"Цусны донорын үндэсний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Өнөөдөр "Цусны донорын үндэсний өдөр" тохиож байна. Орон даяар тэмдэглэдэг энэхүү хүмүүнлэгийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг ЦССҮТ тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой уг арга хэмжээний хүрээнд 100-аас дээш цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж “Мөнгөн донор”-ын болзол хангасан Гэндэнбалжирын Бямбажав, нийт 100-аас дээш цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж “Хүрэл донор”-ын болзол хангасан Чанцалдуламын Анхбаяр нарт цол тэмдгийг нь гардуулж, үйлс гавьяаг нь алдаршуулав.
Мөн МУЗН-ийн шагналаар 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор Г.Хишигжаргал, ховор бүлгийн цусны донор П.Баасанжаргал нарыг МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгөн медалиар, Хүмүүнлэгийн үйлсэд идэвх зүтгэлтэй оролцдог МNВ телевизийн хөтлөгч Г.Ган-Эрдэнийг “Энэрэл” алтан медалиар тус тус шагнасан бол МДХ-ны гүйцэтгэх захирал Д.Мандах, тус холбооны идэвхтэн М.Гэрэлчимэг, МУЗН-ын аргазүйч Ө.Барбаатар нар Цусны албаны Хүндэт тэмдгийн эзэн боллоо.
Түүнчлэн “Бахархал-50” тэмдгээр Хүндэт донор Г.Тайванбаатар,“Бахархал-40” тэмдгээр Хүндэт донор Ц.Оюундэлгэр, “Бахархал-30” тэмдгээр донор Б.Амаржаргал, “Бахархал-20” тэмдэгээр донор Д.Очирваань, “Бахархал-10” тэмдгээр донор Э.Хишигдамдин нарыг тус тус шагнаж урамшуулав.
Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд цусны донорын үйлсийг дэмжигч хамтран ажилладаг “Гурван гал” эмнэлгийн хамт олныг “ДОНОР ХАМТ ОЛОН”-оор, “Жем Интернэшнл” ХХК-ийг “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖИГЧ” байгууллагаар, МУИС-ийн дэргэдэх "Клуб-25"-ын идэвхтэн залуусыг “ШИЛДЭГ КЛУБ-25”-аар тус тус өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдрийн үйл ажиллагааг тохиолдуулан 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн доноруудад цус өгөлтийнх нь тоогоор онооны урамшуулал гардуулж, МДХ-ны 25 сайн дурын идэвхтэнд ЦССҮТ-ийн зүгээс мөнгөн урамшуулал гардуулж, баяр хүргэлээ.