Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь

Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
Шөнө нь түлшинд угаартан амиа алдаж өдөр нь ажил алба, хичээл сургуульдаа очих гэж автобусны буудал дээр олон цагаар бээрч зогсох,автобусанд бусдаас түрүүлж суух гээд гүйлдэх нь ёстой нөгөө  “гамшигт хот” гэдэгтэй агаар нэг болж нийслэлчүүд хөөрхийлөлтэй  амьдарч байна. Хичээл эхэлсэнтэй зэрэгцэн нийслэлд нийтийн тээврийн  хүрэлцээ муудаж  автобусны буудал дээр 30-40 минут хүлээх, автобусны  араас гүйлдэх, чихэлдэх нь 10 жилийн өмнөх дүр зураг давтагдаж  ялангуяа, өглөө оройд илүү хүндрэлтэй байна хэмээн иргэд өдөр бүр цахим орчинд бухимдлаа илэрхийлсээр  сар орчим болов.
 
213 автобусны насжилт дуусч ашиглалтаас гаргасан. Мөн цахим картын төвд төвлөрөх мөнгө багассанаас болж шугамын автобусыг ид ачаалалтай үед түлхүү явуулж өдрийн цагаар шугаманд явах тоог багасгажээ. Өөрөөр хэлбэл, ачаалал багатай өдрийн цагаар хий дэмий түлш шатааж эдийн засгийн үрэлгэн байдлыг хэмнэх зорилгоор шугамд гарах автобусын тоог багасгасан аж. Гэтэл үүнээс улбаатай өдөржин сул зогссон зарим автобус орлогоо биелүүлэхийн тулд буудлаас буудал руу уралдан хүнээ авах гэж давхилдсанаас болж осол цөөнгүй гарах болжээ. Тухайлбал, энэ сарын 4-ний өдөр  хувийн компанийн 11-027,13-156 дугаартай хоёр автобус, төрийн өмчийн нэг автобус буудал дээрх хүнээ уралдаж авах гэж байгаад мөргөлдсөн байна. Азаар хүний амь эрсдээгүй ч хүн олон гэмтсэн байв. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 1200 автобус, троллейбус бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөрт 900 гаруйг нь үйлчилгээнд гаргадаг байж. Гэтэл одоо 800 орчим автобус явж байна. Хотын дарга автобусны тоог нэмэгдүүлэх үүрэг өгсөн ч бөөнөөр нь нэмэгдүүлэх боломжгүй тул оргил ачааллын үед денамик график гаргаж нэмэгдүүлсэн. Ингэхдээ  оргил цагуудад өглөө 07:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд  60-80 автобус нэмээд өдрийн цагаар шаардлагагүй чиглэлүүдэд гаралтыг нь цөөлжээ. Ингэсэнээр сул явах үргүй зардлыг багасгасан.Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх ярьсан юм. Түүнчлэн нэг буудлаас нөгөө буудал хүртэл хэдэн хүн зорчиж байгаа талаар нарийвчилсан хөдөлгөөний эрчмийн тоолого явуулж судалгаа хийж байгаа юм байна. Тооллогын үр дүнгээр ямар буудлуудад хэдэн хүн дунджаар үйлчлүүлж буйг тооцсоноор автобусны тоог нэмэгдүүлэх эсвэл хасах болно гэв. Бодит байдал ямар байгааг сурвалжлахаар 32-ын тойргоос хотын төв рүү явах автобусны буудал дээр өглөөнийн 08:00 цагт очлоо. Буудал дээр барагцаалбал 50 орчим хүн автобус хүлээн зогсож байв. Захад зогсож байсан нэгэн эмэгтэйгээс аль чиглэлийн автобус хүлээж байна вэ гэхэд “Найман цаг болж байхад Зайсангийн автобус ирдэггүй. Эгч нь 30 орчим минут хүлээж байна. Ер нь өглөө оройдоо ид ачааллын үеэр автобус ховор болчих юм” гэв. Дүүрэн хүнтэй “7 буудал 3,4 хороолол” гэсэн хаягтай нэг автобус ирлээ. Буудал дээр байсан хүмүүсийн ихэнх нь чихэлдэн суулаа. Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн П.Баасандулам гэх  эмэгтэй “Сансар  чиглэлийн  автобусанд суух гэсэн юм. Одоо 30 гаруй минут хүлээж байна. Энэ чиглэлийн автобус өглөө бүр ховор ирдэг. Гэр хорооллын бид ч ер нь яаж амьдархаа мэдэхгүй байна”  гэв.
 
“Автобус III” бааз 50 цахилгаан автобус оруулж  ирснээр хүртээмж сайжрах уу?
 
Автобусны парк шинэчлэл 2009 оноос хойш хийгээгүй. Харин жил бүр нөхөн хангалт хийсээр ирсэн. Нөхөн хангалт гэдэг нь насжилт болоогүй өөрөөр хэлбэл, 12 жилдээ хүрээгүй автобусыг хувийн аж ахуйн нэгжүүд оруулж хангалтаар явуулж байгаа юм байна. Энэ онд 213 автобусны насжилт дуусчээ. 2021 он гэхэд одоо явж буй  800 гаруй автобус хасагдах төлөвтэй. Эхний ээлжинд энэ жил 213 автобус нөхөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоогоор “Автобус III” бааз БНХАУ-аас 50 цахилгаан автобус оруулж ирэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Туршилтаар нэг автобус оруулж ирсэн үйлчилгээнд явж байгаа аж. Үүнээс өөрөөр ирэх онд парк шинэчлэлээр хэдэн автобус хаанаас оруулж ирэх талаар мэдээлэл алга. Тиймээс он гараад автобус хүрэлцээгүй болж гудамжинд хөлдөж үхэх аюул ойрхон байгааг иргэд сануулсаар байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчдын яриагаар бол олон улсын стандартад нийцсэн эко, аятай тухтай, Монголын -30 хэмийн хүйтэнд тэсвэртэй, чанартай  автобусыг авахаар тохиролцсон. Нөгөөтэйгүүр чанар, стандартын бодлогын баримт бичгийг өөрчилж насжилтыг найман жил болгохоор ажиллаж байна.
 
 
Манай улсад  нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусын ашиглалтын хугацаа 12 жил гэдэг бол бусад улсад дээд тал нь найман жил байдаг. Тиймээс 10 жил болгож хугацааг наашлуулахаар Зам, тээврийн яамтай ярилцаж байгааг мэргэжилтнүүд нь хэлж байв. Нөгөөтэйгүүр төрийн  болон  хувийн автобус баазын 21 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгж бүгд нөхөн хангалтаа хийх учиртай. Тиймээс ирэх оны эхээр 200 автобусаар сэлгэлт хийх бүрэн боломжтой гэлээ.
 
 
Энэ жил 400 автобусны  ашиглалтын хугацаа дуусна
 
Энэ оны төгсгөлд 200 биш 400 автобус  үйлчилгээнээс гарна. Энэ тохиолдолд нийтийн тээвэр элгээрээ хэвтэх болж байна. Нийслэлийн иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг.  Өнөөдөр эрх баригчид гурав дахь жилдээ хотыг удирдаж байна. Энэ хугацаанд парк шинэчлэлийг нэг ч удаа хийсэнгүй. Тэгэхээр одоо явж байгаа автобуснууд элэгдэж насжилт нь болсон учраас зайлшгүй шинэчлэх ёстой. 2009 онд  парк шинэчлэл хийсэн. Жил бүр автобус нэг бүрийн элэгдэл, цаг хугацаа бүрийг тооцож  парк шинэчлэл хийсэн байх ёстой. Гэтэл нийтийн тээврийн тариф бага гэдгээр баазууд парк шинэчлэлээ хийж чаддаггүй. Шатахуун болон цалингаа тавьж хүчирдэггүй  байгууллагууд нийгмийн захиалгат нийтийн тээврийн үйлчилгээг ашгийн төлөө бизнес болгож байгаа цагт хүртээмж сайжирна гэдэг нь  бүтэхгүй зүйл хэмээн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг ярьж байна. Төрөөс  автобусаар зорчих тасалбарын үнийг  хязгаарладаг учраас компаниуд үнээ нэмж болдоггүй. Төр нэгэнт ард түмний төлөө тарифыг тогтоож байгаа бол ашиг алдагдлын зөрүүг олгож байх ёстой аж. Олгохдоо санхүүгийн  дүрэм журмын дагуу элэгдлээ байгуулж нөхөн олговор байдлаар олгож зохицуулах ёстой юм байна. Нийслэлээс нөхөн олговор олгож байгаа  ч зөвхөн цалин, засвар үйлчилгээнд зарцуулагдаж бусад сэлбэг хэрэгсэлд хүрэлцдэггүй. Зөвхөн баазын урсгал зардалд зарцуулагдаад дуусдаг. Тиймээс шинээр автобус авах боломж хувийн болон төрийн аль ч баазуудад боломжгүй зүйл.  Тэгэхээр үүнд төр л  анхаарах үүрэгтэй. 2009 онд парк шинэчлэлээр оруулж ирсэн  400 автобусныхаа 250-ыг төрийн компанид төсвөөс  30 гаруй тэрбум төгрөгөөр авч өгсөн. Төсвийн мөнгөөр авсан автобусаа  төрийн компани нэр дээрээ  үнэгүй шилжүүлж болно гэсэн хуультай. Харин хувийн компанид 150 автобусыг 20 орчим тэрбум төгрөгөөр олгосон. Уг нь төсвийн мөнгийг хувийн компанид  бараа эд хөрөнгө авч өгч болохгүй хуультай. Гэтэл төр  өнөөдөр эдгээр хувийн компаниас мөнгөө гаргаж авч чадахгүй байдалд ороод 10 жил болжээ. Төрийн компаниас найман тэрбум төгрөг төлөгдсөн гэдэг. Үүний дөрвөн тэрбумыг хүүгийн зөрүү болон валютын ханшийн зөрүүнд олгосон гэсэн. Харин үлдсэн  нь  нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрчээ. Уг нь энэ мөнгөөр нэлээн хэдэн автобус авах боломжтой. Гэтэл уг сангаас мөнгө гаргах боломжгүй түгжигдсэн гэдгийг албаны хүн хэлсэн юм. Учир нь тус сан Засгийн газрын  Сангийн тухай хуулийг зөрчиж байгуулагдсан тул хөдөлгөж болохгүй болсон гэнэ. Гэхдээ хууль эрх зүйн үндэслэлийг нь өөрчлөх боломж байгаа тухай эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл,  Ерөнхий сайд үүнтэй холбоотой нэг тогтоолыг хүчингүй болгож өөрчлөлт оруулчихвал  түгжээнээс мултрах боломж байгаа аж. Ингэснээр тус сангийн үйл ажиллгагаа хэвийн болж түгжигдээд байгаа дөрвөн тэрбум төгрөгөөр парк шинэчлэл хийх боломжтой болох ажээ. Энэ нь Засгийн газрын 303 тоот тогтоол. Энэ тогтоолоос болж  хөрөнгийг хөдөлгөх боломжгүй тухай тайлбар хийсээр байна. Энэ хэрэг шүүхийн байгууллага дээр гацсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын  орлогч хэлэв.
 
Үргэлжлэл бий.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419