Сэтгэл өөдрөг явах 13 зарчим
1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэсвэртэй бай. Бие ээ ажилдаа бүрэн дайчил.
2. Зорилготой байж түүндээ хүр. Дэмийн зүйлд санаагаа бүү зовоо.
3. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан үгүй.
7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ.
9. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
10. Өдрийн аль нэг цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
11. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
12. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа.
13. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.