Тэмээний эрэлд...

Тэмээний эрэлд...

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрж арванхэдэн настайдаа атан тэмээдийн эрэлд мордохдоо эзгүй хээр эрлийн тэмээгээ олж баралгүй санааширч эрхэс тэнгэрийн оддыг тоолж нэг баралгүй шантарч эмээлээ дэрлэн дугжирч явсан аавын хүү нь өнөөдөр эр цэргийн ёсоор Эх орон тусгаар тогтнол энх тайван аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр дотоод гадаадад дөчин жил зүтгэж явна, ахиад хэдэн жил шанс байвал ард түмнийхээ төлөө ч зүтгэе.

Далаад оны сүүлээр аавыг маань өнгөрсөний дараа гэрийн гадаах бүх ажил дунд сургуулийн жаалхаан хүү миний толгой дээр ёстой буудаг юм билээ. Сургуулийн захирал, ангийн багшаасаа арав хоногийн чөлөө аван, хоёрзуу гаруй км газар замын машинд дайгдан Цагаанчулуутын хаваржаандаа ирж, ээж дүү хоёртойгоо нэгдэл нийгмийн эр эм нийлсэн зуу гаруй ямаагаа самнаж дуусаад сургуульдаа яаран буцан, хоёр гурван сар эрдэм номдоо шамдан, бүх шалгалт шүүлгээ онцсайн дүнтэй өгөөд эргээд л ард хоцорсон ээж дүүдээ яаран, Хүнгүйн голын зусландаа ирж, гурванзуу гаруй хурга ишиг, арваад бяруу, хоёр гурван шүдлэн үрээ, нэг тайлаг тэмээ аавын зааж өгсөн арга, ёс журмаар хөнгөлөн засч билээ.

Хэд хоногийн дараа нэг зассан бяруу үнээ рүү харайгаад байхаар нь бариад үзсэн чинь харин би өрөөсөн засаалыг нь сандраад авалгүй мартаж орхисных байж. Тэгээд тэр бяруу надаар хоёр удаа засуулж билээ. За тэгээд л аавын хийж байсан унаа солих, эмнэг сургах, хонь үхэр төхөөрөх, хазаар чөдөр зангидах, арьс шир бордож сур элдэх, дээс томох, тэмээ хомнох, гэр буулгаж барих, отор нүүдэл хийх, хадлан тэжээл авах гээд хийх ажил юу эс мундахав. Тэдний дотроос хамгийн хэцүү нь тэмээний эрэл л байв. Бусдыг нь бол аавын байхад ч өлхөн хийдэг байлаа. Манайх үргэлж тэмээгээр нүүдэг, зургаа долоон сайхан атан тэмээтэй айл байв.

Аав минь нүүхдээ биднийг “Линг” гэдэг хамгийн номхон бор тэмээндээ хоёр сэгс тэгнэн нэхий дэвсэн үстэй дээлэнд сайтар ороон боорцог ааруул өвөрт хийж өгөн жингийн тэмээний хамгийн эхэнд өөрийн гараар хөтлөн нүүдэг байлаа. Мөн өвөл сургуулийн амралтаар мөн л энэ маягаар сумын сургуулиас гуч гаруй км тэмээгээр өдөржингөө аялан үдэш орой Аргалын харын өвөлжөөндөө ирдэг байсан нь тэмээ гэдэг амьтан бидний тэр үеийн хамгийн чухал тээврийн хэрэгслэл байв.

Аав минь архинд нэг их дурлаад байдаггүй хүн байсан. Гэхдээ нүүдэл суудал хийх үед харгана дотор хааяа нэг тал шил юм тавьчихаад тэмээ хомнох ачаа татах зуураа хааяа хааяа балгаж харагддаг байсан. Одоо бодоход тэр нь дулаацуулах, хүч тамир тэнхээ өгөх зэрэгтэй л холбоотой байсан болов уу. Аав минь хүүхдүүдээ мэдлэг боловсролтой хөдөлмөрч болгох үүднээс бидэнд оёдлын машин гармон хөгжим хичээлийн стол-ширээ авч өгөн тэднийгээ тэмээн дээрээ ч ачаад нүүдэг байлаа.

Зуны гурван сар бид сургуулийн амралтаараа гэртээ ирэхдээ зэрэгцүүлэн аав маань тэмээгээ ноослон харсан зүгт зуны гурван сар сул тавиад явуулчихдаг байв. Энэ хугацаанд говь нутгийн таананы ам нь цангасан тэмээ баруун зүгт салхи сөрөн, ганц ганцаараа салан дээд тал нь хоёрзуугаад км явдаг гэж аав маань хэлдэг байж билээ. Тиймээс ч манай тэмээнүүд баруун тийш яваад яваад Дааган дэл, Бүрчигтэй, Увс аймгийн Завхан сумын нутаг Жороогийн Цагаан Түнгэ ордог л доо. Энэ нь манай зуслангаас бараг зуугаад км гэсэн үг.

Аавыг өнгөрсөн жилийн тэр зун ээж биднийгээ аваад бүх мал идээгээ туугаад өөрийн төрсөн нутаг зэргэлдээ Сантмаргаз сум руу нүүхийм болоод явчихав. Тэгээд намайг найман сарын ид халуунаар За миний хүү яваад хэдэн тэмээгээ олоод ир гэдэг юм байна. Би ч ухасхийн хөтөлгөө морьтой өглөө үүрээр таван литр хар цай, хэдэн боорцог ааруул богцолж аваад л эгц урагшаа дөчөөд км аавынхаа Аргалын харын өвөлжөө хүрээд баруун тийш морьдынхоо жолоо залан хөдөө сээрээр самнан, эзгүй хээрээр эмээлээ дэрлэж хоноглосоор Дааган дэл хүрч тэмээгээ ихэнхийг цуглуулсаар айлын өвөлжөө өвсний эзэнгүй хашаа бараадуулж бөөгнүүлсээр ганц олоогүй Хар тэмээгээ гурав хоног хайж хайж бүр аргаа ядан орхиод олсон таван тэмээгээ бөөгнөрүүлж аваад гэрийн зүг жолоо эргүүлж билээ.

Бусах замдаа шөнө хээр мөн л эмээлээ дэрлээд тохмоо дэвсээд одон орон судлалын багш Маабазар багшын хичээл, тэнгэрийн тоо томшгүй олон одыг харж хэвтэхдээ дэлхий ертөнцийн тухай шохоорхон бодож, орчлон ертөнц амьдрал ахуйн учир начрын тухай толгойгоо гашилган бодон хэвтээд зүүрмэглэх шиг болоход хэн нэгэн чихэнд Хүү минь ямар ч юманд санаа зовних хэрэггүй, бүх юм маш энгийн бөгөөд гурван юмны нэгдэлд оршдог юм гэж шивнэх шиг болж билээ. Өглөө босоод хартал дэвсээд унтсан төхөм байдаггүй.

Эргэн тойронд хартал үүд хоймрын чинээ газар харганы ёроолд эмээлийн тохом хэвтэж байх юм. Салхинд хийсээд л явж дээ гэж бодоод морьдоо эмээллэж мордоод замдаа Загиржав Адиагийнхаар буугаад амны цангаагаа гарган хүйтэн хярам залгилах зуураа юу болсон тухайгаа өгүүлтэл Адиа Манай нутагт газрын гүүц гэж тийм юм байдаг юм, хээр дэвсээд унтаж байгаа хүний тохом энэ тэрийг аваад шидчихдэг юм зүгээрээ зүгээр гэж тайтгаруулж билээ. Газрын гүүц нь байсан уу, Тэнгэр элч нь байсан уу ямар ч гэсэн надад нэг тийм юм тохиолдох нь тохиолдсон юм.

Тэгээд гэртээ таван тэмээгээ туусаар ирэхэд манай нутгийн Цэрэндорж ах манай ээж, дүү хоёрыг нүүлгэхгүй байх талаар ихэд нухацтай зөвлөн цай ууж ёстой л нэг үглэн зөвлөн сууж байв. Манай нутгийнхан түүнийг Үглээ Цэрэндорж гэж авгайлдаг ч Цэрэндорж ах их сайн хүн байсан, тиймдээ бэлэвсэрч хоцорсон ээж бидэнд тэгэхэд аавын ёсоор ахын ёсоор чин сэтгэлийн зөвлөгөө өгч байж. Цэрэндорж ах Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Зуны зун амралтаараа нутагтаа ирмээр байдаг, чамайг гээд Сантруу явах болдог. Ийм л байна. Битгий нүү гэж ятгасаны дээр Хар тэмээгээ миний хүү олсонгүй ирлээ. Яаж нүүхэв гэж ээж хэлээд бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг нутагтаа сахин хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ тэнгэрт халиж билээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419