Хайр гэж...
Хайр гэж эх орон эжий аав хань ижил үр хүүхдээсээ эхлээд хар элгийн хэн нэгэнд ч халуун зүрх халамж анхаарал цаг зав цалин пүнлүү зэрэг хамгийн үнэт зүйлсээсээ та харамгүй сэтгэлээр өгөхийг хайр гээд байгаа юм. Өгөх гэсэн үндсэн үзүүлэлт ганцхан үгэнд багтдаг хайрын тухайд та өөрт байгаа байгаа үнэт зүйлээсээ хэдий хэмжээний юмыг хайртай гэсэн хүн арддаа харамгүйгээр өгч байгаагаа харьцуулж нэг үзээрэй.
Гэхдээ баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах нь өгөх үйлсийн үндсэн зарчим өөдлөн дэвжихийн угтвар нөхцөл гэдгийг үргэлж санаарай. Өөрөөр хэлбэл, өглөг нь үнэн зүрхнээсээ харамгүй сэтгэлээр хоёр бодол хорон санаагүйгээр өгөгдвөөс хайрын сэтгэлийн үр жимс нь үеийн үед ч цэцэглэх учиртай.
Цагтаа бидний ахмад үе Цэдэнбал Чойбалсан нар цэрэг нормын хувцастайгаа нойр хоолгүй зүтгэн эх орон ард түмэндээ бүх зүрх сэтгэл хөлс хүч хөдөлмөр цаг нараа зориулан Тунчиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хайрлаж яваарай Асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж яваарай хэмээн босгож өгсөн болгоныг нь талцаж байгаад өнөөдөр бид талын нэг тавиад туучмааргүй байна. Чухамхүү монголчууд бидний цаашдын эргэх тавилан нь эжий аав эх дэлхий эх орон элгэн садан гээд бусаддаа өгөх хайраас шууд хамаарна. Монголчууд өгөх сэтгэхүйтэй ард түмэн болоод ч тэрүү уржигдраас эхлээд Үндэсний Өгөх Өдрийг сонин хэвлэл сошл медиагаар давалгаалуулж байгаа нь үндэсний сэргэн мандалын эхлэл мөн.
Хайрын хүчээр халуун ам бүл битгий хэл харь үндэстэнгүүд оршин тогтнож хүн төрөлхтөний хөрст алтан дэлхий хөх цэнхэр гариг ч хайрын хүчээр эргэлдэж байдаг. Хайр үгүй газар хагацал сүйрэл харанхуй догшрол ноёрхож өрх гэр үндэстэн ястан төдийгүй эцсийн эцэст энэ дэлхий ертөнц хүртэл халуун хайлмаг болтлоо хайлж устах хуультай. Хайрын өглөг хаана их байна тэр газар шинээр өрх гэр төдийгүй үндэстэн шинээр төрж тэртээ Америк шиг цэцэглэн хөгждөг жамтай. Америкт хоолны газар ороход л хорин хувийг нэмж өгөхөөс эхлээд манай монголд мянганы сан миний хүүд сургалтын тэтгэлэг гээд хэн нь хэнд хэдийг өгч байгаа нь ч мэдэгдэхгүй хэдэн арав зуун мянга сая долларыг муу хэлүүлсэн мөртлөө ил далд дээр доргүй өгсөөр байдаг нь америк үндэстэн үүсэн хөгжиж өсөн дэвжихийн үндсэн учир шалтгаан нь болдог. Үүнтэй адил өрх гэр улс орон өнөөгийн хувьцаат компани Мобиком ч ялгаагүй өсөн дэвжихийн нууц нь өглөгөндөө байдаг. Өглөг бол хайрын үндсэн үзүүлэлт.
Үр хүүхэд үндэстэн олон үнэний төлөө амиа өгөхөөс буцдаггүй болохоор хайр нь хамгийн агуу нандин хувиршгүй мөнхийн хязгааргүй хэзээ ч хамелон царайлддаггүй үнэнч зүйл болохыг дараахь түүхээс харж болно. Эхнэр нь хараахан ажлаасаа ирээгүй тул оройн хоолоо гал дээр үйчихээд гялс буудлын дэлгүүр орж унтаж байгаа хүүдээ дуртай идэж уух юмыг нь авчихаад гараад иртэл тэртээ гэр хороололынх нь дундаас хар утаа суунаглахыг анзаарсан мань эр эзэнгүй гэрт өлгийтэй унтаж байгаа хүүгээ гэнэт санагалзан хурдхан алхсаар ойрттол яг өөрийнх нь гэр дүрэлзэн шатаж байлаа. Хайрт хүүгээ улаан галаас аврахаар ухаан жолоо алдарсан эр дүрэлзэн асах гал руу давхин орж тэмтчин хайсаар хүүгээ арайхийж олон тэврэн гарч ирээд л угаартаж түлэгдсэний улмаас ухаан алдан унасан байлаа. Сайн эмч нарын хүчээр сайхан эмчлүүлсээр сар жил ч өнгөрсөөр ч түлэнхийн улмаас хоёр гарынх нь арьс умралдан эдгэрч яалт ч аргагүй сорвижжээ. Харин галаас амьд гарсан ганц хүү минь гэж дотроо хайрлан эрхлүүлсээр гарыг нь ганзаганд хүргэж нэг л мэдэхэд хүүгээ нэгдүгээр ангид оруулсан байв. Анхандаа ч анзаараагүй нялх хүү ааваараа хөтлүүлэн автобусаар өглөө бүр хичээлдээ ирж очих ч цагийн аясаар анги ахих тусам сайн муу санаа сууж нэг л өдөр “Ааваа би таниар сургуульдаа хүргүүлмээргүй байна. Ахиад таны гараас хөтөлмөөргүй байна. Ангийн хүүхдүүд түлэнхий гарыг чинь харчих вий гэхээс ичээд байна” гээд пал хийтэл нь хэлээд тавьчих нь тэр. Айх гайхах гомдож гутрах зэрэгцэх аав нь хэд хоногийн дараа хүүдээ бүх Үнэнийг нэгд нэгэнгүй хэлтэл болсон явдал хүүгийн нүдэнд үзэгдэх мэт болж түүний зүрх сэтгэл аавыгаа хайрлах хайр бахархах бахархалаар дүүрч өөрийн буруудаа туйлын гэмшин ааваасаа өвдөг сөхрөн уучлал гуйж. Тэгээд өглөө болгон аавынхаа гарыг улам чанга атган ааваараа улам бүр бахархан ангидаа хүргүүлэхдээ “Хэдий умралдаж түлэгдсэн ч миний аавын энэ л гар, хэдий гэр хороололд амьдарч өглөө бүр автобусаар намайг сургуульд хүргэдэг ч миний аавын тэр л агуу хайр намайг үхлээс аварсан юм шүү” гээд бодохоос л нүдэнд нь нулимс цийлэгнэж зүрх нь уяран хайлж байв. Үүний адил хэрэв хэн нэгэн таны төлөө хэзээ нэгэн цагт амь амьдрал эрүүл мэнд зүрх сэтгэлээ өгсөн бол та тэр Нэгнийг заавал олж уулзаж уучлал гуйж бас хайрлаарай.
Хайр нь хэзээ ч хүнийг алагчилдаггүй хоёр нүүр гаргадаггүй атаархдаггүй бардам зан гаргадаггүй ихэрхдэггүй хонь мэт даруу хорхой мэт хоргүй хоёр бодол санаагүй ундарч байсан ч дундаргүй дуусашгүй мөнхийн ил гарч сагсагнадаггүй нуугдмал байдаг болохоор үр дүнд нь өчнөөн залуусыг өөрийнхөө замаар хуйлруулж байдаг үлгэрийн юм шиг үнэт зүйл. Их сургуулийн төгсөх курсын оюутан охин хэдийгээр онц сурдаг ч ар гэр амьдрал ахуй туйлын хэцүүгийн улмаас сургалтын төлбөрөө төлөөгүй тул дүрэм журмаа үндэслэн сургуулийн захиргаа төгсөлтөн дээр дипломыг нь өгөхгүй гэдгийг мэдсэн тэрээр ангийн багшаараа дамжуулан захирлаасаа, бүгд төгсөөд байхад ганцаараа үлдэх нь эвгүй юмаа ангийнхаа охидуудаас ч ичээд байна хэмээн аминчлан гуйж, арга ядахад надад дипломгүй хавтсыг нь ч болов өгөөч хэмээн гувшиж байж зөвхөн гаднах хоосон хавтас гардахаа зөвшөөрүүлжээ. Төгсөлт ч болдгоороо болж бүгд л дипломаа гардаж хавтасыг нь нээн дүнгийн хуудас дипломаа бие биедээ үзүүлэн дурсгалын зургаа татуулж байлаа. Хамгийн сүүлд мань охиныг нэрсийн дараалалаар хавтсаа аван индрээс бууж ирэхэд учрыг гадарлах ангийн охидууд төлбөрийн чадваргүй байжээж дандаа л онц авч хор шар хөдөлгөж байдаг мань хүнийг нэг чадъя гэсэн байдалтай алив дипломыг чинь үзье хэмээн хажуу бүрээс нь шаагилдахад айж ичсэн аргаа барсан бяцхан охин яахаа ч мэдэхгүй дэмий л Бурхан гэж байдаг бол яг энэ мөчид надад туслаач хэмээн хоромхон зуур дотроо залбиран, гаднах хоосон хавтасыг нээтэл дотор нь сургалтын төлбөр бүрэн төлөгдсөн тооцооны хуудас, бүх дүн нь онц гэсэн улаан диплом ярайж байв. Баярлаад баярлаад баршгүй улаан дипломтой ухаалаг охиныг компаниуд ч уралдаад л ажил төрөлд авч, өндөр цалинтай тансаг амьдралын он жилүүд өнгөрлөө ч хэн гэдэг сайн санаат өглөгч нэгэн хэзээ яагаад тэр сургалтын төлбөрөөр тусалсныг хичнээн жил дэлхийгээс ч хайгаад олсонгүй харин хариуд нь насаараа банкинд хуримтлуулсан мөнгөөрөө сургалтын сан байгуулж ядуу амьдралтай ч онц сурлагатай хэдэн зуун оюутанд жил бүр тэтгэлэг өгч өөр шигээ олон хүний амьдралын замыг нь гэрэлтүүлжээ.
Хайр бол хамгийн тэвчээртэй энэрэнгүй хацраа алгадуулсан ч шанаагаа тавьж өгч байдаг дээлийг нь дээрэмдсэн ч хантаазаа хандивлаж байдаг худалтай хуйвалддаггүй үнэнтэй үргэлж хөтөлцөөтэй явдаг үнэт зүйл.
Шинэ жил дөхөж Өвлийн өвгөн аавд хэцүүхэн амьдралтай нэгэн хүү ил захидал бичин Өвгөн ааваа, миний ар гэр амьдрал хэцүү байнаа, аав архи уугаад, ээж хаяад явсан, өвлийн хүйтэнд өмсөх хувцас ч алга. Та надад шинэ жилийн бэлэг болгож дулаан куртак малгай бээлий гутал бэлэг болгоод явуулаач, Таныг байдаг, үнэгүй бэлэг тараадаг гэдэгт би итгэдэг хэмээн бичсэн байхыг шуудангийн салбарын өглөгч нэгэн бүсгүй уншаад хүүг өрөвдөн уйлан хайлан, байгаа мөнгөө шавхан байж малгайнаас нь бусад /мөнгө нь арай хүрээгүй тул/ бүх хувцсыг нь дэлгүүрээс шинээр авч шуудангаар гэрт нь хүргүүлжээ. Хоёр хоногийн дараа хүүгээс Өвлийн өвгөнд баярласан талархсан ил захидал илгээсэн байхыг уншваас Өвлийн өвгөн ааваа, Таны илгээсэн бүх зүйлийг авч маш их баярлалаа. Харин малгайг нь манай шуудангийн салбарын нэг муу хүүхэн замаас нь хусчихаж, та дахиад явуулна уу гэснийг бүсгүй уншаад шинэ жилийн эхний цалин, өнгөрсөн жилийн шагналын цалин анх удаагаа дансанд нь ороод ирсэн байхыг ч хэлэх үү үдийн унднаараа дэлгүүр гүйн сайхан дулаан ноосон малгай аваад хүүд илгээжээ.
Хайр бол уучлал гэмшил ухаарал гэгээрэл итгэл найдвар энэрэл нигүүсэл гээд энэ орчлонгийн хамгийн агуу дээдийн дээд үнэт зүйлсийн оройн сүлд чимэг титэм нь юм.
Зах зээлийн нийгмийн хатуу хөтүүг зах зухаас нь амсах болсон цагаас эхлээд шалих шалихгүй зүйлээс хоорондоо байсхийгээд л түр тар хийх болсон эхнэр нөхөр хоёр үе үе дайсагналдан сүүлдээ бүр салж сарнихдаа тулжээ. Өглөө босоод хартал эхнэр нь уртаа гэгчийн захиа бичээд гал тогооны ширээн дээр үлдээгээд ажилдаа явсныг уншваас гэр бүлийнхээ гомдол гутрал хардал сэрдэл үзэн ядалт өдөр тутмын талх тариа хувцас хунар үнэртэн танартны дутагдал гачигдал уйтгар гуниг ганцаардал нөхрийнхөө хайр халамжгүй арчаагүй байдлын талаар ар өвөргүй бичиж гомдоллож амьдралаас уйдаж цаашдаа салж сарнин бүр амиа хорлоход ч бэлэн байгаагаа илэрхийлжээ. Харин нөхөр нь хариуд нь анхны хайр, хуримын өдөр, анхны үрийнхээ зулайн үнэр, өнгөрсөн амьдралынхаа хамгийн баяр хөөртэй аз жаргалтай байсан үеүүдээ санан дурсаж бичээд, өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүх бурууг өөртөө үүрч, уучлал гуйж Би чамд хайртай хэмээн ар өвөргүй хэдэн зуу дахин үнэн сэтгэлээсээ бичиж орхиод ажилдаа одов. Орой гэртээ иртэл бичсэн зүйлсийг эхнэр нь барьчихсан өөдөөс харан ичих шиг ч уйлах шиг ч зогсож байхыг харахын зуургүй хайрын нулимсууд нь харилцан мэлмэрэн халуун зүрхэс нь уучлал гэмшлээр дүүрч нэг л мэдэхэд чив чимээгүй мэгшин тэврэлдсэн байлаа.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.