Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ

Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г 2 жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчлэгддэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний амжилт сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55%, манай улсад 63.9% байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн 5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм. 

2014 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран олон улсын, олон төвт STREAM эмнэлзүйн III үеийн (phase III) судалгааны нэг хэсэг болон ажиллаж байна. Энэхүү судалгааг Лондонгийн их сургуулийн анагаахын судалгааны зөвлөлийн эмнэлзүйн судалгааны хэлтэс хариуцан, Сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны Вайтал Стратежис байгууллагатай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Энэхүү судалгаа нь 2 үе шаттай бөгөөд судалгааны I шатанд Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг сүрьеэгийн дарамт өндөртэй 4 орон оролцож, ОЭТС-гийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгож чаджээ. Энэхүү үр дүн 2019 оны 3 дугаар сард “New England Journal of Medicine”хэмээх олон улсын нэр хүнд бүхий анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн нь Монгол судлаачид болох доктор Ц.Базаррагчаа, Д.Должинсүрэн анх удаа энэ сэтгүүлд хэвлэн нийтэлж Монголын судлаачдын нэрийг дэлхийд гаргалаа.

ОЭТС-г эмчилгээний хугацааг богиносгосноор дэлхий нийтийн бодлого өөрчлөгдөхөд нөлөө үзүүлэхүйц өндөр чанартай нотолгоог бий болгож, өвчтөн, түүний гэр бүл болон эрүүл мэндийн салбарт үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байна.

Манай улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамжинд богино хугацааны эмчилгээний горим орж, 2018 оноос сүрьеэгийн хөтөлбөрийн хүрээнд ОЭТС-г эмчилж эхэлсэн нь энэ судалгааны үр дүн хөрсөн дээрээ бууж байгаагийн илрэл. 2019 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар манай улсад нийтдээ 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлэгдсэн байна.

Монгол улс олон улсын томоохон эмнэлзүйн судалгаанд анх удаа оролцож судалгааг амжилттай хэрэгжүүлж, олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. STREAM хэрэгжснээр манай улсад сүрьеэгийн чиглэлээр эмнэлзүйн томоохон судалгааг явуулах үндэсний чадавх бүрдлээ.

Судалгааны II шатанд бедаквилин хэмээх ОЭТС-г эмчлэхээр 40 гаруй жилийн дараа гарган авсан шинэ эмийн III үеийн судалгааг 2016 онд Монгол улс эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон. Бедаквилин эмийг ОЭТС-гийн эмчилгээнд хэрэглэснээр сонсгол бууруулж дүлийрэх, бөөрөнд хортой нөлөөтэй канамицин тарилгыг хасаж бүх эмийг богино хугацаанд (9-сар) ууж хэрэглэх эмнэлзүйн судалгааны ажил ХӨСҮT дээр үргэлжилж байна. 41 хүнийг энэ горимоор эмчлээд байна.

Мөн STREAM нь дэргэд Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл ажилладаг бөгөөд гол үүрэг нь эмч, өвчтөн, судлаач, шийдвэр гаргагч, иргэд гээд бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, итгэлцлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419