Төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ
БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр төрөлхийн зүрхний гажигтай 14 монгол хүүхдийг БНХАУ-ын Өвөр Монголын хүүхдийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулжээ. Тэдний хагалгаа өнгөрсөн мягмар гарагт Хөх Хотын ардын эмнэлэгт болсон байна. Хагалгаанд шаардагдах зардлыг БНХАУ-ын Өвөр Монгол дахь Хятадын коммунист намын хороо “Нэг бүс-Нэг зам” санаачилгын сангаас гаргажээ. БНХАУ-н Улаан загалмай нийгэмлэг ирэх зургаадугаар сар гэхэд Монгол Улсаас төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх зорилт дэвшүүлээд байгаа аж.