Монгол улс саарал жагсаалтад орлоо!!! Харамсалтай
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурлаар өнгөрсөн шөнө Монгол Улсыг саарал жагсаалтад багтаах шийдвэрээ гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталлаа
Монгол Улс 2013-2014 онд саарал жагсаалтад орж, нийт 20 зөвлөмж биелүүлэх үүрэг хүлээн гарсан. Үүнээс дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзээд байгаа юм. Монгол Улсыг саарал жагсаалтад багтаахад хүргэсэн шалтгаанууд:
1. УИХ-аас эдийн засгийн өршөөлийн хуулийг батлаж, “гудсан дороосоо” 34 их наядын хөрөнгийг гаргаж ирсэн. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ харьцангуй бага байснаас үүдэж, хууль бус асар их хэмжээний мөнгө зах зээлд эргэлдэж байна гэсэн хардлагыг төрүүлсэн.
2. Арилжааны банкуудын активын асуудал "ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй.
3. Монголын нэр бүхий улс төрч зэвсгийн наймаанд орооцолдсон
СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСНООР,
ААН, байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, хязгаарлагдахаас эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бараг зогсоно.
ГОЛ БУРУУТАН БОЛ АРДЧИЛСАН НАМ!!!
2012-2016 онд төр барихдаа дунд чөмгөөрөө жиргэж байсных нь гай одоо гарч байна. МАН одоо лай г нь эдэлж байх шиг байна.