Бодит үнэн VS Үнэний тухай төсөөлөл

Бодит үнэн VS Үнэний тухай төсөөлөл

Бодит үнэнтэй нүүр тулах чадвартай байна гэдэг амар даваа биш. Хэр баргийн хүний барж идэхгүй хоол. Үнэн гэж зүйл бидний нүдэнд ил, эргэн тойронгүй л байж байдаг. Гэтэл бидэнд түүнийг олж харах зориг зүрх дутдаг. Харсан ч гэсэн гаргаж хэлэхээс айдаг.

Шороогоор булж орхидог. Юунаас айгаад байна? Үнэн бидний Үнэн мөн гэж бодсон төсөөллөөс зөрөөд байгаа учраас айж байгаа юм. Монгол улс бүх үзүүлэлтээр дэлхийд хойгуур жагсдаг. Энэ бол бодит үнэн. Гэтэл энэ үнэнтэй сүүлийн 25 жил улсыг удирдалцсан хүмүүс нүүр тулж чадах уу? Хэцүү л байх болов уу. Яагаад? Та нар хэзээ нэгэн цагт, хэн нэгэн удирдагч ТВ-р - "бид 25 жил чөлөөт зах зээлээр замнаад ч, дэлхийн адагт л байна." гэж ярьж байхыг сонссон уу.

Харин түүний оронд. "90 онд ямар байлаа, одоо яаж хөгжиж байна.", "ахмад үеэ шүүмжлэх нь зөв зан биш.", "ардчилал гэдэг чинь 200 жил хөгждөг, бид 25 жилд харин ч их юм амжууллаа." гэх мэт яриаг л их сонсоно. Хөгжил дэвшлийг өнгөрсөн үетэй харьцуулж хэмждэггүй. Харин өрсөлдөгч улс орнуудтай л харьцуулж хэмждэг. 90 онд Хятад ямар байсан, бид ямар байсан, одоо харин Хятад ямар болов, бид ямар байна гэдгээр л хэмждэг ухаантай юм. Би энд бодит үнэнийг л ярих гэсэн болохоос биш хэн нэгэн ахмад үеийн хийсэн бүтээснийг шүүх, шүүмжлэх нь хэнд ч сонин биш. Энэ бол хүний араншин юм. Энд Монгол улсын хөгжил дэвшлийн маргаан болоод байгаа юм биш. Энд харин хувь хүний амьдрал үнэ цэнэтэй өнгөрсөн үү, үгүй юу гэдэг яриа болоод байна. "Тиймээ, ах нь 25 жил үзээд, ард түмнээ олигтой амьдруулж чадсангүй." гэх бодит үнэн нь тухайн хүний хувьд ялагдлаа зөвшөөрсөнтэй ижил.

Залуу нас нь шал дэмий үрэгдэж, амьдрал нь утга учиргүй өнгөрсөнтэй адил болох гээд байгаа учраас л ҮНЭНийг үхэн хатан эсэргүүцнэ. Хүн гэж амьтан өтлөхийн цагт, амьдралаа утга учиртай, үнэ цэнэтэй өнгөрсөн байгаасай гэж хүсдэг, тэгэж харахыг бодит үнэнийг үгүйсгээд ч болов хийнэ. Энэ бол сэтгэл зүй. Хүний араншин. 

Бодит үнэн бидний эргэн тойронд бий, харин бид үнэнийг дуртайгаараа л ойлгож, мушгиж, гуйвуулна. Хувь хүнийхээ тусын тулд шүү дээ. Хэдэн жилийн өмнө нэг ийм явдал болсон юм. Нэгэн эдийн засгийн зөвлөл дээр баруунд эдийн засгаар доктор хамгаалсан залуу, зөвлөлийн даргад хандаж надруу дохиод "энэ зөвлөлөөсөө эдийн засгийн зэрэг дэвгүй буюу эдийн засагч биш хүмүүсээ хөөх" тухай хэлж билээ. Би тэгэхэд нь нээрэн эдийн засагч гэдэг чинь хэн билээ гэж бодсон юм. Эдийн засагч гэж эдийн засгийн сэдвээр доктор хамгаалсан хүнийг л хэлдэг юм болов уу. Миний хувьд эдийн засгийн магистр байтугай бакалавр ч биш хүн л дээ. Эдийн засгийн ухаан ба Эдийн засагч Эдийн засаг гэдэг бол мөнгөний харилцаа. Цаашилбал хөдөлмөрийн харилцаа.

Нарийндаа бол бүтээгдэхүүн бүтээх, түүнийг худалдах - зах зээлийн харилцаа юм. Валютын ханш өсөх, барааны үнэ өсөх, ажилгүй хүмүүс их болох, ДНБ өсөх (улсын тухайн жилийн нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) гэх мэтээр ярьдгийг магад сонссон бизээ. Амьдралдаа валютын арилжаа хийж үзээгүй, хүн ажиллуулж, компани байгуулж, улсад татвар төлж, бүтээгдэхүүн бүтээж, түүнийгээ борлуулж үзээгүй хүн яаж эдийн засагч байж чаддаг юм бол? Бакалавараас нь эхлээд магистр, тэгээд доктор хүртэл тасралтгүй сурчихаар л хүн эдийн засагч болоод улс орны бодлого яриад эхлэх үү. Өөрсдийн хайрцаглагдмал сэтгэлгээндээ баригдсан номын эдийн засагч нарыг шүүмжилж Нобелийн шагналт Д.Каннман бичсэн байдаг. Угтаа бол эдийн засгийн онолууд нь өөрсдөө үндэслэл муутай, сайжрах хэрэгтэй байгааг захын хүн мэднэ дээ. Гэтэл түүнийгээ үхэн хатан өмөөрөх нь "дэлхий хавтгай" гэж донгодох 15-р зууны үеийн Католик сүмийн ламтнаас ялгаа юун. Эдийн засаг ч гэлтгүй олон шинжлэх ухааны салбарт ийм 15-р зууны сэтгэхүйтэй, бодит үнэнээс үнхэлцгээ хагартал айдаг хүн сурталтнууд оршдог. Шинжлэх ухааны өөртөө өмчлөх гэж улайрдаг. Эдийн засгийн онолууд сайжрах хэрэгтэй байгааг, Монгол улсад тэр онолууд нь ажиллаж өгөхгүй байгааг эрүүл ухаанаар харж, бодит үнэнтэй нүүр тулж, түүнийг яаж засах тухай залуу насаа зориулах ёстой биш үү.

Яг дээр дурьдсан, 25 жил төр барьсан улс төрч шиг, эдийн засгийн онолоор надтай маргалдаад байгаа юм биш - баруунд эдийн засгаар доктор хийх гэж өчнөөн жил гарзадсандаа л бачуураад нүд нь хорсоод байгаа хэрэг. Эдийн засгийн ухаан бол маш шинэ ухаан. Тийм ч учраас дөнгөж бойжиж эхэлж байна. Онолууд нь цохилтонд орж байна. Орох ч ёстой. Хаа ч байсан юм. Физикийн ухаан хүртэл суурь хуулиудаа нээж чадаагүй байхад, эдийн засаг ч яамай байна. (таталцал гэж юу вэ? одоо болтол нээгээгүй л явж байна) БОЛОВСРОЛТОЙ хүн гэж БОДИТ ҮНЭНтэй НҮҮР ТУЛЖ чаддаг, өөрийн хувь хүний сэтгэл хөдлөлүүдээ дарж, бодит үнэнийг хайдаг хүнийг л хэлнэ. Боловсролын систем Монголын үрсийг тийм болгож бэлтгэхээр реформ хийгдэж бас болно. Үнэнээс айдаг, зугатдаг хүн бол хагас хүн. "Би математикийн олимпиадад түрүүлсэн учраас, би бүгдээс ухаантай л байж таарна", "би эдийн засгаар доктор хамгаалсан учраас надаас өөр хэн ч эдийн засаг ярих эрхгүй", "би залуу насаа энэ улсыг удирдахад зарцуулсан учраас Монгол улс дэлхийд хэддүгээр байранд байх нь хамаагүй - миний хийсэн бүхэн харлах ёсгүй, зөв" гэх маягийн сэтгэлгээнээс бид өөрсдийгөө биш гэхэд ядаж үр хүүхдээ аврах ёстой. Хүссэн хүсээгүй бид үнэнд гүйцэгдэнэ. Анхнаасаа бидний төсөөлөл - үнэнтэй давхцдаг байвал цэнгэлийн манлай болно. Худал хуурмаг амьдрал хэнд ч хэрэггүй.

2016.03.24-нд

Өлзийбаярын ГАНЗОРИГ

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419