Томуу, томуу төст өвчлөлөөс үүдэн өрхийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ
Цаг агаар хүйтэрч томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд, тэр дотроо 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хичээл сургууль орж эхэлснээс хойш вирусын гаралтай ханиад их гарч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.