Г.Занданшатар: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Монгол улс Саарал жагсаалтад орсонтой холбогдуулж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
FATF байгууллагаас Саарал жагсаалтын асуудлаар хуралдахаас хэд хоногийн өмнө УИХ-ын дарга холбогдох албаны хүмүүсийг дуудан ирүүлж, Саарал жагсаалтад орохгүй байх дээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Гэвч, тодорхой арга хэмжээ авч чадаагүй гэдэг үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг ойрын үед УИХ-ын чуулганаар оруулна гэдгээ мэдэгдлээ.
Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй хийсэн уулзалтад:
-Монгол улс терроризмыг өөгшүүлдэг улс биш. Гэтэл Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Таны тухай олон гомдол ирж байсан. Эрдэмтэн хүн, салбараа мэддэг хүн гэж арга хэмжээ авахгүй явсан. Өмнө нь ч танд анхааруулж байсан. Гэтэл Монгол улс Саарал жагсаалтад орчихлоо. Иймд танд хариуцлага тооцох болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэсэн юм.