Баялгийн хуваарилалт

Баялгийн хуваарилалт

Сайхан цөмөрцгөөж байна аа. За юу юу, яадаг яадаг гэнээ. Байгалийн баялагийг хуваарилах тухай сүүлдээ хийрхээд учраа олохоо больцгоож байх шиг байна. Яг ер нь байгалийн баялагаас ард түмэн нь юу авах гээд байгаагаа ч ойлгохгүй, улс төрчид нь юу өгөх гээд байгаагаа ч мэдэж байгаа юм алга.

Ер нь бол ард түмний буруу гэж юу байхав. Байгалийн баялаг ард түмэнд яаж очих вэ гэвэл. Хүн болгонд тарааж өгдөг тийм ёс, ном, эдийн засгийн ухаан гэж хаана ч байхгүй.

Харин тэр чинь дэлхийд тэргүүлэх Эрүүл Мэндийн үйлчилгээ болж очих юм. Бас дэлхийн зиндаанд өндөр цалин авах Боловсролын систем болж очих юм.
Тэр чинь бас хоггүй гудамжаар (хог хаядаггүй биш, харин хог хаяхын аргагүй цэвэрхэн), утаагүй агаар амьсгалж алхахыг хэлэх юм. Тэрнээс хүн болгонд мөнгө тарааж өгч, олигархиудыг цээрлүүлнэ (өөрсдийгөө олигархи биш магнат гэсэн шүү) энэ тэр гээд энэ хийрхэлээ одоо болихгүй бол ард түмний ухамсарт муугаар нөлөөлөх нь байна. Өвөө, эмээ нар коммунист нийгэмдээ буцаж очмоор байна гэж байна гэнээ. Яагаад гэвэл тэнд хувьцаа ба мөнгө алийг нь авах вэ гэх мэт өөрсдөө байтугай Харвардын эдийн засгийн доктор ч гаргаж чадахгүй шийдвэрийг гаргуулдаггүй байсан юм байх.

Хүн өдөрт хонины 3, 100 гр иднэ гэх мэтчилэн төлөвлөөд өгчихдөг байсан учраас амьдрал амар байж л дээ. Сайхан юм болох нь л дээ. "Хөдөө талын малчин айлд, Сансрын нисгэгч хүүхэд байжээ" - гээд л бид нар дуулаад хөдөө морин дэл дээр салхи татуулан давхидаг байв даа. Тэгэхэд хичнээн хөдөө байгаа ч гэсэн сансарт хүртэл нисч чадах юм байна гэж балчир надад санагддаг байв. 300 жил Манжид дарлуулаад, тэмбүү, хир дагандаа баригдаад, Энхтайвны өргөн чөлөөндөө (бодвол тэр үеийн) шууд хормой дэвсэж суугаад л - ... юу яачихдаг... - байсан (францчууд Монгол улсын ерөнхийлөгчийг очиход нь тэр бичлэгийг үзүүлж "даажигнасан") Монголчуудыг Сансарт нисгэх амбицтай болох хүртэл их л юм хийсэн байх даа. Гэтэл 20 жилийн дараа "БИД НАРТ МЭРГЭЖЛИЙН ХАР АЖИЛЧИД ХЭРЭГТЭЙ БАЙНА" гэсэн шүү юм Улс төрийн лидерэнцэрүүд - УИХ-ч гишүүн мэргэжилтэй БААГИЙНУУД нь яриад, ард түмэн нь юун сансарт нисэх байтугай нийгмийн наад захын шаардлага хангах түвшинд ч шаардлага нэхэх чадваргүй (хүнд өдөр болгон бантан л өгөөд байвал стэйк нэхэх тухай ойлголт тэр хүнээс арчигдана) чадваргүй болчихов доо. Тийм л учраас Монголбанк Бодлогын хүүгээ өсгөх бүрт нь л миний зүгээс "Үгүй ээ, Ард түмэн хэрэглэж үзэх хэрэгтэй, хямд хүүн дээр мөнгө зээлээд хэрэглэх хэрэгтэй байна" гээд байгаа.

Автомашины татварыг нэмэхэд хүртэл би маш ихээр эгдүүцсэн. Энэ ард түмэн хэрэглэж байж л улс төрчдөөс юм нэхнэ. Эд мэдэхгүй хүн эд гутаана гэж. Хэрэглэж үзээгүй хүнд төсөөлөл үгүй, тэгээд л 50 мянган төгрөгөд явна. Харин манай найзууд яахав дээ, статистик харж байсан чинь "муусайн ард түмэн" нь гэнэт машин ихээр импортлоодхож. Тэгэхээр нь л ард түмэнд өгөх 21 мянган төгрөгөө нөгөө хармаанаас нь авч байгаа жижигхэн заль нь тэр. Тэрнийгээ утааг бууруулах гэж тайлбарлаад байгаа. Эрүүл саруул ухаанаар бодож үзвэл бөглөрөлд ороод хэдэн цаг гацаад мотор нь ажиллаад зогсож байгаа жижиг мотортой машин, боломжийн хурдаар яваад өнгөрч байгаа том мотортой машин хоёрын аль нь их бохирдол гаргахав дээ. Том мотор дагаж тансаг хэрэглээ ирдэг юм. Тансаг хэрэглээг баячууд буюу нөгөө муусайн олигархиуд чинь хэрэглэх учраас ард түмэнд хүртээлгүй л дээ. Яагаад гэвэл Монголын ард түмэн Монголын улс төрчдийн ухамсарт үүрд ядуу, боловсролгүй, өвчин зовлонтой байхаар програмчлагджээ.

Тийм л учраас одоог хүртэл БАЯЧУУДЫГ БИЙ БОЛГОЦГООЁ" гэж ярихгүй "ЯДУУРЛЫГ БУУРУУЛНАА л гээд байгаа юм даа. Өөрсдөө л энэ ард түмнийг тийм болгоод байгаа. Аль 2005 онд л Засгийн Газар Олон улсын зах дээр евробондоо гаргаж хэдэн тэрбум доллар аваад бүтээн байгуулалт хийх байсан юм. Зээлээр авсан мөнгийг юу юугүй идэж ууж чадахгүй байсан юм. Одоо харин уул уурхайн мөнгийг бол хэнээс ч зээлээгүй (юу ч мэдэхгүй ард түмнийх учраас) юм чинь харин ч нэг идэж ууж өгнө биз дээ. Ард түмэн нь дэлхийн хамгийн ядуу төвшинд амьдарч байхад ичих ч үгүй гадаадаас их зээл авах юм бол Монголд зарцуулах төсөл байхгүй гээд сууж байсан. Ямар сайндаа л олон улсын байгууллагууд нь элч төлөөлөгч нараа явуулж зээл авбал та нар өөрсдөө юу гэдэг билээ "Өргүй бол баян гэдэг биз дээ" гэж тавласан. Өөрсдийг нь очоод хараарай. Яг өнөөдөр Өр ба ДНБ харьцаагаар Монгол шиг эрүүл улс байхгүй.

Япон л гэхэд энэ харьцаа нь манайхаас 10 дахин муу. Эдийн засаг мэддэггүй, ард түмний өмнөөс шийдвэр гаргаж чаддаггүй юм бол зайлаад өгцгөөх хэрэгтэй. Улс орны хамгийн чухал албан тушаалуудыг эзлээд, таглаас болоод суугаад байх шаардлага байхгүй. Энэ ард түмэн эрүүл, боловсролтой, аюулгүй орчинд л амьдрах ёстой болохоос биш тэр Өр- ДНБ хэнд хамаатай юм. Монгол шиг барьцаалах баялагтай оронд харин ч тэрэн шиг амархан юм байхгүй. Өнөөдөр нэг залуу улс төрч ТВ-ээр ярьж байна. Эх орон гэдэг бол Хүн ард болохоос биш уул, ус биш гэж. Би зөв гэж бодож байна. Бид одоо уул, ус, ямаа энэ тэр ярихаа болиод Хүнээ яримаар байгаа юм. Тэр уул, ус, ямаа гурав дараа нь болно доо болно. Ямар сайндаа л Монгол Орны өрсөлдөх чадвар ярисан чинь Ямааны ноолуур уу, Хонины ноос уу гэж яриад хүний аазгай хөдөлгөхөв дээ. Өнөөдөр Америкт генийн ахисан төвшний судлагаа шинжилгээ хориотой байна. Солонгост ч хориотой л байна.

Тэгвэл Монголд хийе л дээ.

Хорт хавдарыг генийн төвшинд нь эмчилдэг технологийг бий болгоё, технологичид нь Монголчууд байг. Эсвэл малчин удамтай юм чинь чадахгүй юм уу? Ахисан төвшний шинжлэх ухаануудад цөөхөн хэдэн төгрөг зараад, Монгол улсын давуу байдлаа ашиглан (ядуу гэдэг давуу талаа) шинэ технологиуд гаргаж олон улсын зах дээр зарж болно. Харвардын профессорын жилийн цалин нь 100 гаруй мянган доллар л юм билээ. Миний ах Катарын Хааны их Сургуульд эрдэмтэн хийж байна. Тэнд мундаг өндөр технологитой сургуулиуд байгуулаад Америкийн их сургуулиудаас эрдэмтэдийн багуудыг нь худалдан авч ажиллуулж байна. Ах маань гэхэд Диабетийг эмчлэх шинэ төсөл дээр ажиллаж байх жишээтэй. Эхний судлагаанууд нь нэлээд амжилттай явж байна гэж сонссон. Тэр хүнд жишээ нь Монголд ирэх ямар ч нөхцөл алга. Монголд ахисан шатны шинжлэх ухаанд жилдээ 100 хүрэхгүй сая төгрөг хуваарилдаг (нэг яамны даргын машины үнэд ч хүрэхгүй) гэвэл итгэх үү.

Диабетийг эмчлэх шинэ технологи гаргалаа гэхэд энэ бол дэлхийд жилдээ 150 тэрбум долларын сектор байх жишээтэй. Юун Оюу толгой, Юун Таван толгой. Би эртээд нэг залуу эрдэмтэнтэй уулзсан. Токиод өндөр технологиор доктор хамгаалсан. Тэгээд цоо шинэ хөдөлгөөнт радио холбооны хагас дамжуулагчийн технологи дээр ажиллаж байгаа. Хэрэв амжилттай болвол дэлхийд цоо шинэ зүйл болно гэж байгаа. Мань хүнд ердөө өөрийн цаасан дээр гаргасан онолоо туршихад эхлээд 200 мянгахан доллар хэрэгтэй байгаа. Бүтэн 3 жил хөөцөлдөөд олж чадаагүй байна. Ах маань ч гэсэн Монголдоо ирж диабетийг эмчлэх технологио гаргаж, Монголын гэсэн бүтээл болгох хүсэлтэй. Гэвч энд юу ч алга. Сургууль, лаборатори, удирдлага, бодлого, зохион байгуулалт, мөнгө юу ч алга. Хамгийн гол нь Монголд Монгол хүн сайн сайхан амьдарч, Монгол улс дэлхийн цээжинд цохилж чадна гэдэгт итгэсэн, итгэл үнэмшлээ үйл хэрэг болгосон, амбицтай удирдагч нар огт алга.

2012.06.09-НД 

Өлзийбаярын ГАНЗОРИГ

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419