Хадам ээж…

Хадам ээж…

Орхисон шагай шиг торойх хоёр гэрийн хаяа шуулттай агаад, таван ханатай их гэр дээр хатааж буй ааруул, ээзгий цайрч, шуулттай гэрийн хаяагаар хүүхдүүдийн хөөр баяртай инээлдэх дуун цангинана. Гэрийн эзэн дөч орчим насны эр морио уяж, эмээлээ тэврээд гэрийн хаалгаар ортол хэдэн хүүхэд нь хөгшин ээждээ чихэр ид хэмээн хонины хоргол өгч буйг харан "Яадаг годронгууд вэ, та нар гарцгаа" гэж зандархад 5-10 насны орчим тэрсхэн гурван хүүхдүүд год үсрэн хаалгаар нүцгэн хөлийн тавхай уралдуулан алга болов.

-Чигяатүрүү нар та нарыг дээ гайгүй гэж нэг сайн хашгирч өгөөд баруун орны урд бөгцийн суугаа хөгшин рүү ойртон очиж гартаа атгасан хонины хорголыг нь авах гэтэл, байг гэм хүүхдүүд надад чихэр өгсөн юм шүү дээ хүүхээ гэхэд

Ээж минь хүүхдүүд танаар дамшиглаад хонины хоргол өгсөн байна шүү дээ, алив хүүдээ аль гэхэд гар нь моонийж, үс нь ширэлдсэн үрчгэр эмгэн алгаа тэнийлгэв.

Хорлоо эмгэний нүд мөрөө үзхээ байгаад гурван жил үзжээ. Хүүг нь байхгүй бол ач бэр нь байсхийгээд л дамшиглаад удаж байгаа аж. Ялангуяа дүрсгүй гурван ач нар нь хөгшнөөр мөн ч их элдэвлэнэ. Аргалыг ааруул гэж, цасыг мөсөн чихэр гэж, чулууг цаасанд боогоод бэлэг гэж, үгүй мөн ч их хуурна.

Хөгшин дэмий л зандрах ч яаж ч үл хүчрэх.

Хааяа бэрдээ үглэвэл бэр нь хүүхдүүдээ зад өмөөрнө. Ийнхүү хөгшин залуу нийлсэн 6 хүн хөдөөгийн нэгэн хэвийн амьдралыг элээнэ. Хорлоо эмгэн уг нь төрсөн гурван хүүхэдтэй ч ганц хүү Хүрэл л ээжийгээ асарсаар удаж байгаа нь энэ. Нүд нь үздэг байхдаа Хорлоо хөгшин зүгээр эс сууна. Гэрт гадаагүй хамаг ажлыг амжуулж, арьс нэхий элдэж, даавуу даалимба, торгоны өөдсөөр хүүхдүүддээ дээл хувцас, баривч урлана. Бүр лааны гэрэлд шөнө дөлөөр сууж оёход муу хүү нь л ээжээ та ядарчихна, унтаж амарч үз дээ гэж санаа тавих. Уг нь үнэндээ Хорлоо хоёр том охиноо төрүүлсэнээс хойш дахин гурван удаа жирэмсэлсэн ч гурвуул хүн болох хувьгүй байсан юм.

Тээр жил хадланд явсан өвгөн нь нэг өдөр гэнэт нэг хүү сундлаад ирдэг намар хүү 3 орчим настай байсан юм. Өвгөн нь хар цагаан дуугүй суугаад байдаг, Хорлоо юу гэж асуух, хэлхээ ч мэдэхгүй байж байтал гэнэт л Хүрэл хүү – Ээжээ би өлсөөд байна гэж хэлхэд Хорлоо өөрийн эрхгүй за гээд хүүг хооллож ундалхад бяцхан хүү суугаагаараа божийтол хурхирхыг хараад өөрийн эрхгүй өрөвдөж их хол зам туулаад ядарчдээ эвий минь, ямар амьтны үр юм бол доо, арай манай хүн гэх шүү элдвийг бодон нөхрөө царайчлан харавч нэг ингээд хүрлийхээрээ хэдэн өдөр сараар ч ус балгасан юм шиг дуугардаггүй занг нь мэдэх тул бушуухан л араг савраа аваад аргал түүнгээ хөдөө ганцаараа уйлж дуулж дураараа байх минь гээд гарч одсонсон.

Хааяа Хүрлийг хоёр хацраас нь татаж байгаад л нөхөртэй нь адил юм уу үгүй юу гэж шинжиж гарна, бас унтаж байхад нь гэнэт л өөрийн эрхгүй ширтэнэ. Миний таньдаг хэн нэгэнтэй адил байна уу, за байз арай өвгөний дээр бага залуудаа хальт ярьж байсан анхны хайр майр гээд байдаг Цэндээгээс гарсан юм биш байгаа гэх мэтээр элдэв бодол хөвөрдөж байсан ч өвгөн нь Хүрлийг 18 хүрдэг жил өөд болохын өмнөхөн ингэж ярьж билээ.

-Хорлоо минь би чиний өмнө нүгэлгүй амьдарсан юм шүү. Хүүгийн тухайд би хээрээс олсон юм . Гэхдээ үүнийг хүүд ч тэр охидод ч тэр бүү дурсаарай. Хүүгээ хажиглаж хялалзалгүй өдий хүргэсэнд баярлалаа чамдаа төөрч ирсэн үр минь байсан юм байлгүй дээ гэж бодож хайрлаж яваарай чи минь. Хожим хоёр хүүхдээс ч илүү чамайг минь харж ч магад шүү гэж хэлээд би унтмаар байна гээд үүрдийн нойрт автсан юм.

Тиймээ хөгшин нь үнэхээр үнэн хэлсэнийг тун ч удалгүй Хорлоо өөрийн биеэр амсаж байгаа билээ. Хүү нь Хорлоог эхнэр хүүхдээсээ ч илүү үзнэ. Усанд оруулах, үсийг нь самнах гээд учиргүй зөөлөн гартай. Эвий миний төөрч ирсэн үр минь гэж Хорлоо хөгшин бодохдоо гадаад гэдэг оронд суугаад үл ирэх хоёр охиндоо гомдоно. Хөдөөгийн амьдрал үргэлжилсээр л Хорлоо хөгшний нүд юм үзэхээ больсноос хойш гурван жил өнгөрчээ.

Өглөө бүүр түүрхэн үүрээр хоёр хүн маргаад ч байх шиг, зүүдлээд байна уу гэж бодоод чагнаархвал бэр нь уйлж байх шиг

-Өвчтэй эхийн чинь баас шээсийг гурван жил зөөлөө, яасан ч үхэж далд ордоггүй юм бэ, чи ямар өдөржин гэрийн бараа харах биш адуу мал гээд. Илүү гэрт оруулъя. Хүүхдүүд ч томорлоо. Халуун ам бүлээрээ байж үзэхсэн гэх.

Хүрэл хар цагаан дуу гарсангүй. Яг л энэ тал дээр өвгөнийг нь өвчсөн юм шиг дуурайсныг Хорлоо хөгшин хааяа гайхдагсан. Өглөө босоод бэрийн аягалж гарт нь дуртай дургүй атгуулдаг цайг ч оочлохыг хүссэнгүй. Бас том ач нь гарт нь бариулдаг хэдэн боорцгоо ч шүдгүй буйлаараа мэрсэнгүй. Эмгэн өдөржин юм бодож суув. Ээжээ гэж Хүрлийн дуу гархад сая л нэг анзаарч ээж та цай цүй ч уусангүй. Яамаар байна, гадаа гэрийн сүүдэрт суух уу гэхэд миний хүү, ээж нь аргалд явмаар байна, ээждээ араг үүрүүлээд савар гарт бариулаад өгөөч гэхэд, Ээжээ та чинь юу ярина вэ, яаж аргал түүхгээ вэ таг сохор юм байж гэж зүүнтэйгээс бэрийн загнах дуун гархад хөгшний сохор нүднээс хоёр том дусал нулимс үрчгэр нүүрийг нь дамжин доошлохыг харсан Хүрэл

За тэгье ээ ээжээ, хоёулаа аргалд явъя даа гэхэд гал дээр сүү хөөрүүлж суусан эхнэр нь та хоёр чинь солиороо юу зөнөг, тэнэг хоёр чинь гэж үглэхэд Хүрэл ээжээ хөтлөн гарлаа.

Ийнхүү сохор ээжээ хөтлөн аргал түүхээр одох нөхрийнхөө араас эхнэр нь аашилж хүүхдүүддээ уураа гарган тачигнах нь эх хүү хоёрыг холдон холдтол сонсогдож байлаа. Хүрэл нэг удаа ч болохноо өөрийг нь аашилж загнаж байгаагүй, дандаа хоёр эгчээс нь өмөөрч байсан ээжийгээ хөтлөн зөрүүлж шидэх аргалыг нь гараараа авч арганд нь шидэлж байхдаа ээжийгээ өрөвдөн өөрийн эрхгүй дал мөр нь чичрэв.Миний хүү, ээж нь амрая гэх дуунаар Хүрэл ээжийнхээ мөрнөөс аргыг авч, ээжийгээ газар зөөлөн суулгав. Миний хүү нааш ир ээ гээд ээж нь шал өөр зүгт гараа алдлан тэврэхэд Хүрэл гүйж очин ээжийнхээ энгэрт толгойгоо наав.

Миний хүү ээ, өнөөдрөөс ээж нь жижиг гэрт ормоор байна.

Миний хүү ээжийгээ бишгүй сайхан асарч байнаа. Эхнэртээ буруу өгөх хэрэггүй ээ хүү минь. Цэрмаа муу хүүхэн бишээ, өнчин өрөөсөн өссөн зовлон үзсэн хүн шүү дээ, ам нь л хааяа түрүүлдчихдэгээс биш хүнээр бол муу хүн биш шүү дээ. Ээж нь хүүдээ их баярлаж байна аа. Миний хүү сайн явнаа. Тэнгэр бурхан миний хүүгийн заяа буяныг харна гэж толгойг нь багынх шигээ үнэрлээд за хүүхээ гэртээ харьяа даа ижий нь өлсөж ундаасах нь гээд босов. Тэр өдрөөс хойш ээж нь илүү гэрт орж Хүрэл ээжийгээ ойр ойрхон эргэж хэрэгтэй бүхнийг нь дөхүүлсээр сар гаран болжээ.

Өглөө эрт босоод ээжийнхээ гэр лүү данхтай цайгаа барьсаар Хүрэлийг ороход ээж нь унтсаар л байх шиг харагдахад цайгаа тавиад гарах гэснээ нэг л сонин совин татах шиг болоход ээжээ, ээжээ гэсээр эрээн даавуун хөнжлийн захаас татвал ээж нь аль хэдийн бурхны орноо одсон байх нь тэр. Хүрэл ээжийнхээ толгойг тэврэн уйлж суухад ээжийнх нь дэрэн тушаа нандигнан боосон баадантай зүйл харагдав. Баадантайг задлан үзвэл Хүрэл хоёр эгчтэйгээ, бас аавтайгаа авахуулсан зураг. Харин хэзээ ч ээж нь зургаа авахуулж үзээгүйг гэнэт сая л санаж харамсав.

Хөөрхий ээж минь ганц удаа ч болохноо зургаа авахуулж байсангүй, тэнэг хүү нь ч үүнийг санасангүй. Нүд нь юм үзэхээс өмнө нэг удаа зургыг нь авхуулчихаагүйдээ өөрийгөө зүхэв.Хүрэлд ээж нь ааваас нь үлдсэн гаанс, хөөрөг, таван ханатай гэр, мал хуй бүгдийг өгсөн юм. Харин тэр бааданд эхнэр хүний дээр үеийн толгойн гоёо, жинхэнэ шүр сувдтай мөнгөн сам, том улаан шүрэн бугуйвч энэ бүгдийг боож бэлдээд бас нэг зурвас бичсэнийг олов. “Бэр Цэрмаад ээжээс нь” гэжээ.
Хүрэл энэ бүгдийг тэвэрч гараад эхнэр дээрээ очиж нулимс дүүрэн нүдээр эхнэрээ ширтэж байснаа үг дуугүй өвөр дээр нь тавьчихаад гарч одов.

Цэрмаа учрыг гайхан энийг ч тэрийг ч барилан үзээд “бэр Цэрмаад ээжээс нь ” гэсэн алга дарам зурвасыг базлан хадам эхээ энэ олон жилийн турш үргэлж ад үзэж, хоолны багыг, хувцасны мууг л уцаарлан уцаарлан шиддэг байсан нь нүднийх нь өмнүүр жирэлзэхэд өвөр дээр нь тооноор шагайх нарны гэрэлд хадам ээжийнх нь бэрдээ үлдээсэн шүр сувд шигтгэсэн мөнгөн эдлэлүүд тодоос тод гялалзан байлаа. Хар аяндаа асгарах нулимс нь дэндүү гашуун шорвог амттай
байсныг Цэрмаа сая л ухаарсан ч бүх зүйл хэдийн оройтжээ .

Хулганайн Тэргэл

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419