Транс тос их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс альцхаймераар өвчлөх эрсдэл өндөр байдаг
Транс тос их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс альцхаймераар өвчлөх эрсдэл өндөр байдаг гэх шинэ судалгаа гарчээ. Японы хэсэг эрдэмтэн сэтгэцийн хувьд эрүүл 1600 гаруй Япон хүнд 10 гаруй жилийн турш ажиглалт хийсэн байна.
Туршилтыг эхлэх үед тэр хүмүүсийн цусан дахь транс тосны хэмжээг тестээр шалгаж, хоолны дэглэмд нь дүн шинжилгээ хийжээ. Мөн сэтгэцийн өөрчлөлтөд хүргэж мэдэх цусны даралт өндөр байх, чихрийн шижин, тамхи татах гэх бусад хүчин зүйлүүдийг нь өөрчилсөн байна.
Ингээд ажиглалт судалгаагаар транс тос хамгийн их хэрэглэдэг хүмүүс бага хэрглэдэг хүмүүсийг бодоход альхаймер буюу тэнэгэрэл өвчнөөр өвдөх магадлал 52-74 хувьтай байжээ.
Транс тос нь мах сүүн бүтээгдэхүүн гэх мэт зарим төрлийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнд бага хэмжээгээр агуулагддаг бол хүний гараар хийсэн хүнсэнд хавьгүй их хэмжээтэй байдаг.
Түүнчлэн транс тосны хүчил гэж нэрлэдэг, байгалийн бус транс тосыг үйлдвэрлэлийн аргаар гаргаж авдаг. Үйлдвэрүүдийн тухайд энэ нь бага зардалтай, үйлдвэрлэхэд хямд, хүнсийг амтлаг, зөөлөн болгодог учраас энэ төрлийн тосыг ашиглах дуртай байдаг байна.
2015 онд АНУ-д үүнтэй төстэй өөр нэг судалгаа нийтлэгдсэний дараа тус улс үйлдвэрүүдийг транс тос ашиглахыг хориглож байжээ.