Хөх морьтын домог…

Хөх морьтын домог…

Хүйсийн говь, Монгол элс эрт дээр үеэс ан гөрөөс араатан жигүүртэнээр арвин баялаг нутаг юм. Энэ нутагт Дансрангийн Гомбо гэдэг гөрөөчин амьдран сууцаг байжээ. Энэ нутагт нь хошуу ноёны адуун сүрэг оторлон өвөлжөөд хавар буцдаг байжээ. Зудтай хавар эцэж цуцсан хээгч гүү хоцорч, адуучин нь Гомбод уг гүүг үнээгээ өгөөд ав гэжээ.

Унаатай болохыг хүссэн Гомбо хүү зөвшөөрчээ. Гүүгээ авахаар Шовхын I уулыг тойрон очвол жалганд өнчин сарваа сэг сахин байв. Аз болоход тэр нь эр даага байжээ. Хүү баярлан өвс, ус зөөн тэжээсээр ногоонд залгуулжээ. Дааганы дэл нь шашир, нүд нь хурц, чих соргог, таван овоо тэгш, хөл гэдэс шулуун, цээж аарцаг уужим, бие галбир сайтай ажээ.
Хүмүүс түүний гишгих туруу, харайлт, хөлийн хий, босоо сагагийг шинжин хурдан морь гэлцэнэ. Тэр шасаа овоо тахилга, найр бүхэнд уралдаж түрүүлэв.

Гомбо хүү ч 18 хүрч бяр хүч ихтэй, самбаа зальтай, үе чацуутныхаа дотор дал шороодохгүй эр боллоо. Эрээн ус хэмээх элсний бяцхак нуурын хөвөөнд хошуу ноёных зусахаар зуны сарын шинийн гуравныг сонгон нүүж иржээ. Ноёных ухаан сэргэлэн, ааш ялдам, цогц сайхан, арай хөөрхөн 17 хүрч буй Шаариймаа нэртэй эрх танхил охинтой. Охин короо морь унаж уурга барин адуу уургалахаас өөр ажил үл сонирхоно. Аягачин хүүхнүүдээр дуу хуур заалгаж, уртын дуу гарамгай сурчээ.

Охин энэ нүүдлээр жороо морь бариулж, хөнгөн уурга төхөөрүүлэн, эр хүний хувцас өмсөж нүүдэл дагаж явсанаа хад асга нь сүндэрлэсэн Бэрхийн ууланд гарч үзнэ гээд давхин одов. Гомбо энэ үед сониуч зангаараа “Ноёных сангийн далайд буух гэнэ, их айлын бараа харъя” гээд уульш цэнхэрээ унаад Бэрхийн орой өөд морджээ. Хүүг уулын бэлд хүрэхэд бүсгүй хүний уяхан дууны эвлэгхэн нугалаа тодоос тод цуурайтан сайхан халиун морьтой залуу жороолуулан айсуй гэнэ. Хоёр залуу мэнд амраа эрж нутаг усаа асуув. Энэ өдрөөс Гомбын ууланд явах бүр түрүүчийн сайхан дуу сонсогдох боловч эзэн нь үл мэдэгдэнэ. Гомбо сүүлдээ хариу дуулдаг болов. Хайгаад хайгаад эзнийг нь олдоггүй.

Гомбо өглөө эртлэн босч Бэрхийн ууланд гарч гуу ганга, асга жалга бүрийг нэгжин хайлаа. Бас л байдаггүй дуу нь гарахгүй байлаа. Нар уулын оройд туслаа.

Хөөрхөн борлог мориороо

Хөндийн арвинг туулна даа

Хүдэр зоримог түүнийхээ

Хүнгэнэх дуугий нь сонсоно доо гэж дуулах нь Шовхын бэлд хадав.

Гомбо нуугдаж явсаар асгын оройд гарвал хажуугийн асгыя дэргэд халиун морь харагдав. Ингээд асга өөд мацсаар гарвал эртээдийн уулзсан залуу хархүүтэй халз тулав. Харин өмссөн хувцас нь хүүхэн хүнийх харагдсан байна. Гомбо өнөөх үл үзэгдэх сайхан дуучинг энэ залуу эргүүлдэг юм байна гэж бодуутаа “Үүнийг нэг сайн чадъя, бариад авбал энэ их тэнхээ муутай байх” гэж бодоод:

Хоёул барилдъя гэвэл залуу:

‘Чиний царай яагаад хөрзийгөө вэ? гэж дооглонгуй асууж байна гэнэ.

Гомбо энэ бас надаар тоглоом хийх нь гэж уур нь хүрч алгадаад авбал дальсхийж хальт цохиулахад алчуур нь асгын уруу хийсэв. Гомбо ч золтой л хад руу хийсчихсэнгүй. Уурлаж хорссон харцаар харвал өтгөн хар үс нь нүүрийг нь бүрхэн хийссэн гуалигхан нуруутай бүсгүй сандран тэвдсэндээ ч тэр үү айсандаа ч тэр үү хормой нь чичирч байна. Гомбо учиргүй сандарч хэний ч өмнө хулчийж үзээгүй омголон зориг хөшүүн зан нь агшин зуур арилав. Үүнээс хойш тэр хоёр байнга уулзах болов.

Гадуур явах нь байтугай гадаа ч гардаггүй охиноо уулаар явах болсонд ноёныхон гайхан цөхөрнө. Хашир ноён охинд минь лав нэг жил ургалаа гэж бодоод зарц нараа хүрээ орох морьд бэлд гэж тушаав. Ноён нууцаар охиноо тандах гэж байгаа болохоор дагуулах хүн хэрэггүй гээд эртлэн шовхын уулын чиглэлд байх Ловонгийн хүрээний чиг хатируулав. Энэ өдөр Шаариймаа ч зугаалахаар мөн л Шовхын нуруу руу чиглэн давхижээ. Ноён Шовхын уул хүрч хүнээс далдуур жалт даган гэлдрүүлэв. Гэтэл гэнэт:

Нарийн цоохор морь нь наадмын түрүүнд тогловой жаа нандин хайртай чамтайгаа найртай болзоондоо уулзаваа жаа гэсэн шингэн дуу цуурайтах нь охиных нь дуу мөн байв. Өвгөн ноён морио жалганд тушиж орхиод явгалан явсаар дөрвөн нугалаатай сунадаг дурангаараа дурандахад толгойгоороо наадсан сайхан цэнхэр морь зогсоно. Хөх дээлтэй залуу охинтой нь уулзаад тэврэлдэн байгаа харагдав. Ноён:

Энэ хэний хүүсэн билээ гэснээ өнөө харц Дансрангийн хүү мөн байна.

Миний ганц охинд санаархаж бүүр нөхцсөн байна шүү. Ээ чааваас, ойрын үзэх, холын дуулахад ямар шившиг вэ? гээд хашхиртал хоолой нь зангираад дуу нь гарсангүй. Ноён уур хор хоёртоо шатаж мориныхоо гүйхээгээр ирж өргөөндөө ороод гэр доторх хүмүүсийг хөөж гаргаад хатандаа үзсэнээ тоочив. Хатан нь хэсэг бодсоноо эх хүний өрөвчхөн сэтгэлээр ийн учирлажээ.

-Өвгөн минь ээ? Ухаантай хүний үр байна, ухаж сайн бод. Удамтай хүндээ, уураа сайн барьжултай тунгаа. Чи бид хоёр төрсөн ганц охиныхоо үйлсэд хар буруу санаад хэрэггүй. Бид хоёрын буян, аав ээжийн арван цагаан буяныг хэдүүлээ идсэн ч баралтай биш. Хоёр хүүхэд байтугай, хорь гучуулаа идсэн ч хотойхгүй гэж ятгажээ. Ноён тайтгарсангүй тахар мордуулаад:

-Дансрангийн Гомбыг барьж ир. Шаариймааг салгаж авчир гэж тушаажээ. Үүнийг мэдсэн хоёр залуу зугтаж жилийн турш хайвч олдсонгүй. Тэгтэл ноёнд тал засч шан горилсон харийн хошууны нэгэн этгээд:

-Танай охиныг авч оргосон босуул Гомбо Монголын их элсний таан боролжинд байдаг гэнэ гэж хошуу хүргэсэнд ноён тэр шөнөдөө үрээ орж харгис хэрцгийгээрээ нэрд гарсан До түшмэлийг дагуулан арван тахар явуулжээ.

Босуул хоёр хавь ойрынхонд итгэн санаа амар ан гөрөө хийгээд амьдарч байжээ. Гомбо Ганжуурын сээрт аргал гөрөөлөхөөр явж байгаад Догийнхон дээр очив. Тэд гэмгүй царайлан майханд цайлж дайлан бие биедээ нууц дохио өгч цуглаад гэнэт майханд нь боож баривчлан тамгын газар хүргэжээ.

Харгис ноён Гомбыг Шовхын дөрөлж дээр морьтой нь есөн алд нүхэнд амьдаар нь булжээ. Эцгийнхээ хүйтэнд сэтгэлд хилэгнэсэн охин Шаариймаа хөл хүнд байсан хавь ойрынхоо хүмүүсийг дагуулан ирж хайрт нөхрөө булшилсан шороог ухан шарилыг нь гаргаж оршуулжээ. Хайрт ханиасаа хагацсан Шаариймаа бүсгүй нөхрийнхөө морины зүстэй морь унаад төрсөн гэрээ орхин хаашаа ч юм явжээ. Тэр үеэс хойш Шовх уул Гомбын морины зүсээр Хөхморьт гэж алдаршсан юм гэдэг.

source: budda.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419