ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч болгоё

ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч болгоё

Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллага болох “CSIRO”-ын судлаачид сэтгэцийн эмгэгийг оношлох боломжтой компьютерийн тоглоом бүтээсэн байна. Энэ тоглоом хэрэглэгчдийн хийсэн сонголтуудад үндэслэн зан чанарыг нь тодорхойлдог аж. Үүний дараа өнөөх мэдээллийг нь хиймэл мэдрэлийн сүлжээгээр шинжилж, эрүүл болон сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралд орсон хүмүүсийг нарийвчлан оношилж, ангилдаг болжээ. Мөн ОХУ 2013 оноос хойш өсвөр насныхныг хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан  сэргийлэх зорилгоор тусгай мэргэжилтэн  ажиллуулж байна. Энэ мэргэжилтнүүд нь хүүхдүүдийг архи тамхи хэрэглэж буй эсэхийг  хянах, хэрэглээд  донтсон  хүүхдүүд, тэдний эцэг  эхтэй нь ярилцаж хор хөнөөлийг нь ойлгуулах,  сургуулийн орчинд энэ төрлийн  худалдааг  таслан зогсоох үүрэгтэй ажилладаг аж. Гэтэл манайд жил ирэх тусам  өсвөр үе, идэр залуу насныхан стресс, бухимдалд өртөж хар тамхи, гэмт хэрэгт өсвөр насныхан холбогдсоор байна. СЭМҮТ-д хандах хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа нь монголчууд бидэнд сэтгэлзүйн боловсрол  ямар их хэрэгтэйг харуулж буй юм.

 

Амиа хорлолт залуужсаар байна

 

Өмнө нь бид энэ асуудлыг  “Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ” гэсэн нийтлэлээрээ хөндөж байсан. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт нийгэмд газар авахын хэрээр хүүхэд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, үүнээс болоод гэмт хэргийн хохирогч болох, амиа хорлох үзэгдэл газар авсаар байгааг хүүхдийн эрхийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид онцгойлон анхааруулсаар байгааг дурьдсан.  Мөн  хүүхэд багачуудын хоёр дахь гэр гэгддэг сургуулийн орчинд зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт бөмбөгдөөд, сэтгэлзүйн асуудлыг  орхигдуулснаас хүүхдийн сэтгэл хямрал, сэтгэл гутрал, зан араншингийн өөрчлөлт хүндэрч, амиа хорлох хүртлээ хурцдаж байна. Хамгийн аюултай нь 10-25 насны хүүхэд, залуусын дунд амиа хорлох үзэгдэл жилээс жилд өсч байгаа нь нийгэмд аюулын харанга дэлдэж байна. Тиймээс бид улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж буй хот, хөдөөгийн ЕБС-иудыг хэрхэн мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох вэ гэсэн гарц, гаргалгааг хайсан юм.

 

Нийгмийн ажилтан судлан оношлогч, кэйс менежер байх ёстой

Нийгмийн ажилтан гэсэн нэр томьёог бид сонсоод удаж буй. Харин хороо, дүүрэгт болон ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй нийгмийн ажилтан эрх үүргийн хувьд яг ямар ажил гүйцэтгэдэг, адил төстэй болон ялгаатай талуудыг нь тэр бүр мэддэггүй. Тэгвэл хорооны нийгмийн ажилтан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тухайн сум, хорооны өрх, иргэний тоо судалгааг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний нөхцөл байдалд үнэлгээ хийж, асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг хийдэг. Харин ЕБС-д ажилладаг нийгмийн ажилтны ажил, мэргэжлийн онцлог, гүйцэтгэх үүргийн хувьд сэтгэлзүйчтэй ижил. Тиймээс ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйчээр давхар мэргэшүүлж, ажиллуулах нь зардал болоод цаг хугацаа хэмнэх, богино хугацаанд үр дүнгээ өгөх бас нэгэн шийдэл байж болох юм.

 

Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдийн тоо буурахгүй байна

Монгол Улсын хүн амын 40 гаруй хувийг 18 нас хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд гэмт хэрэг үйлдэж буй насанд хүрээгүй бяцхан гэмт хэрэгтнүүдийн тоо өсч, хүүхэд гэмт хэргийн золиос болох нь элбэг байна. Өсвөр насныханд сургуулийн орчинд тулгамдаад байгаа асуудал гэвэл хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, шоглох, ялгаварлах үзэгдэл маш хүнд тусдаг аж. Мөн амьдрал нь  нэн ядуу, эцэг эх нь байнга архи уудаг, хүчирхийлэл үйлддэг гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд бие махбод болон сэтгэл санаагаар хохирч байна. Түүнчлэн эцэг эх нь гадны улс оронд ажиллаж буй хүүхдүүд ч сэтгэлзүйн асуудалтай болдог аж. Дээрх шалтгаануудаас үүдэн хүүхдүүд сургууль завсардах, хүчирхийлэл, шийтгэлийн улмаас бэртэж гэмтэх, сэтгэл санаагаар унах, гэмт хэрэгт холбогдох зэргээр хохирч байна.

 

Х.Оюунтуяа: Барууны орнуудад хүүхэд төрөөд л хувийн сэтгэлзүйчтэй болдог

Өсвөр үеийнхний үйлдэж буй гэмт хэргийн талаар Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын академийн дэд профессор, доктор Ю.Бадамханд “2013-2017 онд нийт 5150 гэмт хэргийг насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн. Энэ нь сүүлийн таван жилийн судалгаагаар ялимгүй буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлт боловч зарим онуудад өссөн үзүүлэлт ажиглагдсан. Харин хүүхдийн эсрэг буюу хүүхэд хохирсон гэмт хэрэг өссөн. Ер нь насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт хэрэгт буурах хандлага ажиглагдаагүй. Үүнээс бэлгийн эрх чөлөөний буюу хүчингийн гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд хамгийн их буюу өсөх магадлалтай байна” гэсэн юм. Мөн сэтгэл заслын эмчилгээ нийгэмд, хүүхдэд  яагаад хэрэгтэй талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Х.Оюунтуяа “Нийслэлд өсвөр насныхантай холбоотой гэмт хэрэг, зөрчил гаралтын тоо нэмэгдсээр байна. Гэр бүлийн хөгжлийн төвүүдэд зорилтот бүлгүүдэд чиглэсэн анхан шатны зөвлөгөө, оношилгоог үнэ төлбөргүй өгдөг ч иргэдийн идэвх оролцоо муу байдаг. Олон улсын жишгээр 20-25 мянган хүн тутамд нэг сэтгэл зүйч байх шаардлагатай гэж үздэг. Барууны орнуудад л гэхэд хүүхэд төрөөд л хувийн өмгөөлөгч, хуульч, сэтгэлзүйч, эмчтэй болдог.

 

Хүчирхийлэл бүрийн цаана сэтгэл санааны асуудал сөхөгдөж байдаг болохоор сэтгэлзүйчийн эрэлт хэрэгцээ их байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбодийн зодуур амслаа гэхэд тухайн хүүхдийн сэтгэл санааны хохирлыг хэмждэггүй. Сэтгэл санааны дарамт, цочролоо эмчлүүлэхгүй удвал тухайн хүүхэд насан туршдаа сэтгэл санааны дарамт, айдастай явна гэсэн үг.

Хүчирхийлэлд өссөн хүүхэд эргээд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг” гэсэн юм. Энэ бүхнээс харахад бид боловсролын салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч хэлбэрээр давхар бэлтгэж  ажиллуулах зайлшгүй шаардлага байна. Гэр оронд, сургууль дээр, найз нөхдийн дунд үйлдэгдэж буй дарамт хүчирхийлэл асуудлыг хамгийн ойр ажиллах нийгмийн ажилтан олж мэдэж, урьдчилан сэргийлж, шаардлагатай сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлж чадвал хүүхэд хохирхохоос сэргийлж чадна. Тиймээс бүх ЕБС-ийн нийгмийн ажилчдыг сэтгэлзүйч болгоё.

 

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419