцгөө бусдад тулгах нь буруу болж таарна. Гэр бүлийн зөрчил, бизнесийн хамтрагч нарын дайн гээд л бүх зүйлс эндээс эхлэлтэй.

Монголчууд бид аялл жуулчлалын салбараа хөгжүүлэх талаар маш олон жил ярилаа. Олон ч сайд үүн дээр ажиллав. Бүхэл бүтэн яам ч байна. Жил бүр л энэ талаар ярьдаг. Хөгжсөн зүйл, Монгол улсад ирсэн жуулчдын тоо (Хятад барилгачдыг хасаад) нэмэгдсэн юм юу ч алга. Яагаад тэр вэ. Бидний мунхаг, "self-centered" бодлоос үүдэлтэй.

Тэрийг нь томьёолбол дараах байдалтай. - Монгол бол онгон байгальтай дэлхийд ховор орон, - Монголын түүхийг дэлхий бахархаж байна, - Монголын гайхамшигтай байгалийг үзэхийн тулд гадаадууд өндөр үнэ төлнө, - Монголд хүмүүс хагас зэрлэг маягийн амьдрал үзэж кайф авах гэж ирнэ, - Монголд динозаврын яс их олддог учраас хүмүүс ирнэ гэхчлэн хөвөрнө. - Монголд дэлхийд байхгүй амьтад байдаг, тийм учраас ангийн жуулчлал сайн хөгжинө. Америкаас гэхэд л бид 10,000 жуулчин аваад сууж байх жишээтэй.

Нэлээд олон нь бизнесийн зорилгоор ирсэн байвал гайхахгүй. Гэтэл Тайландад жилд 30,000,000 жуулчин аваад Оюу толгой байтугай мөнгө олоод сууж байгаагийн нууц юу вэ. Бид тэгж чадахгүй байгаагийн нууц юу вэ. Асуудлыг жуулчны өнцгөөс харчих зориг зүрхгүй байгаа байдал л юм. Ийм л энгийн. Жуулчны жуулчилдаг өнцгийг анхаарсангүй. Өөрсдийнхөө л өнцгөөр асуудлыг хараад дуусав. Дээрх бүх бодлууд алдаатай.

Монголоос хамаагүй гоё байгаль дэлхийд байж л байдаг. Аль хэдийнээ жуулчлалын том бүсүүд болж хөгжсөн. Дэд бүтэц хангалттай. Манайх өрсөлдөхөд төвөгтэй. Дэлхий бүх ард түмэн өөрийн гэсэн түүхтэй, соёлтой, уламжлалтай. Түүгээрээ л бахархдаг. Найзууд дунд чинь Хятадын эсвэл Оросын түүх, соёлоор бахархаад шүтэн бишрээд явж байгаа хүн байна уу.

Дэлхийн ард түмэн бүр л өөрийн гэсэн Чингис хаантай. Тэгтэл бид АСЕМ-н төлөөлөгч нарт Хүннү дээл бэлгэнд өгөх юм гэнэ. Хятадад явж байтал чинь Хятад шаахай бэлгэнд өгвөл яах вэ. Баярлаад авах уу. Өөрийгөө ертөнцийн төв, өөрийнхөө харсан өнцгийг ертөнцийг харах цорын ганц өнцөг, өөрийнхөө соёлыг хамгийн шилдэг гээд үндэстэн бодчихвол сүйрнэ. Ингэж бодсон хүн бас бүтэлгүйтнэ. Өнгөрсөн зун Мэлхий хадны хажуугаар гарч таарлаа.

Гэтэл ямбий жуулчны автобусны хойно хоёр гурван Солонгос залуучууд морь харж зогсох юм. Би дотроо автобусанд суугаа эмэгтэй жуулчдыг өрөвдөж бодлоо. Тэд яах ёстой юм бэ. Мэлхий хадан дээр миний мэдэхийн Монголд ирсэн бүх жуулчин очдог. Ойролцоогоор 1 цагаас 1 цаг 30 минут зарцуулж очдог байх.

Энэ хооронд өглөө уусан цай давсаганд очиж даралт үзүүлэх хангалттай хугацаа. Ер нь хүн бие засах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй бид нар аялал жуулчлал хөгжүүлэх талаар ярихаа боливол зохино.

Солонгосын дундаж иргэн Монголын дундаж иргэнээс ойролцоогоор 8 дахин баян. Тэнд гудамжинд эсвэл хөдөө явж байгаад машинаасаа үсэрч буугаад морь харна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол тэдний өнцөг. Зөв буруу эсэхийг шүүдэг хүмүүс нь бид нар биш.

Бидний хувьд энэ нь тэнэг, Солонгосчууд арчаагүй байгаа юм шиг бодогдож болно. Тэглээ гээд дэлхий жамаараа л эргэнэ. Бидний өөрөөсөө өөр хэнийг ч анхаардаггүй мунхаг бодлоос болоод зогсчихгүй. Харин тэд нарыг Монголд авчирч мөнгийг нь авъя гэж л байгаа бол бид асуудлыг тэд нарын өнцгөөс харахаас өөр аргагүй. Таны тэр хөдөө мал хариулж өссөн энэ тэр бол таны л өнцөг.

Бид Солонгосчууд Америкчуудыг аль болох Монголд олныг авчирч, мөнгийг нь салгах гэж байгаа болохоос биш Монголын түүх, Монгол амьдрах аргыг тэд нарт тулгаж, заах гэж байгаа юм огт биш. Энийгээ ядаж ойлгочих хэрэгтэй. Тайландруу яах гэж 30 сая хүн жуулчилдаг юм. Мэдээж энэ дотор магадгүй 1-2 сая нь Тайландын шөнийн амьдралыг сонирхож очдог байж болно. Гэтэл үлдсэн нь яахав.

Тэр өнцгийг нь л олоод харчих хэрэгтэй. Өөр хүмүүсийн өнцгийг сонсож чаддаг, түүнийг нь ойлгоод мөнгө болгож чаддаг болгож Монгол хүүхдүүдийг боловсруулж болно. Боловсрол гэж үүнийг л хэлдэг. Бид боловсрол гэж юу вэ гэдгээ ч ойлгохгүй явцгааж байна.

7 тэрбум хүнтэй зах зээл дээр бид гарахын тулд энэ 7 тэрбум хүний хүсэл эрмэлзлийг нь ойлгоод таарсан бүтээгдэхүүн үйлчилгээг нь гаргадаг болох хэрэгтэй юм. Чи хэрэв хүмүүсээс "унаа тээврийн хувьд юу хүсч байна вэ гэж асуусан бол, тэд - илүү хурдан давхидаг морь - гэж хэлэх байсан юм. " гэж Форд хэлсэн байдаг. Ингээд тэрээр хүмүүст илүү хямд, мэдээж хурдан машин бүтээж өгсөн билээ.

2016.02.07-нд

Ө.Ганзориг

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419