Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд
Сүүлийн үед гэр бүлийн хосуудын дунд тулгараад байгаа асуудлуудын нэг нь салалтын асуудал билээ. Эцсийн эцэст гэр бүлийн гишүүд салах болохоороо нэг нэгэндээ гомдсон сэтгэлээ илэрхийлж салах болсон шалтгаанаа хэлдэг байна. Заримдаа эдгээр шалтгаанууд нь маш сонирхолтой, хачирхалтай байдаг аж. Ингээд гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаануудын сонирхоцгооё.
Шалтгаан – 1
Мурманскийн иргэн Андрей Карпов покер тоглож байгаад хожигдсон бөгөөд бооцоонд нь эхнэрээ тавихаар шийджээ. Ингээд энэ удаад тэрээр дахин хожигдсон бөгөөд хамт тоглож байсан залуу болох Сергей Бродов нь бооцоогоо авахыг хүссэн байна. Эхнэр нь маш ууртай байсан учир нөхрөөсөө салах өргөдөл гаргаж Бродовтой бүх зүйлийг шинээр эхлэхээр шийджээ. Эцэст нь тэрээр Бродовтой гэрлэсэн бөгөөд нөхрөөсөө салсандаа харамсахгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. “Сергей намайг покер тоглоод хожсон ч бид сайхан гэр бүл болж чадсан” -хэмээн Бродовын эхнэр хэлжээ.
Шалтгаан – 2
Өмнөд Йоркширын гэр бүл 57 жилийн турш салалтын байдалтай байсан бөгөөд 90 насандаа дахин гэрлэлтээ батлуулжээ. 93 настай Лесли Харпер болон 90 настай Элси нар 1941 онд анх гэрлэсэн бөгөөд хэдэн жилийн дараа салж, тус тусдаа амьдрах болсон байна. Харин насны эрхээр хосуудын маань гэр бүлийн хүмүүс нь нас барсан учир ийнхүү дахин гэрлэжээ.
Шалтгаан – 3
Баян эрэгтэй, өөрөөсөө дүү эмэгтэйтэй гэрлэх нь энгийн асуудал болсон. 22 настай Кристин Жорж болон 84 настай Жо Харди нар гэрлэсэн боловч хэсэг хугацааны дараа салахаар болжээ. Эдгээр хосуудын салах болсон шалтгаан нь насны зөрүү биш харин Жо хэтэрхий идэвхитэй амьдралын хэв маягтай байгаад оршино хэмээн Кристин хэлжээ. “4 хоногийн дотор бид 10 гаруй орноор аялаж, нислэг хийсэн бөгөөд орон бүрт хагас эсвэл ганц өдөр л байсан. Энэ миний хувьд их хэцүү санагдсан юм. Жо сэтгэл зүрхээрээ хамаагүй залуу хүн бөгөөд би түүнийг гүйцэж чадахгүй нь” -хэмээн хэлсэн байна. Ингээд салалтын дараа Кристин бага хэмжээний мөнгийг л Жогоос авжээ.
Шалтгаан – 4
24 настай Румын эмэгтэй нөхөр нь дотуур хувцас өмсөхгүй байгаан улмаас салах өргөдөл өгсөн байна. Lemnia хэмээх бяцхан тосгоны оршин суугчид болох Emese Nagy болон Tamas нар гэрлээд нэг жил болж байгаа бөгөөд гэрлэхийнхээ өмнө Emese нөхрөө дотуур хувцас өмсөх дургүй гэдгийг нь мэддэггүй байжээ. Анхандаа энэ нь төдийлөн асуудал үүсгэдэггүй байсан ч хэсэг хугацааны дараа хүмүүс түүний нөхөр рүү гайхшарсан харцаар харах болсон нь Emese-ийн сэтгэлийг зовоох болсон байна. Салахынхаа өмнө Tamas хэлэхдээ: “Би эхнэртээ хайртай. Түүнээс салахыг хүсэхгүй байгаа ч өөрийн зуршлаа хаяж чадахгүй нь. Дотуур хувцас өмсөхөөр надад тав тухгүй байдаг юм” – гэжээ.
Шалтгаан – 5
Эхнэр нь нөхрийгөө хоол идсэнийхээ дараа байнга амттан ид хэмээн шаарддаг байсан учир нөхөр нь салах хүсэлт гаргасан байна. Ченг Ю-д анх энэ нь таалагддаг байсан ч сүүлийн үед жигнэмэг, амттан гэсэн үгийг сонсоход л дотор нь муухайрдаг болсон гэнэ. Бээжингийн иргэн Ченг Ю “хэрвээ эхнэр нь амттан хийхээ болихгүй бол түүнээс салах болно” -хэмээн сүрдүүлсэн байна.
Шалтгаан – 6
Хосынхоо гэр бүл хамаатан садантай асуудалтай байх нь элбэг. Гэтэл Марианна хэмээх бүсгүйн нөхөр Франц руу бал сарынхаа аялалд ээжийгээ дагуулан явсан байна. Марианна хадам ээжийгээ хамт явна гэж мэдээгүй байсан бөгөөд онгоцны буудал дээр очоод л энэ талаар мэджээ. Буудалд ирээд эхнэр нь ээжийгээ явуулаач хэмээн нөхрөөсөө хүсэхэд хүү нь ээжийнхээ биеийг муу байна гэж хэлээд зөвшөөрөөгүй аж. 36 настай бүсгүй 3 долоо хоногийг нөхөр болон хадам ээжтэйгээ Францад өнгөрүүлсэн бөгөөд ирээд салах өргөдлөө гаргасан байна. Учир нь нөхөр нь ээжээсээ огт салахгүй байсан аж.
Шалтгаан – 7
Кайрын нэгэн эхнэр, нөхөр хоёр утсаар хэрүүл хийгээд нөхөр нь утсаа тасалсан байна. Ингээд нөхөр нь дахин залгатал эхнэр нь хариулаагүй байна. Үүний дараа нөхөр нь “Би чамаас саллаа. Энэ нь чамайг утас дуугарахад хариулдаг болгох сургамж болог”-хэмээн бичжээ. Хэсэг хугацааны дараа хосууд эвлэрсэн боловч дахин хэрүүл болсон бөгөөд энэ удаад бүсгүй гэр бүлийнхнийгээ туслаач хэмээн хүсжээ. Нөхөр нь дахин SMS илгээж түүндээ хамаатан садангуудаа хэрүүлд битгий оролцуул гэж бичсэн байна. Хосууд дахин эвлэрсэн боловч ээлжит хэрүүл болж энэ удаад нөхөр нь салах талаараа SMS-ээр биш харин шууд хэлжээ. Мусульманчуудын хувьд “Би чамаас саллаа” хэмээн нөхөр нь хэлэхэд л энэ нь салсанд тооцогддог учир тэд аль хэдийн гурван удаа салчихсан байгаа гэнэ. Нөхрийнх нь уур уцаар гарч, тэрээр буцаад эхнэртэйгээ нийлэхийг хүсэж байгаа ч одоогийн байдлаар тэдний гэрлэлтийн байдал ямар байгааг ойлгохгүй байгаа аж. Шашны талаас нь харахад бүсгүй чөлөөтэй эмэгтэй болсон бөгөөд нөхөртэйгөө үлдэх нь нүгэл гэж тооцогдох юм байна.
Шалтгаан – 8
Герман улсад амьдардаг нэгэн иргэн эхнэрээсээ салах хүсэлтийг тавьжээ. Тэд гэрлээд 18 жил болж байгаа бөгөөд хоёр хүүхэдтэй гэнэ. Харин сүүлийн 4 жилийн хугацаанд нөхөр нь эхнэрээсээ тусдаа унтаж байгаа бөгөөд эхнэрийхээ хайр энхрийллээс залхаж байна гэсэн байна. Тэрээр ажилдаа явахын өмнө сайхан унтаж амрахыг хүсэж байтал эхнэр нь үүргээ биелүүл хэмээн хүсэж амрах боломжийг олгодоггүй гэнэ.