ЭХЭМҮТ вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ анх удаа орчин үеийн шаардлага хангасан вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо. Тус хэсгийг улсын төсвийн тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулжээ.
Мэс заслын вакум өрөөнүүд нь нийт 261 ам.метр талбайтай бөгөөд иж бүрэн тоноглогдсон мэс заслын хоёр өрөөтэй, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нян бактер үрждэггүй давуу талтай аж.
Тусгай зориулалтын материалаар хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдээр хийжээ.