Манай нутгийн хурдан жороо хүлгүүд…

Манай нутгийн хурдан жороо хүлгүүд…

Манай Завхан Ургамал нутаг хурдан жороо хүлгүүдээрээ хувьсгалаас өмнө ч хувьсгалын жилүүдэд ч биднийг хүүхэд байхад ч алдартай байсан, тухайлбал мянга найман зуугаад оны үед Нарт Буурал Дааган дэлээр нутагтай Наран тайжийн ач хүү Балган тайжийн бор, анхны сум нэгдлийн дарга Гомбодоржийн Буньжав Бужаагийн улаан, гурван төрийн нүүр үзсэн Нянтайжав Налай баяны хүү Чадраа Андиагийн цагаан боривт, Санжийн Цэрэндонойн хонгор халзан, Жалгирын Дорлигжавын халиун, Долгорын Шаравсамбуу Булиагийн хээр, Балган тайжийн хүү Халтууз Андиагийн эрээн нуруут хээр, хул морь, чагтан тамгатай бор, Мижидын Түмбүлэгийн хүрэн, Өвгөний Бүрүү Бүбүүгийн хүрэн, Дэмчигжав Дайдаагийн хээр, Лхамдоржийн халтар, Шадавын улаан, Ламжавын хулгар бор, Жамбын улаан,  Дондовын хүрэн, Гомбожавын бор, Рэнчингийн хээр, Жамбал даргын саарал, Дашсүрэн даргын сарт, Yнэнтогтохын борлог, Банзрагчийн улаан,  Дэлэгнямын хээр, Полооцогийн хул, бор соёолон гээд л явж өгнө дөө.

Миний өвөг эцэг Амарсанаа тайж морь их сайн таньдаг хүн байж Хотгойдоос анх хөтөлж ирж панз үзэргэсэн хүрэн морь, улаан морьд нь нутаг усандаа хожим нь алдартай хурдан хүлгүүд болох  дээр дурдсан Бүрүүгийн хүрэн, Шадавын улаан хэмээн алдаршсан түүхтэй. Өвөг эцэг Амарсанаа маань нас барахаасаа өмнө хэдэн сайхан хурдан жороо морьд бөөцийлж гал голомт галын зээ Сайханжаргал ахад өмчилж үлдээсэн нь олон жил миний бие тэднийг унаж сумын наадамд үзүүр түрүүлж айрагдаж байсан жороо борлог, цагаан толгойт, нарийн хээр, улаан зээрд, жирвий саарал морьддоо одоо ч хайртай.

Ялангуяа, далан гурван оны сумын наадмаар Тас хайрханы араас тавьсан соёолон морьдын уралдаанд миний бие Сайханжаргал ахын нарийн хээр соёолонг унаж манай ангийн Ганзулын унасан Полооцог ахын бор соёолонгоос саахалтын чинээ зайд хоцорч шар гозойж тоосонд нь даруулан байж үзүүрлэхдээ тоос нь тасарсан соёолон ямар хурдан дийлдэшгүй гэдгийг тэр үед л нүдээр харж ухаарч биширч билээ.

Манай нутагт азарга төдийлөн уралдаад байдаггүй ч харин сумын наадмын сүүлийн өдөр үдээс хойх нь болох жороо морьдын уралдаан сумын цэнгэлдэх тойрон явагдах бөгөөд Ш.Дамдингийн жороо борлог, Б.Гунаажавын жороо халиун, Ц.Гонгоржавын жороо борлог, Д.Цолын жороо халиун, С.Халтармээрэнгийн жороо хээр, Дэмчигжавын жороо хээр, Бадамдоржийн жороо хул, Намжилдорж Данидаагийн жороо хээр гээд нутаг усандаа алдартай жороо морьд дөрөө харшин уралдах нь үнэхээр гайхамшигтай.

Хүүхэд байхын шохоорхон үздэг жороо морьдын уралдаанд ихэвчлэн халуунд хар шляпан малгайгаа халз шилэн дээрээ хаячихаад жороо хээрийнхээ зоон дээр бага зэрэг хажуу тийш хөндөлсөнхөн сууж хатан дөрөөндөө тэнхээ мэдэн жийх  Халтармээрэн Данидаа л хамгийн олон түрүүлж байсан санагдах юм.

Арван хоёр хүртлээ хурдны морь унаж арван гурван наснаасаа хурдны морь уяж сойж хорхойсч хажуу зэргэлдээ сумдын наадам хэсэж үүр шөнийг ч ялгалгүй бүүргэн дээрээ зүүрмэглэж явахдаа нэгэн удаа Завханмандал сумын наадмаас буцах замд манай Хүнгүй голын алдарт Чойжоо панзынхаар шөнө дунд буугаад мордоход бидний арван дөрөв таван хүнд бүгдэд нь хуучин цагийн их, дунд гарын мөнгөн аяганд хоол цай хийж, архи айраг сөгнөн дайлж цайлахад аргагүй л нүнжигтэй баян гэдэг нь харагдаж байлаа.

Энэ айлын эзэгтэй гэх улаа бутарсан хацартай, нилээн биеэрхүү тарган шар авхайг уг нь залуухан байхад нь манай голын Баатар Бааваа эхнэр болгон богтолж аваад явж байх замд нь Чойжоо панз отож байгаад эрийн сайн, морины хурдаар булааж аваад гэртээ авчраад суучихсан юм гэж манай уяаг авч явсан Рашцэрэн ах бидэнд Чойжоо панзынд буухын өмнөхөн морины сул явдал дунд хүүрнэсэн юм.  Тийм хувь тавилангаар ийм баян айлын эзэгтэй болдог амны хишигтэй л хүн байна даа гэсэн бодол надад тэр үед зурсхийж билээ. Манай нутагт дээх нь үед эхнэрээ буулгаж аваад явж байхад нь чадалтай нэг нь замаас нь булааж аваад суучихдаг ийм ёсон бас байсан юм байна лээ. Одоо орчин цагт арай ч тийм юм байхгүй байлгүй дээ.

Тэр цагаас хойш тэгтлээ моринд хорхойсох зав зайгүй явсаар өдий хүрлээ, харин багадаа хамт наадамлаж байранд талхаа хувааж идэж явсан аймгийн алдарт уяач Дүгэржавын Баатарсүрэн Баадай маань /зураг дээр Алдарт уяач Баатарсүрэн борлог морьтойгоо/ одоо Ургамал сум ус голынхоо хурдан хүлгүүдийг хумжиж уяа сойлгыг нь тааруулж “Хүнгийн хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүнээр гарамгай сайн ажиллан холбооноосоо аймгийн алдарт уяач арвантавыг, сумын алдарт уяач гучийг төрүүлж өнгөрдөг жилүүдэд аймгийн шилдэг уяачдын холбоогоор удаа дараа шалгарсан нь угаасаа хурдан жороо хүлгээрээ алдартай Ургамал нутгийнханы маань уяач хөдөлмөрч малч морьтон ардын шинжтэйг хэлээд байгаа юм.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419