Хүний араншин буюу муухай Монгол зан (бодрол)

Хүний араншин буюу муухай Монгол зан (бодрол)

Хүний араншин гэж,ойлгоход бэрх эд ажгуу.Тэр дундаа Монгол хүний араншин уу… Эх орон,эх нутгаасаа алсад орь ганцаараа амьдархуйд хүний араншинг илүүтэйгээр танимуй.Ганцаардахад өөрийн бодол өөрт минь хань болохоор цаг ямагт ихийг бодож сэтгэх авай.Бодохгүй, санахгүй,сэтгэхгүй юм ч гэж байхгүй бодол минь л цор ганц хань минь байх бөлгөө.Ганцаардахад,ганцаараа удахад улам л хажиг,зожиг маш их өөнтөгч,бас маш их ажигч болдог ч юм шиг.

Мэдээж хүмүүний нийгэмд төрж,хүмүүний нийгэмд өссөн хүмүүн юм болохоороо хэн нэгнийг хүсэх,хэн нэгэнтэй учирч хэн нэгэнтэй найзлахыг бодох л доо.Энд тэнд ажиллаж амьдрах Монголчуудтай уулзаж учирна.Гэвч яагаад ч юм нэг л сэтгэлд хүрэхгүй,авах идэхээс өөрийг ер бодохгүй байх шиг.Японжсон Монголын сэтгэхүй шоронжсон Монголынхоос ч долоон доор,санаа гэж ёстой л хүмүүсийн ярьдагаар собак болсон байх.

Анх Наран нутагт ирэхэд тосч авсан хүний хамгийн түрүүнд захисан сургааль нь “За элдэв янзийн таньж мэдэхгүй хүнтэй хамаагүй танилцаж огт болохгүй шүү!”…Тэр үед би “Энэ харь холд эх орноосоо алсад байхдаа яагаад Монголчуудтайгаа уулзаж танилцаж болохгүй гэж?” гайхшран бодож байсансан.

За ингээд нөгөө нуршдаг маань эхэлчихлээ.Гэхдээ юу хэлэх гээд,юу өгүүлэх гээд байгаатай минь холбоотой л доо.

ХААЛТ

Энэ үг нь хөзрөөр муушигдаад хаадаг хаалтын нэр биш л дээ.Хэн нэгнийг ажилд зуучилж оруулж өгөөд шанд нь авдаг мөнгө л дөө.Уг нь ч нэг их буруу юм биш боловч яагаад ч юм бүү мэд,лав л миний санаанд нийцдэггүй юм.Хэн нэгнийг сайн ажилд оруулж өгөөд нөгөө хүн нь өөрөө сэтгэлээрээ хэдэн төгрөг өгвөл тэр мөнгө нь мөнгө болох л доо.Гэвч энэ хаалт авч байгаа хүмүүс нь зөвхөн авах идэхээ л бодох.Жишээ нь Д гээд нэг нөхөр байх.

Үгүй,ерөөсөө нэг Баагий байх гэж бичье.Манайхны хэлдэг тэр Баагий,энэ Баагий,бас нэг Баагий гээд ярьдаг тэр л ярианы хэллэгээр бичье.Энэ нь ерөнхийдөө зүйд нийцэх болов уу.

За ингээд гахайн дээр /гэхдээ энэ гахайн дээр байдаг гэдэг нь зоофил гэсэн үг биш шүү,зүгээр л гахайн фермд ажилладаг гэсэн үг шүү/ байдаг нэг Баагий байх.Байсхийгээд л хэн нэгэн Баагийг өөрийнхөө фермд ажилд оруулаад 5-7 түм /Монгол мөнгөөр 5-700мянган төгрөг/ Япон төгрөгний хаалт авах.Мэдээж зудто /байнгын,тууштай гэсэн Япон үг/ ажил гэж оруулна.Хэн ч байсан арүбает буюу түр ажилд орохдоо хаалт өгөхийг бодох вэ дээ.Гэхдээ 2-3 сарын цалин сайтай арүбаетанд 2-3 түмийн хаалт өгөөд явах тохиолдол ч бас байна л даа.Гэвч хэсэгхэн хугацааны /хэдхэн 7 хоногын дараа ч юм уу,эсвэл сарын/ дараа эзэндээ ажил хийхгүй байна,ажлаа чадахгүй байна,сурахгүй байна гэж янз,янзаар шургасаар байгаад гүбидүүлчихнэ /халуулчихна/.

Тэгээд нөгөө нөхрөө “халчихлаа,хаалтаа буцааж авъя” гэхээр “надаас болоогүй,чи өөрөө муудаа халагдсан” гээд халгаахгүй гүрийчихнэ.Болохгүй бол зодож нүдээд элдвээр дарамталчихна.Өөрөө дийлэхээргүй бол хутга шөвөг ч барихаас буцахгүй,бас найз нөхдөө дуудчихна.Найз,нөхөд ч гэж дээ,бас л өөртэйгөө адилхан авах идэх,дарамтлах сонирхол бүхий ёстой л нөгөө дугуй,дугуйгаараа нийлсэн хэдэн таарсан тааран шуудйнууд байх.Тэгээд хэсэгхэн хугацааны дараа дахиад л хэн нэгнийг ажилдаа авна даа.Тэр цаад хүн яаж хохирох нь мань хүнд хамаагүй л дээ,бүүр “Би энэ ажилд 20 хүн оруулаад гаргасан ч чадна” гээд бахархаж ярихыг нь яана.

ШИГТГЭЭ БУЮУ НАРАН НУТАГ ДАХЬ НАРГИАНТАЙ ЯВДЛУУД:

За ингээд хүний муухай араншингийн тухай өгүүлж байгаа болохоор дунд нь бага боловч инээд хавчуулъя гэж бодлоо.Гэхдээ бас хүний сайн сайхан араншингийн тухай ч бас өгүүлэх болно.

ҮНЭ

Мэдээж Япон гүрэн юм чинь хаяг, шошго, үнэ гээд бүх л зуйл ханз юм уу, хирагана /Япон үгээ бичдэг үсэг/, катагана /гадаад үг бичдэг үсэг/ -ээр бичээтэй байна. Тэгтэл ирээд удаагүй байсан нэг хүүхэн автоматнаас ундаа аваад орж ирэхдээ:

– Ядаж л үнэ гэдгийг нь Монголоор биччихдэг овоо доо гээд орж ирсэн юм. Гарахдаа санаандгүй автоматны унийг хартал харин 120ү…150ү /иен-ий товчлол нь $ шиг 2 хөндлөн зураастай ү үсэг байдаг юм/ гэснийг нь “үнэ” гээд уншчихсан байдаг байгаа

БАС НЭГЭН БААГИЙ

Би Японд ирээд удаагүй виз дуусаагүй байсан үедээ эзэнтэй муудаад ажлаас гарсан юм.Уг нь тухайн үедээ миний зөв гэж бодож байсан боловч одоо эргэн дурсахуйд ёстой нэг юу ч үзээгүй гэнэхэн бас их ойворгон сагсуу байсан ч юм уу даа.Гэхдээ энэ бол 20-30 жилийн тэртэйд биш ердөө л 3-4 жилийн өмнөх явдал боловч энүүхэн цөөхөн хэдэн жилд амьдралын хар ухаан сууж хүний ертөнцийг харах үзэл бодол,хүнийг таних чадвар минь үнэхээр маш их өөрчлөгдөж дээ.Мэдээж бид л болсон хойно газар үзэх гэж,амрах гэж ирээгүй юм болохоороо ийш,тийш нь тал,тал руу утас цохиод л ажил сурна л даа.Би ирээд удаагүй байсан болохоор тэр болгон хүн танихгүй.Гэтэл 2 Баагий надруу утас цохилоо:

-Баагий ах уу?

-Тийм байна,хэн бэ?

-Та намайг танихгүй байхаа.Таныг ажил хайж байгаа гэж хүн хэлсэн юмаа.Та ямар ажил хайж байгаа юм бэ?

-Ямар ч хамаагүй,ажил л бол ажил.Байртай ажил байвал сайн л байна.

-Тэгвэл бид 2 маргааш тантай хамт яваад ажил хайгаад өгье.

-Өө,ямар сайн юм.

-Гэхдээ харин бид унаагүй.Унаагүй хичнээн л явав гэж.Тийм болохоор бид 2 прокатнаас 2 хоногоор машин авчихъя,зоосы нь та төл! гэсэн ийм яриа боллоо.Би ч нилээн эргэлзээд баахан бодол болоод л…Тэгээд “Ажилгүй ингэж удаан суухаар хамт яваад үзээд алдъя,суусан цэцнээс явсан тэнэг гэсэн юм” гэж шийдлээ.Прокат нь ямар үнэтэй байдаг юм бол гээд хамт байсан Баагийгаас сонирхлоо.

-Би сайн мэдэхгүй байнаа.Гэхдээ багцаагаар 5-10 мянган иен байгаа байлгүй гэж байна.Энэ Баагий бас ажилгүй болчихсон байсан юм.Ингээд л маргааш нь ганган Toyota-Ist унаад л дөрвүүлээ гарч өглөө.Энд,тэнд ямар нэгэн каше /пүүс,компани/,кожо /үйлдвэр,завод/ тааралдвал:

-За та 2 тэргэндээ хүлээж бай.1-рт та 2 хэлгүй,2-рт танихгүй гадны хүн гурав,дөрвөөрөө ороод ирэхээр эзэд нь дургүйцнэ гээд хоёулаа орчихно.Тийм л юм байх гээд бид 2 үлдэнэ.Харин ямар нэгэн хатакны /хатаке-ногооны ажил.Хатаке хүнд л дээ,яс 8 цаг гадаа талбай дээр “хонгор азарга”-нд зүтгүүлнэ.Цалин бага 5-6000 иен л байна.Бороо орвол амрана/ айл тааралдвал:

-За гурвуулаа оръё гээд нэг нь тэргэндээ үлдээд бид 2-ыг дагуулаад орно.Гарч ирээд л ногооны ажлын сайхныг,энэ айлын хүний сайхан зантайг магтан дуулаад л эхэлнэ.Тэгээд:

-Та 2-ын хэн нэг нь орох уу гээд ятгаж эхэлнэ дээ.Зарим нэг каше руу тэр 2-ыг орчихоор нөгөө Баагий маань:

-За хө,энэ 2 ч мөн мундаг нохойтож байнаа.Хатаке болохоор бид 2-ыг чихэх гээд каше юм уу кожо болохоор өөрсдөө орох гээд байнаа даа янз нь,тийм байгаа биз? гэж байна.Мэдээж энэ нь нүдэн дээр харагдаж байгаа юм чинь би ч толгой дохиж л суулаа.Тэгсхийгээд 3 өнгөрөөд /15 цаг/ иртэл:

-За одоо хаа газрын дарга нар өдийд байдаггүй юм.Та 2 ороод хоолоо хийж бай,бид 2 одоохон ирнээ гэснээ тэр чигтээ алга болсноо маргааш нь
бага үд дээр 11 болж байхад ирлээ.Тэгээд дахиад эрэлд гарлаа.Мөн л нэг кашены гадаа ирснээ урдын адил 2-уулаа орох гэхээр нь:

-Өө чи үлдчих энэ 2 орог гээд тулгатал үгүй гэж чадсангүй жолооч Баагий үлдэж нөгөө 2 орлоо.Урд орой нь бид 2 үлдэхдээ “Өнөөдрийнх шиг зан гаргавал 2-уулаа ингэнэ шүү” гэж тохирсон хэрэг л дээ.Мань Баагий надаас 5-6 сарын өмнө ирсэн,залуу хүн болохоороо бас ч гэж хүний ярьсныг хальт болов ч багцаалдаг болчихсон байсан юм.Нөгөө 2 ч ороод бараг цаг гаруй болоод гарч ирлээ.Тэгээд нөгөө удсан хэлтэй Баагий нь:

-Ажил байх нь ч байна. Маш сайн хэлтэй 2 хүн бол авмаар юм ярьж байна.Гэхдээ эргээд утасд гэлээ гээд биднийг буулгачихаад прокатны тэрэг аваачиж өгөх цаг боллоо гээд явж одов.Ороод мань нөхөр:

-Ёстой зэвүүн Баагийнууд вэ.Энэ эзэнтэй маргааш үдийн цайнаар уулзахаар л тохирох шиг боллоо.

-Чи тэгээд түрүүнд өөрсдийг нь байхад хэлэхгүй яав аа?

-Үгүй, би тантай эхлээд ярьж зөвлье гэж бодоод гэж байна.Тэгээд л 2-уул жаал зөвлөлдөөд “За,яахав хэлтэй хүн гэсэн юм бол та 2 орохоос яахав. Арга алга. Гэхдээ бид 2-т ядаж ганц хоёр өдрийн арүбает ч болохноо наад эзнээсээ асууж өгөөч.Ядаж би машин хөлсөлсөн мөнгөө ч болов барьж авъя” гэж гэзэг ороохоор шийдэж түүгээрээ ч болгов.2 Баагий ч гэнэдээд 29,30-нд 2 өдрийн арүбает гаргахаар боллоо гэж байна.Гэрээс гарангуутаа хоорондоо:

-Ёстой гоё ажил байна. Яг л Япон хүн шиг тааваараа ажиллах юм шүү.Энэ 2-ыг ингээд л 2 өдрийн арүбаетаар амы нь таглаад өр салъя гэж ярилцах нь бидэнд тодхон сонсогдов.Японы байшин, байр савнууд нь манай зуны амбаар л гэсэн үг,салхи савир хаахаас гадаа гэрт ярьсан яриа яг л дэргэд байгаа юм шиг сонсогдоно л доо.Бид 2 ч бас хоорондоо:

-Аа тийм үү хө,тэгж ч дураар чинь дургиулахгүй дээ хө.Нэг бол бид 2 энэ кашенд үлдэнэ аль эсвэл энэ 2 мал шиг,ялтан шиг ажиллах болно доо.Хүн санаа гаргаад байвал хоёулаа зөрүүлээд бүүр ч сайхан санаа гарганаа хө гэж ярилцаж шийдлээ.

-Хүлээсэн 29-н ч боллоо.Бид 2 урьдчилж ярьж тохирсоноороо 7 цагаас өмнө давхиж очлоо.Бид 2-ын санаагаар болсон юм шиг эзэн нь яг ирж таардаг юм.Тэгээд эзэн “Яасан эрт ирээв?” гэж байна.Би ч “Холоос дугуйгаар яваа болохоор хожигдох болов уу гэж санаа зовоод гэж хэл” гэлээ,мань хүн ч хэллээ.Эзэн ямар нэгэн юм асууна “8-аас ажиллах уу,одоо шууд ажиллах уу?” бид ч уухайн тас “Хай,сүгү хатарает” гээд л ажлаа заалгаж аваад л гарахын өмнө би “Ишшокинменни хатарает десү” гэсэн эзэн гайхаж харсанаа инээгээд л цаашаа эргэв.Ажлын завсраар “Та түрүүнд юу гээд аваа хаячихав аа?” гэж байна.Нутгаас гарахын өмнө цээжилсэн цөөн хэдэн үгний нэг л дээ.Нэг оюутан дүү маань энэ “ИШШОКИН” гэдгийг нь маш их өргөлттэйгээр хэлбэл маш цэвэрхэн сонсогдоно…гээд л зааж өгч байсан юм.”Хамаг хүчээ дайчлан ажилланаа” гэсэн үг юм.

Энэ 2 өдрийн ажил нь 40тонны 2 чингэлэгт 2 дахь ч түүхий эд ачих ажил байсан юм.Эзэн 2 хүүтэйгээ дээр нь бид 4.Үндсэндээ 7 хүний 2 өдрийн ажил байсан юм.2 Баагий,эзний 2 хүү бараг л цуг 8-тай уралдаад орж ирлээ.Энэ үед нь бид 2 үндсэндээ нэг чингэлэгнийх нь 3/1-ийг чихээд чигжчихсэн байсан юм.Япон гүрэнд ямар ч ажил хийсэн гараар хийх биш,ажлийн 70-80%-г техникээр үлдсэн нь л гараар хийгдэнэ.Бид 2 ч мөн адил “Рифто” /Лифт- өргүүр гэсэн үг.Япон хэлэнд “л” үсэг байдаггүй учир “р”-ээр орлуулж ярина.Рифто нь манайхны хэлж заншсанаар “По”-г хэлнэ/-гоор гялалзуулчихсан юм.2 Баагий:

-Та 2 хэзээ ирээв?

-Түрүүхэн ирлээ.

-Хэдийн үед?

-Өө,цаг анзаарсангүй.

-Бид 2-ыг хүлээж байгаад хамт ажилдаа гарахгүй яасан юм бэ?

-“Танай эзэн” чинь л харчихаад нэг юм хэлээд байсан,шууд ажилла гэсэн л гэсэн шүү…2 Баагий ч ярьсанаараа тааваараа ажиллах гээд байдаг,бид 2 хажуугаар нь гялалзаад чавхдаад байдаг…10 цагийн учаны цаг /10 бас 15 цагаас ямар ч ажил байсан цай ууж,тамхи тариагаа татах 10-15 минутын завсарлага байдаг юм/ боллоо.Эзэн юу,юу уух вэ гээд дэргэдэх ундаа,цайны автоматруу заагаад мөнгө өглөө.Бид 2 ч ганц,ганц кола хөнтөрчихөөд л эргээд шууд дайрлаа.Нөгөө 2 Баагий суух хэцүү,байх хэцүү байдалд орсоноо нэг ирээд “Хүүе,амраачээ.Наад Япончууд чинь ажилдаа гарах болоогүй байхад чинь” гэж уурлаж байна.Би “Үгүй Японд яг л ингэж ажиллах хэрэгтэй гэж Монголд байхад ч,энд ирсэн хойно ч хүмүүс хэлсэн юмаа” гээд дэргэдүүр нь дайраад л зүтгэчихэв.Хэдийгээр дотроо амсхиймээр байсан ч тас гүрийсээр 12 боллоо.Нэг чингэлэг нь үндсэндээ дүүрээд үүдэндээ хүрчихсэн,дээгүүр нь зөвхөн жижиг сажиг юм чигжээд дуусахаар болчихож.Хоолоо идэхээр сууж амжаагүй байтал:

-Ах,санаа гаргаад байна уу?Яагаад байна?

-Хүн санаа гаргавал би ч бас санаа гаргаж чаднаа.

-Өө тийм үү,муу шинэков юу,юу гэнээ? гээд босоод ирж байна.Би ч өөдөөс нь:

-Ах нь том биетэй,тохой өндөр залуусаас /180-185см орчим өндөртэй чацархаг залуус байсан юм/ айж яваагүй юм аа гээд өөдөөс нь бостол нөгөө 2 маань дундуур орж салгалаа.Үдээс хойш ажлын эрч бага зэрэг суларсан ч 18цаг гэхэд 2 чингэлэг бүрэн чигжээд ажил 100% дууслаа.Би ч өдөр нэг тулаад авсан юм,одоо яавал ч яаг гээд шууд эзэнд:

-Сачосан,ашта? /Сачо-дарга,эзэн сан-гуай нийлүүлээд хэлэхээр Дарга гуай,маргааш?/ гээд аваад хаялаа.Эзэн нөгөө хэлтэй Баагийд баахан юм ярьсанаа 2 дугтуйтай мөнгө өглөө.1 нь бидэнд,нөгөө нь нөгөө 2 Баагийгийн цалин.Буцаад дөрвүүл хамтдаа жийж явтал хэлтэй Баагий:

-Би өөр ажилд орохоор боллоо,чи миний оронд орох уу?гэж манай Баагийгаас асууж байна.Баагий ч сэм надруу асуусан харцаар өөдөөс хулмалзан харж байна.Би ч сэмхэн нүдээрээ “ок” л гэлээ.Нөхөр 2-ыг ийм амархан буцна гэж бид 2-ын хэн ч бодоогүй бас хоорондоо юу ч ярилцаж амжаагүй байсан болохоор манай Баагий самгардсан хэрэг л дээ.Тэгтэл:

-За тэгвэл 5 түмийн хаалт өгөөд маргааш өглөө шууд ажилдаа гар гэж байна.Мань эр эргэлзээд ирэхээр нь:

-Чи орохгүй юу даа хө,мөнгө байвал өгөөд орсон нь дээр.Гэхдээ Баагий чи хаалтаа жоохон буулгах юм байгаа биз дээ?

-Үгүй,яасан ч буухгүй.5-ыг өгөөд орвол ор,цаагуур чинь ажил хайсан хүмүүс зөндөө л байна гэснээ утсаа хэн нэгэн лүү залгаад “Ийм ажил байна,байр гаргаж өгнө гэсэн,хаалт нь…” гээд цаашаа ярилаа.Манай Баагий ч бас л надруу хараастай.Би:

-Чи тэр хамаатныхаа ах,эгчтэй зөвлөхгүй юү дээ хө,орой энэ 2-той утсаар яриад хэлчихгүй юу гээд нөгөө 2-оос саллаа.Мань эр ч уг нь мөн л надтай адил энд хамаатан садан байхгүй нэгэн л дээ.Салаад л мань Баагий:

-Ямар зэвүүн байнаа?Таныг ор гэхгүй байна шүү.Та би оръё гээд зүтгэхгүй яасан юм бэ?

-Зүгээр хө,зөөлөн нь хатуугаа гэсэн юм.Намайг оруулахаар чинь хаалт нэхэх аргагүй болоод л чамайг гэж байна л даа.Намайг оръё гэсэн бол бүдүүн,хөгшин,хөдөлгөөн удаантай гээд,чамайг залуу,хурдан хөдөлгөөнтэй энэ,тэр гээд эзний өмнөөс цаад 2 чинь шалтаг тоочино л доо.Чи ярилцаад ядаж ганц түм ч гсэн хасуулаад бүр болохгүй бол тэр 5-ыг нь өгөөд ор,ор.За даа,ер нь тэр 5-ыг нь өгөөд ор.Энд,тэндээс өөр хүн чихчихэж магадгүй.Харин чи яг өнөөдрийнх шиг хэд хоног зүтгэчих,цаад Баагий чинь аяндаа шалчийгаад халшраад ирнэ гэвэл “тэгье,тэгээд л оронд нь таныг авахыг бодъё” гэж бид тохирлоо.

Маргааш нь манай Баагий нөгөө нэг Баагийтай нь ажиллахаар гарч өглөө.Гэтэл үд дээр миний утас дуугарлаа.Дугаарыг нь харвал нөгөө Баагий байхаар нь автал:

-Би Баагийтай өөр кожонд орохоор боллоо,та миний оронд 5 түмийн хаалт өгөөд орох уу?гэж байна.Би ч “орой уулзаж байж болъё” гээд товтой юм ч хэлсэнгүй.Мөн л ийм амархан шантарна гэж бодоогүй байсан юм.Гэхдээ энд нэг гайхамшигтай асуулт байгаа биз?Уг нь надад ажил олж өгье гэж надаар прокатны машин хөлслүүлж /даатгал энэ,тэр гэсээр 19300иен/ 2 хоног унаад өгөхийн өмнө надаар 5000иенээр /4700иен болсон чинь хариултыг нь “тамхи авчихъя” гээд халаасалчихсан юм/ бензин хийлгэчихээд одоо ажилд орох болохоор хаалт нэхэнэ чинээ би бодоогүй юм.За ингээд бодохоор энэ ХААЛТ гэдэг “үнэхээр гайхамшигтай шинжлэх ухаан” байгаа биз.

Орой нь нөхдүүд 3-уулаа ирэв.Ингээд л хэрүүл ч гэх үү,тэмцэл ч гэх үү нэг юм өрнөж байгаа юм.Мэдээж хэрэг ингээ биз дээ,тэгээ биз дээ тийм болохоор би хаалт төлөх учиргүй гэхээр орох хүн зөндөө л байна гээд утсаа шүүрч новшроод л…2-3 удаа барилцаж авахаар босч ирээд нөхдүүд салгаад л…Тэгээд эцэст нь би бэлнээр 25000иен төлж үлдсэнийг нь дараа цалингаасаа өгөхөөр болж арай гэж нэг юм ажилтай боллоо.Гэхдээ дараа цалингаас би ямар ч мөнгө төлөхгүй гэдгийг би ч бас тэд ч мэдэж л байсан л даа.Нэг ёсондоо би янз,янзаар үзсээр байгаад илээр тохироогүй болохоос биш машин хөлсөлсөн мөнгийг тооцоонд оруулсан хэрэг л дээ.Хожим хүмүүсийн амнаас сонссоноор бол Саятамагаас,урд нь ажиллаж байгаад гологдоод пялуулсан кашенаасаа л өөрсдийнхөө юмнүүдийг авчрах зорилгоор л машин прокатлуулаад тэр шөнө нь яваад ирсэн л юм билээ.Манайхны ярьдагаар “Сайн нь ч сайн л даа,гэхдээ л цаанаа л нэг ёозгүй” гэдэг үгийг энэ хаалтаар мөнгө хийдэг улсуудад зориулсан ч юм шиг…

ШИГТГЭЭ БУЮУ НАРАН НУТАГ ДАХЬ НАРГИАНТАЙ ЯВДЛУУД: Хогийн Насаа

Насаа гээд залуу нэгэн каше /компани/-нд ажилд орж л дээ. Японд сэмпай /хуучин хүн/ гэдэг ухагдхуун хүчтэй л дээ. Тэгээд сэмпай-ууд энд,тэнд хаягдал хог гарахаар л:

– Гоми, Насаа! /Хог гарчихлаа, Насаа!/ гээд дууддаг юм байж. Нэг өдөр эзнийх нь охин ирээд Насаагийн хажуугаар гарах гээд:

– Гоминасай! /Өршөөгөөрэй, уучлаарай!/ гэтэл:

– Өө даварчихсан, энэ муу пацаан хүртэл Хогийн Насаагаар минь дуудаад байх даа яахав дээ! гэж уурласан гэнэ.

БАХАРХМААР МОНГОЛ ЗАН

Нэгэнтээ л хүний араншинг бичиж байгаа юм болохоор дандаа муу муухайг нь дуудаж болохгүй л дээ.Тийм болохоор Монголчуудынхаа сайн сайхан зан чанар ын тухай өгүүлье.

ЕМБҮҮ /Японоор эскэватор/

Бас нэг Баагий хэд хоног амрах болоод арүбает хайж л дээ.Ер нь харьд ажиллаж байгаа манайхны нийтлэг зан л даа.Бахархмаар,Япон эзэд маргааш амар гэхэд л зөрүүлээд утсаар арүбает хайгаад эхлэхээр “ядрахгүй байна уу?” гээд л гайхна даа.За тэгээд ямар ч байсан нэг өдрийн ажил олжээ.Энэ нь 3 мод үндэсий нь гэмтээхгүйгээр ухаж аваад тэр нүхээ 80см өргөнтэйгээр,уртааш нь 2метр орчим, доош нь 120см ухаад бохир усны бөглөрсөн шугам солиод эргүүлж булаад моды нь буцааж суулгах 3 хүний 1 өдрийн ажил байж л дээ.

За ингээд 8 цагт ажил эхэлждээ.Юун түрүүнд яг хаанаа бөглөрсөнийг олохоор уртаа гэгч нь гуурсан видео камераар хараад яг хаана байгаагы нь тогтоож.Энэ үед Баагийд онц хийх юм байсангүй,камеры нь хөв гэвэл хөвөөд л,хураа гэвэл эргүүлж дамранд нь ороосон шиг байж.Ингээд 9:30-ын үед ухах газраа тодорхойлоод ажилдаа шуударч дээ.Гэтэл нэг өвгөн нь ямар нэгэн юм олж ирэхээр яваад өгч.Моднуудаа ч аваад тавьчихав.Ухаж гаргасан шороогоо хамаагүй зүлгэн дээр асгахгүй,томоо гэгчийн бүтээлгэн дээр асгаад л ерөнхийдөө мань Баагий ганцаараа гялалзуулчихав гэнэ.Тэгээд нөгөө шугамныхаа байгаа байдлыг нь хажууд нь жижиг самбар дээр тайлбар бичиж байгаад зургыг нь авах юм гэнэ.Бөглөрсөн шалтгаан нь ердөө л 2 хоолойны уулзсан уулзварын завсраар модны үндэс ороод ургачихсан байж дээ.Энэ үед нөгөө юманд явсан өвгөн нь машин дээр жижигхэн ембүү ачаад ирсэн ээ гайхшран харсанаа:

-Та 2 чинь ямар ембүүгээр ухчихав аа? гээд асуутал хамт байсан нөгөө өвгөн нь:

-Манай ембүү тэр зогсож байна гээд мань Баагийг заасан гэнэ.Энэ үед нь цаг 11:30 болж байж.Тэгээд мань 2 нөгөөхөө буцааж хийхээр болж өвгөн хэрэг болгож авчирсан ембүүгээ буцааж аваачиж өгөхөөр явж дээ.Шороогоор буцааж дарах нь бүүр ч амархан,ердөө л бүтээлэгнийх нь цаад 2 булангаас нь оосорлоод машинаар татаад л гүйцээ.Өдөр цайлчихаад эргэж гараад л 3 мод гялсгээд л болчихно тэр гэнэ.13:30 гээд нөгөө өвгөн ирж харснаа Баагийг дагуулж яваад нэгэн бяцхан модот цэцрлэгийн хадсан өвсийг хамаад хогны уутанд ууталж бай,удаахан тааваараа хийгээрэй гээд яваад өгч.Тэр ажил нь хагас цаг хийгээд л дуусаа…Өвгөн 3 цагийн уча авчирч харсанаа гайхан толгой сэгсрээд цалингий нь өгөөд шууд буцаагаад хүргээд өгсөн гэнэ.3 хүний бүтэн өдөрт тэрэг,техникээр хийх ажлыг мань эр ганцаараа 3-хан цагт гялалзуулчихсан хэрэг л дээ.

Энэ мэтчилэнгээр Монголчууд маань ажлыг үнэхээр үнэн сэтгэлээсээ гялалзуулна.Япон эзэд ч Монгол хүнд дуртай.Нэг нь архи ууж,ажлаа тасалсаар гүбидүүлэхэд л зөрүүлээд Монгол хүн байна уу? гээд л хайна шүү дээ.Хэрэв олдохгүй бол оронд нь 2 Шриланк ч юм уу аль эсвэл 2 Филиффин авах жишээтэй.Манайхан ямар ч ажлын эвийг маш амархан олно.2-3 хоногт л зүгширчихсэн байна.Магадгүй зарим ажлыг 2-3 цагт л гартаа хийгээд авна даа.

Мөн хэл амархан сурна.Халтарууд болон өөр үндэстэнгүүд 7-8 жил болсон гэхэд 2-3 жил болж байгаа Монголчуудын хаана нь ч хүрэхгүй шүү дээ.Ер нь ямар ч юманд дасах,нийцэх их л ховорхон авъяастай гэх юм уу даа.

ШИГТГЭЭ БУЮУ НАРАН НУТАГ ДАХЬ НАРГИАНТАЙ ЯВДЛУУД:Кофе

Япончууд ер нь юмыг их зөөллөж ярина л даа. Жишээ нь “Кофе” гэхэд “коохий” гэж сунжруулах жишээтэй. Би нэг удаа эзэнтэй гадуур ажиллаад буцаж явлаа.Эзэн ундаа, цайны автоматны дэргэд зогсоод л:

– Юу уух вэ? гэж байна. Би ч:

– Хоокий ий дэс! /кофе байхад болно!/ гэлээ.Эзэн нилээн гайхсанаа дахиад л асуув,би ч дахиад л хэллээ. Тэгсэн эзэн өөрөө ав гээд мөнгө өглөө. Би буугаад кофе авсан чинь эзэн учиргүй инээснээ:

– Аан, коохий /кофе/ юу? гэлээ. Тэгсэн чинь харин би “коохий” гэж хэлэх гээд зөрүүлээд “хоокий” /шүүр/ гээд хэлчихсэн байдаг байгаа

/Үргэлжлэл… Үгүй,үргэлжлэл байж ч магад бас байхгүй ч байж магад.Байлгах үгүйг эрхэм уншигч та бүхний мэргэн оюун ухаан болгоох буйзаа/

С.Б.Батэрдэнэ. Япон.Ивай.2007-02-16

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419