Газар газрын сэтгэхүй...

Газар газрын сэтгэхүй...

Газар газрын сэтгэхүй буюу менталитет нь улс үндэстэн омог ястан бүрт өөр өөр ч өдөр шөнө шиг ялгаатайгаар нь өрнийн дорнын гэж ерөнхийд нь хоёрхон ангилж болно. Өрнийн сэтгэхүй нь хүн бүр өөрийгөө бөөцийлсөөр байгаад нийгмээ аваад явчихдаг бол дорнын сэтгэхүй нь өөрийгөө бус дошоо хаацайлсаар байгаад бас нийгмээ аваад явчихдаг.
Өөрөөр хэлбэл өрнийн сэтгэхүй нь хувь хүн дээр тогтож байдаг бол дорнын сэтгэхүй гал голомт ураг төрөл дошон дээр тогтож байгаа юм. Ах дүү арвуулаа бол нэг бүтэлгүй дүүгээ нийлж чирсээр байгаад голомтоо төдийгүй нийгмээ аваад явдаг гэсэн үг.

Монгол сэтгэхүй нь дорнын сэтгэхүйн нэг түгээмэл хэлбэр бөгөөд үргэлж үр хүүхэд гал голомт ураг төрлийнхөө төлөө санаа тавьж байдаг. Монгол хүн Муу юм хийчихвэл үр хүүхдүүдэд маань төвөг учирна, үхээд буцаад хүүгийндээ бүтэлгүй нэгэн болж төрчихөөд хүүгээ бас зовоогоод ч байж магад төвөг гээд худал хуурмаг хулгай зэлгий хорсол шунал зэрэг аливаа муу юмнаас аль болохоор алсуур тойрох сэтгэхүйтэй. Баруун монголд ураг төрлөөрөө атгасан шагай шиг явж байхад зүүн монголд жалгын нэг тарах зэрэг сэтгэхүйн бага сага ялгаа бий ч ерөнхийдөө бид дорнын нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмэн.

Арслан бар зулзгаа таван нас хүрээд заар нь үнэртээд бие хаа нь төлжөөд ирэнгүүт хазаж хавчаад хөөгөөд явуулдаг байгалын нэг жамтай адил өрнөдөд хүүхдээ насанд хүрэнгүүт гэрээсээ хөөгөөд явуулдаг сэтгэхүйтэй. Харин энэтхэг хятадууд хүүхдүүдээ барууны харийн буруу сэтгэхүйд автуулахгүйн тулд гадаадад ч явуулалгүй аль болохоор нутагтаа боловсрол эзэмшүүлж хажуудаа ажил хөдөлмөр эрхлүүлж байгаад ясаа бариулах сэтгэхүйтэй байдаг. Үхтэл үр харам гэгчээр дорнын сэтгэхүйд хүүгээ хөөж туух нь бүү хэл хажуудаа байлгаж эхнэр авч гэрлүүлж байраа бэлэглээд хүүхдийг нь харж хоолыг нь хийж оймсийг нь угааж өгөх сэтгэхүйтэй.

Өрнө дорнын сэтгэхүй нь дэлхийн аль ч өнцөгт дотроо бас өөр өөрийн гэсэн жаахан жаахан ялгаатай. Өрнөдийн хойд хэсгээр орших герман голландчууд хөдөлмөрч няхуур нямбай аривч хямгач сэтгэхүйтэй байхад өмнөд хэсгээрээ бүдүүн баргийн бэлэнчлэх амрах жаргах цэнгэх сэтгэхүй дийлэмтгий.

Хойд хэсгээр өөртөө итгэлтэйгээр ажлын төлөө нохой шиг шогшиж үдийн унднаар ч банк холбоо орон хувийн ажлаа дугуйгаар амжуулахын зэрэгцээ дугуйн дээрээ тав арванхан минут өдрийн хоолоо явуут дундаа идэж, ашгийн төлөө амралтын өдрүүдэд ч ажиллан, наран шарлагын газар бараг л өөрийн сүүдрээ ч гэсэн нэг еврогоор зарахыг сэтгэж байхад өмнөд хэсэгтээ Ромын хамбадаа хамаг зүйлээ даатгачихаад ашиг олж хөдөлмөрлөхийн оронд өдрийн бүгчим халууныг далимдуулан үдийн цайгаа тав зургаан цагаар ууж идэн модны сүүдэрт унтаж бэлэнчлэх сэтгэхүйнээс болоод тэд өнөөдрийн Бельгийн хагарал Грекийн дампууралд хүрээд байгаа юм. Европын хойд урд хэсгийн сэтгэхүйн зөрөлдөөнөөс үүдээд голланд хэлтэй хөдөлмөрч хойд бельгичууд франц хэлтэй залхуу өмнөд Бельгидээ өдөрт сая еврогийн татаас өгч байдгаас уур уцаар нь хүрээд салж нийлэх дээрээ тулдаг.

Өрнийнхөн өнөөдөр омгийн сэтгэхүй зохион байгуулалттай дорнын афганчуудыг ардчилалын зохион байгуулалтанд оруулах гэж арав гаран жил ноцолдож байхаар Александр Македонский афганчуудын сэтгэхүйг дийлэхээ байхаараа бүүр сүүлдээ бууж өгөөд цэргүүдтэйгээ хамт афган авгай авцгаан хүргэн ороод тэдний сэтгэхүйд дасан зохицоод энхийн гэрээ байгуулан худ ураг болоод эсэн мэнд салцгаасан түүхээс суралцах нь зүйтэй байх. Одоо ч гэсэн тэдний үлдэгдэл цэнхэр нүдтэй шар толгойтой хүмүүс афганд бий.

Оросууд ч мөн нүүдлийн амьдралаар жил тойрон усанд орохгүй явдаг биднийг хараад бүхэл бүтэн шинжлэх ухааны хүрээлэн таван жил ажиллуулж таарч тохирох гэрийн душийг зохион бүтээж төсөл хэлбэрээр малчдад түгээж байхад яг би таарч Батмөнх сайд 1976 онд хөдөөгүүр аялан манайд ирэхэд нь гэрт усанд орж, уг хэрэгслэлийг үзүүлэн маягаар үзүүлж билээ. Гэвч тэднийг явсны дараа аав маань Энэ новшны нэмрээр яадгийм гээд маргааш нь гаргаад шидчихэж байсан нь монгол хүн хэзээ ч гэрт усанд орж байсангүй сэтгэхүйтэй холбоотой. Оросууд биднийг коммунизмд оруулах нь бүү хэл нүүдлийн гэрт усанд ч оруулж дийлээгүй бууж өгсөн нь мөн л нүүдэлчин сэтгэхүйтэй холбоотой.

Миний хувьд ч хөдөө балчир байхдаа Хотынхон гэртээ морь хардаг гэдгийг сонсоод хөдөөгийн жаалхан хүү би олон жил ойлгохгүй ой гутаж явсаар хот орж ирээд нүдээрээ үзээд хотын сэтгэхүйд дасан зохицож байлаа ч, бүүр гадаад дотоод явж гахай шувууны мах идэж өчнөөн юм үзэж нүд тайллаа ч, хаа ч явсан аягаа долоочих гээд байдгаас өгсүүлээд бүр цаад генд байгаа хөдөөний монгол малчин хүүхдийн унаган сэтгэхүйг надаас юу ч зайлуулж дийлэхгүй юм. Орос ардын Девушка может уехать из деревни, а деревня из девушки никогда буюу Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс холдоно гэж ёстой гонжийн жоо гэсэн оросын зүйр үг ч удамшил ахуйгаас тогтдог сэтгэхүй нь ямар их хүчтэй насан туршийн дархлаа болохыг илэрхийлж байна.

Өрнийн дайллаганд зогсоогоороо өөдсөн талх хиам ундаа зэрэг байхад дорно зүгт тансаг ширээ засан найр наадам хийх нь үндсэн сэтгэхүй нь юм шиг.

Тухайлбал, Дундад Азид хамгийн гол нь зочид төлөөлөгчдөө сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэн дорнын тансаг байдлыг мэдрүүлэх сэтгэхүйтэй байдаг тул банкнаас зээл аваад ч хамаагүй тансаг зоогийн ширээ засан найр наадам хийнэ. Гэхдээ эндэхийн таван стан улс сэтгэхүйн жаахан жаахан ялгаатай. Тажикууд хүү төрөхөд хорин ширхэг мод суулган хорин нас хүрэнгүүт тэднийгээ тайрч модоор нь рам зангидан мөчрөөр нь битүүлээд сайхан байшин барьж өгөн найр хурим хийдэг бол узбекууд цэцэрлэг доторхи жимсээ өөрсдөө ч идэхгүй шахуу хурааж оросын хотуудад аваачиж заран ашиг олон найр хийнэ.

Монгол сэтгэхүйтэй киргизууд Москва Улаанбаатаргүй хаа ч хамаагүй тэнэн олз омог хайн плов ч гэсэн хийн ашиг олохыг бодоход нутаг амьтай казакууд Хүний газар султан байснаас өөрийн нутагт ултан буюу гутлын ул байсан дээр хэмээн хаашаа ч явахгүй, сүүлчийнхээ хонийг ч болсон төхөөрөөд найр хийх сэтгэхүйтэй. Хурим найрын өмнө муслим хүмүүс инж /калым/ бэрийн талд барьдаг бол энэтхэг хинди хүмүүс нөхрийн талд инж төлдөг нь охиноо нөхөрт гарахад нь хоттой малаасаа өмч тасдаж өгдөг монгол сэтгэхүйтэй ижил төстэй.

Муслим хүмүүс олон эхнэр авах нь ядарсан зүдэрсэн өнчирч хоцорсон гэр бүлийг бүх талаар ивээлдээ авах, ялангуяа хүүхдүүдийг нь гудамжинд хаяхгүй асран хамгаалж хүний зэрэгт хүргэх хүнлэг сэтгэхүйтэй холбоотой бол африкт олон сайн эрс хөвгүүдтэй болж хамтран дээрэм тонуул хийн хүчирхэгжиж босс болох сэтгэхүйтэй.

Япон эзэгтэйн эр нөхрийнхөө ажилтай орлоготой үед хөл гарыг нь угаах хүртэл нөхрөө бөөцийлөөд жар хүрээд тэтгэвэрт гараад хэнд ч хэрэггүй болохын цагт бай бай bye-bye гэх хаяа ажиглагдах сэтгэхүйг эс тооцвол дорнын ихэнх оронд эр нөхрөө тэнгэрээс илгээсэн тэжээгч эзэн минь гэж хүндлэн насан туршдаа үнэнч зүтгэх сэтгэхүй дийлэнх олонхид нь бий.

Өрнөдөд аягатай шөлөө чангаар сорон шоржигнуулан уух нь бусдад саад учруулсан дээд зэргийн бүдүүлэг нохой хооллохтой зүйрлэх мэтээр үзэх бол дорно зүгт ингэж уух нь гэрийн эзний хоолны амттайг шагшран магтсан сайн үйдлийн сэтгэхүйн илэрхийлэл.

Өрнөдөд ээж нь хүүгээсээ цаг авч болзож гуйж байж уулздаг бол дорнодод хүү нь ээж дээрээ дуртай цагтаа гүйж ирэхгүй бол санаа зовж гомдоллоно. Өрнийн сэтгэхүйд цагаан хоол идвээс өөрийн бие эрүүл мэндэд сайн гэлцэхэд дорнын сэтгэхүй нь хөөрхийс тэр амьд амьтдыг алж талж амийг нь хороогоод яах нь вэ нүгэл хэмээгээд цагаан хоолоо зооглоно.

Өдөр шөнө шиг зөрүүтэй өрнө дорнын сэтгэхүй нь тааралдсан газраа зодолдож, хүмүүсийг дайсагналцал үл ойлголцолд хүргэж байдаг ч ямарч сэтгэхүй нь тэр улс түмэндээ үндэстэн ястандаа газар орондоо зөв л байдаг. Нэг хүн тухайн түмний сэтгэхүйг хүлээн зөвшөөрч даган намирна уу гэхээс түмний сэтгэхүйг нэг хүн өөрчилж хэзээ ч дийлэхгүйгээс хойш бэр гуйх ч бай, бизнес хийх ч бай тухайн сэтгэхүйг сайн судлаж мэдэж түүнд нутгийн индиан шиг суралцаж хүндэтгэлтэй хандваас та хүний газар гүний нутагт ч гэсэн өмнөө тавьсан зорилгодоо төвөггүй хүрэхэд ихээхэн тус дэм болдог.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419