Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн ажлаасаа чөлөөлөгджээ
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн 2019 оны XII сарын 31-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна. Түүний оронд АШУИС-ийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон бололтой.