Хэрвээ эрэгтэй хүн чамруу байнга залгадаггүй бол...
Хэрвээ эрэгтэй хүн чамруу байнга залгадаггүй бол тэр чамтай ярихыг тийм ч их хүсдэггүй гэсэн үг. Хэрвээ эрэгтэй хүн чамайг байнга уулзъя гэж шалдаггүй бол чамайг харахыг тийм ч их хүсдэггүй гэсэн үг. Хэрвээ тэр чамтай юу ч биш юм шиг харьцдаг бол чи түүнд огт хамаагүй гэсэн үг.
Эрэгтэй хүн "би одоохондоо бэлэн биш байна, гэхдээ би чамд хайртай миний хүсдэг ганцхан хүн бол чи, гэвч одоо цаг нь биш байна" гэж хэлж байгаа бол тэр зүгээр л чамаар тоглож байна. Битгий түүний ядаргаатай тоглоомтой орооцолд. Түүнд битгий итгэ. Хэрвээ эрэгтэй хүн хэн нэгэнтэй хамт байхыг хүсэж байгаа бол тэр түүнтэйгээ ямар ч худал, ямар ч шалтаг, ямар ч элдэв үггүйгээр хамт үлддэг юм. Түүний бүх худал жүжгийг сонсохоо зогсоогоод эхлээд өөрийгөө хайрла. Чамд өөрийнхөө юу хүсэж байгааг ч мэддэггүй залуу хэрэггүй.
Чиний үнэ цэнийг огтхон ч үнэлдэггүй залуу чамд хэрэггүй. Чамайг хичнээн үнэ цэнэтэй болохыг ойлгож чиний төлөө өдөр бүр тэмцдэг тийм л залууг чи хүртэх эрхтэй. Чиний хүссэн шиг сайн байж чаддаггүй тийи залуугийн төлөө өөрөө өөрийнхөө зүрхийг шархлуулахаа одоохон зогсоо. Тэгээд өөртөө жаргалтай байх боломжийг өгч чамайг хүртэх эрхтэй тэр л залуутай хамт бай.