Хамгийн гол нь хүч алдуулалгүй, дугуйгаа хий эргүүлэхгүй, гулгуулахгүйгээр (traction алдахгүйгээр) болгоомжтой өгсөж, буух юм. Ингээд та бүхэндээ хэрэгтэй дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
ӨГСҮҮР ЗАМД ХИЙ ЭРГҮҮЛЭХГҮЙ БАЙХ 5 АРГА
- Дифференциал цоожлогч залгах: Гулгаатай өгсүүр замд дифференциал түгжигдсэнээр бүх дугуй тэнхлэг болон араатай холбогддог. Үүний үр дүнд өгсөхөд үед нэгэн зэрэг дэмжиж өгөх юм.
- Хаазыг жигд өг: Хаазыг аль болох бага, жигд гишгэх хэрэгтэй. Хэт их өгвөл дугуйг хий эргүүлж хүч алдуулах эрсдэлтэй.
- Моторын эргэлтийг дундаж эргэлт дээр нь барих: Үр дүнд нь дугуй хий эргэхгүй. Хэрэв хааз өндөр өгч дугуйг огцом хүчтэй эргүүлвэл доороо хийж эргэж гулгаан дээр хөдлөх боломжгүй болдог. Жигд хаазтай явах үеийн дугуй мөстэй гадаргуу дээр харьцахад хөдөлгүүрийн эргэлт ихсэж өгдөг. Энэ үед дугуй мөсөн дээр хий эргэдэг тул хаазыг тухайн үед хасаж өгөөрэй.
- Бусдын гаргасан мөрөн дээр явахгүй байх: Гулгаатай өгсүүр замд бусад машины гаргасан мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь бусад автомашинууд замыг илүү гулгаатай, гялаан болгосон байдаг. Шинэ мөр гарган явах нь өгсөхөд илүү хялбар болгоно.
- Баруун гар талдаа шахаж явах: Замынхаа баруун гар талыг барьж явбал дугуй илүү зууралттай байдаг. Учир нь замын голын хэсэг илүү гялаантай болсон байдаг. Энэ үедээ хашлага болон замын хажуугаасаа болгоомжилж яваарай.
ГУЛГААТАЙ ЗАМААР УРУУДАХ АРГА
Цаг агаарын хүнд нөхцөлд гулгаатай замаар уруудахад гол баримтлах зарчим нь АЛГУУР, УДААН ЯВАХ юм. Гулгаатай уруу замд, яг л уурын уруу алхаж буй мэтээр алгуур яваарай.
- Тоормосыг бага багаар өг. Гар тоормосоо ашигла. Арааг хүндрүүлж буу. Гэхдээ алгуураар буугаарай ингэснээр та болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Хэт хурдан явснаар та гулгаж, түүнийгээ засахын тулд хэт рулийг дарах, хэт хүчтэй тоормослох зэргээс бүр ч их асуудалд орж болзошгүй.
Хэт рулийг дарж, хэт хүчтэй тоормосолсноор автомашин тэр чигтээ гулсаж болзошгүй байдаг.
- Ачаа ихтэй эсвэл чиргүүлтэй явж байгаа тохиолдолд тоормос гишгэхдээ биетүүд нэг чигт байгаа тохиолдолд л гишгээрэй.Учир нь автомашин хажуу тийш гулгах, чиргүүл хөндөлдөж аюулаас сэргийлэх юм.
- Хэрэв механик хурдны хайрцагтай бол араагаа хүнд араанд байгаа чигээр нь тоормосоо гишгээрэй. Араа салгаатай үед дугуй хий эргэж, гулгадаг гэдгийг бүү мартаарай.