Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг байна. Ийм нэгэн хачирхалтай дүгнэлтийг НҮБ-аас эрхлэн гаргадаг жил бүр дэлхийн аз жаргалын түвшинг тодорхойлсон тайланд дурджээ.

2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг явуулдаг болсон. Эрдэмтэд судалгааны технологи дээр нухацтай ажилласан бөгөөд дэлхийн улс орнуудын ард иргэд өөрийн хэрэгцээг хангаж байгаа объектив түвшин болон өөрсдийнх нь амьдрал ямар байгаад субъектив үнэлгээ хийх замаар мэдээ мэдээллийг цуглуулна. Дараа нь үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж улс орнуудын ард иргэд хэр аз жаргалтай байгааг жагсаан гаргадаг ажээ.

2019 онд аз жаргалтай улс орнуудын жагсаалт ийн гарчээ:

Норвеги

Дани

Исланд

Швейцар

Финлянд

Нидерланд

Канад

Шинэ Зеланд

Австрали

Швед

Бас яг л энэ бүрэлдэхүүнээрээ, гэхдээ жагссан байраа багахан сольсон байдалтайгаар өмнөх жилийн тайлан гарч байсан түүхтэй.

Эдгээр улс орнуудыг юу нэгтгэж байгааг та мэдэх үү? Үүнээс гадна амьдралын өртөг маш өндөртэй, нийгмийн стандартын тухайд бол чанд гэж жигтэйхэн бараг л коммунизм гэж хэлж болохоор (энэ үгийн сайн утгаар нь шүү). Блогеруудын нүдээр дүгнэхэд, эдгээр улс орнуудыг маш энгийн зүйл нэгтгэж байгаа юм – нутгийн ард иргэд хувцсыг ямар нэгэн хээнцэр, тансаг хэрэглээ гэж хардаггүй ажээ.

Дэлхийн моод болон загварыг тодорхойлогч улс орнуудын хувьд: гэрэл зурагчид гудамжаар алхаж байхдаа стрит-стайлыг илэрхийлэх гэрэл зургаа дарна, хоёр оюутан тутмын нэг нь яг л загварын бурхан шиг харагдах улс – аз жаргалтай улс орнуудын жагсаалтад 40 орчимд явж байна уу даа?

Франц 32 дугаарт, харин Испани 37 дугаарт бичигджээ. Итали гэхэд л бараг төрсөн цагаасаа л эхлээд (хүйс хамаарахгүй) өмдөө яаж зөв нугалахыг мэддэг – бүр 50 дугаарт жагсаж байна гээд бод доо. Судалгаанд оролцсон нийт 157 улс орнуудын гуравны нэг нь италичуудаас аз жаргалтай амьдарч байна гэсэн үг юм.

За тэгэхээр аз жаргалтай улс орнуудад ямар байна вэ? Тэнд хэн нь ч өмдөө VOGUE сэтгүүлийн заавраар хэдэн миллиметрээр нугалах хэрэгтэй бол гэж толгойгоо гашилгаж бодохгүй. Өөрт эвтэйхэн байгаа хувцсаа л өмсөнө, загварлаг харагдаж байна уу үгүй юу гэдэгт нэг их анхаарал хандуулах ч үгүй. Жийнсэн өмд (майк, кет), пүүз, зузаан сул цамц. Хаа нэгтээ Дани эсвэл Голландад хосууд цугтаа алхаж байна – тэднийг хараад хэн нь бүсгүй, хэн нь залуу болохыг ч тодорхойлоход бэрх. Тэд ялгагдахын аргагүй хувцаслажээ.

Миний таньж мэдэх эрчүүдийн зарим нэг нь эмэгтэйчүүдийг хувцасласныг хараад галзуурах биз ээ, жишээ нь, Шведэд эмэгтэйчүүд яаж хувцаслаж байна? “Нүд баясгах юу ч байхгүй” – гэж тэд хэлэх биз. “Эмэгтэй хүн ийм байдаг юм уу” гэж гомдол нэхнэ. Гэхдээ энд нэг парадокс байгааг бид судалгааны үр дүнгээс шууд харна, жишээ нь, Швед – ард иргэд нь маш аз жаргалтай улс.

Тэгэхээр тэр орны эмэгтэйчүүд өөрсдийгөө аз жаргалгүйд тооцдоггүй байх нь – өөрсдийгөө нарийн банзал эсвэл өглөөнөөс үдэш болтол 10 сантиметрийн өндөр өсгийтэй туфли өмсөөгүйд, бас үсээ ороож нүүрэндээ будаг наагаагүй гээд тэд аз жаргалгүй болсонгүй. Бас нөгөө талаас нь эрчүүдийг нь авч үзье л дээ, тэд эмэгтэйчүүдээ 24/7 цагаар дэлхийн загварыг илэрхийлж харагдсангүй гээд аз жаргалгүй болсонгүй. Аз жаргалыг мэдрэхийн тулд заавал дэлхийн моодны трендийг дагах шаардлагагүй юм биш үү гэсэн бодол төрнө. Өөрийнхөө галбирт таарсан банзал, хувцас сонголоо гээд аз жаргалтай болж чадах уу?

Зүгээр энгийн хувцас өмсөөд аз жаргалыг бүрэн мэдэрч болох юм гэсэн бодол төрж байна уу? Хүн өөрийгөө аз жаргалтай болохыг мэдэрч байгаа цагт өөрийгөө хамгаалалттай бас тайван байгааг ч мэдэрнэ, тэр өдөр болгон хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг батлах шаардлагагүй болдог – зүгээр л өөрт таалагдсан жийнсэн өмдөө углаад пүүзтэй гүйж байх нь өөрт нь амар байгаа, тэндээсээ амьдралын аз жаргалыг мэдэрч байна.

Мөн Израильд эмэгтэйчүүд хэрхэн хувцасладгийг сонирхох хэрэгтэй, тэд маш чөлөөтэй бас энгийн хувцасладаг. Та итгэхгүй дээ, Израиль аз жаргалтай улс орнуудын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн. Эхний арвын араас шууд жагссан байгаа биз? Нийгмийн аз жаргалын түвшин болон амьдралаасаа таашаал авах мэдрэмж нь эмэгтэй хүний хувцаслалтаар үнэлэгдэж болохыг та юу гэж бодож байна вэ? Эсвэл энэ зүгээр л тохиолдлын зүйл үү?

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419