Чиш гэх чимээгүй улс төр...

Чиш гэх чимээгүй улс төр...

Америк тэргүүтэй жи-долоогийн (G-7) чиш гэх чимээгүй улс төр энэхүү өдрүүдэд дэлхийн боссууд хуран цуглаад байгаа Давосоор дамжаад  НҮБ, НАТО зэрэг дэлхийн хамгийн том  улс төр, цэргийн байгууллагуудын процедур хонгилоор ороод эрх зүйн хувьд баталгаажуулсан байхад гишүүн орнууд уг тогтоол шийдвэрийг үг дуугүй сахин биелүүлж дагах үүрэгтэй болдог.

Социализмын үед бид ЗХУ тэргүүтэй СЭВ-ийн орнууд, социалист чиг баримжаатай гучаад улс,  Энэтхэг тэргүүтэй эвсэлд үл нэгдэх далаад улсын далбаан дор гадаад улс төрийн нилээд өндөр дэмжлэгтэй байсан ч ерээд онд итгэж найдсан коммунизм маань будаа болсноор Монгол Улс нэг хэсэгтээ олон улсын тавцанд өнчирч хоцорсон хүүхэд  лугаа адил ганцаардсан ч ардчилал эрх чөлөөг Азийн цээжинд тунхаглаж Афган Иракт  цэргээ оруулснаар Америк гэж андтай азаар биш улс үндэстнийхээ хувь заяагаар холбогдсон юм.

Өнөөдөр  Америк НҮБ-ийн төсвийн 25 хувь, НАТО-н төсвийн наян хувийг дангаараа бүрдүүлснээр гол хөгжим захиалагч, дэлхийн цагдаа боссын үүргийг  давхар гүйцэтгэх болсон төдийгүй дэлхийн гол бодлого тодорхойлогч  байр сууриа дахиад тавин жил ч хадгалахыг үгүйсгэхгүй байна.

Дэлхийн банк, Валютын сан зэрэг гол гол байгууллагуудын тэргүүний суудлыг Америк, Франц зэрэг G7 их гүрнүүдэд дархлагдсан байхаас гадна НҮБ-ын ихэнх байгууллагын хүний нөөц санхүү буюу Админдиректор нар нь голдуу америкууд байдгаараа тэнд америкийн бодлого түлхүү хэрэгжиж тэдгээрийн Ерөнхий захирлын томилгоонд Америкийн байр суурь Төрийн департаментийн оролцоо голлох үүрэг гүйцэтгэдэг.

Америкийн оновчтой бодлого ололт амжилтын нууц нь  бодлогын судалгаа, түүний дотор манай ерөнхийлөгчийн өнгөрсөн онд зочлосон https://www.csis.org/events/global-leaders-forum-his-excellency-khaltmaa-battulga-president-mongolia Стратеги, олон улс судлалын хүрээлэн  зэрэг дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэн мэргэд судлаачдыг мөнгөөр зодон авчраад судалгаа шинжилгээ хийлгэдэг 2000 гаруй бодлогын судалгааны хүрээлэнгүүдийнх нь боловсруулан гаргадаг зөвлөмж болон тавь жаран жилээр заримдаа бүх насаараа төрд зүтгэн төрийн бодлого зангидагч боловсон хүчин зөвлөхүүдэд оршдог.

Тухайлбал, зуу наслаад жил гаруйн өмнө өнгөрдөг Билл Грэйм гэхэд л 1945 оноос 2017 он хүртэл ерөнхийлөгч Труманаас авхуулаад Обама хүртэлх Америкийн бүх арванхоёр Ерөнхийлөгчийн шашин төрийн зөвлөхөөр жар гаруй жил тасралтгүй ажилласан бол Америкийн аюулгүй байдлын гол бодлого тодорхойлогч  Бжезинский 1960 оноос Ерөнхийлөгч Жон Кеннедийн зөвлөх, 1965 оноос Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөх, 1976 оноос Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1979 оноос Рейганы бодлогын зөвлөх хийн коммунизмыг нурааж, түүний НАТО-г тэлэх геостратеги нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаагаас харахад  Америк дэлхийг тэр чигт нь Бжезинскийн бодлогоор сүүлийн жаран жил эргүүлжээ.

Мандухай хатны Сатаа сайд шиг сайн зөвлөх өнөө үед ч ямар их үнэ цэнэтэй болохыг харь холын америк биш юмаа гэхэд хажуухан  Оросын элчинд далаад он Цэдэнбалын үеэс өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж зөвлөж байгаа эрхэм нэгэн дипломатаас өгсүүлээд хоёрхон цагийн лекц нь зургаан зуун мянган доллараар үнэлэгддэг Английн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Назарбаев ерөнхийлөгч жилийн зургаан сая доллараар цалинжуулж зөвлөхөөрөө ажиллуулж  түүний мэдлэг чадвар туршлага нэр хүнд хэлхээ холбоо зэрэг үнэт зүйлийг хэрхэн ашиглаж байгаа жишээнээс харж болно.

Үр дүнд нь СССР-ээс  саяхан тасарсан залуухан республик  Казакстан бидний мөрөөдөж байгаагүй НҮБ-ийн генсекийн орлогчоор Токаеваа томилуулж /одоо ерөнхийлөгч болсон/ Аюулгүйн зөвлөлийн суудалд анх удаагаа заларч  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг жил дараалан даргалж одоо бүс нутгийн гүрэн болохоор  зорилт тавин зүтгэж байна.

Олон улсын өндөр албанд бодлогоор томилогдсон хэнбугай нь ч үндсэн ажлынхаа хажуугаар албан тушаал алдар цол нэр хүнд хувийн харилцаа холбоогоо ашиглан  өөрийн улсынхаа нэр хүндийг өргөх, маргаантай болон тулгамдсан асуудлуудыг аль болохоор улсдаа ашигтайгаар шийдвэрлэх, үндэснийхээ язгуур эрх ашгийг олон улсын түвшинд хаацайлж хамгаалах талаар лобби хийх хор найруулах зэрэг бичигдээгүй хуулийг дэлхийн түвшинд давхар зохицуулж  эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын бас нэг баталгаа болж байдгаараа чухал ач холбогдолтой.

Аугаа их хоёр гүрний дунд ардчилал эрх чөлөөний арал нь болж яваа бидний хувьд Атомын эрчим хүчний агентлагаас авхуулаад аль ч НҮБ-ын байгуулагын амбан суудлыг  Америк тэргүүтний дэмжлэгтэйгээр амалж авах цаг нь нэгэнт болсон. Ялангуяа төр улсын маань тэргүүн маань одоо Давост дэлхийн боссуудтай уулзахаар мордож байгаа энэ өдрүүдэд уг асуудлыг америк европ орос хятадын холбогдох хүмүүст шивнэж араас нь дипломатууд тасралтгүй лоббидвоос тусгаар тогтнолынхоо зуун жилийн босгон дээр дэлхийн зуун чухал суудлын нэгийг эзэгнэж улс төр дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлаа хангах барьцаа улам лавшруулах боломж байна.

Тэгэхдээ тамын тогооны үлгэрээр бус тархи оюун чадварлаг  нэгнээ зүтгүүлэхэд НҮБ-ын зуугаад төрөлжсөн байгуулагын  алийг нь ч гэсэн өлхөн аваад явчих чадалтай мэргэжлийн дипломатууд Гадаад хэргийн сайд асан Эрдэнэчулуун, Санжаасүрэнгийн Оюун, Равдангийн Болд гээд олон эрхмүүд бий.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419