БЗДХ-ын шинж тэмдгүүд

БЗДХ-ын шинж тэмдгүүд

Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), эсвэл бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь ерөнхийдөө бэлгийн хавьтлаар халдварладаг. Бэлгийн замын халдвар үүсгэдэг организмууд нь хүнээс хүнд цус, үрийн шингэн, үтрээний ялгарал болон биеийн бусад шингэнээр дамжин халдварлана.   

Зарим тохиолдолд жирэмсэн эхээс урагт, эсвэл төрөлтийн үед хүүхдэд болон цус сэлбэх, зүү, тариур хувааж хэрэглэх зэрэг бэлгийн хавьтлын бус замаар халдвар дамжих эрсдэлтэй.

Гаднаас нь харахад цоо эрүүл хүнээс ч халдвар авах эрсдэлтэй бөгөөд тухайн хүн өөрийгөө халдвартай гэдгийг мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй. БЗХӨ ихэнхдээ шинж тэмдэггүй, далд хэлбэрээр явагддаг тул мэргэжилтнүүд БЗХӨ гэхээс илүүтэйгээр БЗДХ гэдэг нэршлийг түлхүү хэрэглэдэг.

Шинж тэмдэг

БЗДХ авсан үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болохоос гадна, зарим хүмүүст дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Иймд шинж тэмдэг илрэх хүртэл, эсвэл бэлгийн хамтрагч нь шинжилгээгээр оношлогдох хүртэл халдвар авсан гэдгээ мэдэхгүй явах тохиолдол цөөнгүй байдаг. Илрэх шинж тэмдгүүд:

  • Бэлэг эрхтэн, хошного, ам орчмоор эмзэгших, гүвдрүү гарах
  • Шээхэд хорсох, халуу оргих
  • Эр бэлэг эрхтэнээс ялгадас гарах
  • Үтрээнээс хэвийн бус, хурц үнэртэй ялгарал гарах
  • Бэлгийн хавьтлын үед өвдөх
  • Цавь орчмын лимфийн булчирхай томрох, хөндүүрлэх
  • Хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгдэх
  • Халуурах
  • Их бие, гар, хөлөөр тууралт гарах

Зарим шинж тэмдэг, зовиур халдвар авснаас хэдэн хоногийн дараа илэрдэг байхад үүсгэгчээсээ хамаарч зарим хүндрэл хэдэн сар, жилийн дараа ч илэрч болно.

Хэзээ эмчид хандах вэ?

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандана:

  • Бэлгийн идэвхтэй амьдралтай бөгөөд өмнө нь БЗДХ авч байсан
  • БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн

Дараах тохиолдолд эмчээс зөвлөгөө авна:

  • Анх удаа бэлгийн хавьталд орохоор төлөвлөж байгаа эсвэл 21 нас хүрсэн
  • Бэлгийн шинэ хамтрагчдай болохын өмнө

Шалтгаан

Бэлгийн замаар дамжих халдварын шалтгаан нь:

  • Нян (заг хүйтэн, тэмбүү, хламид)
  • Шимэгч (трихомониаз)
  • Вирус (хүний хөхөнцөр вирус, бэлгийн херпес, ХДХВ)

БЗДХ-аас гадна бусад олон төрлийн халдвар бэлгийн замаар дамжин халдварладаг. Үүнд гепатит А,B,C вирус, шигелл, гэдэсний халдвар үүсгэгч Giardia intestinalisзэргийг дурдаж болно.

Эрсдэлт хүчин зүйл

Бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бүр БЗДХ авах тодорхой эрсдэлтэй. Эрсдэлийг нэмэгдүүлдэг хэд хэдэн хүчин зүйл бий:

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох. БЗДХ-тай хүнтэй бэлгэвч хэрэглэлгүй, хамгаалалтгүй үтрээгээр болон шулуун гэдсээр хавьталд орох нь халдвар авах өндөр эрсдэл үүсгэнэ. Бэлгэвчийг буруу, бэлгийн хавьтлын турш хэрэглэхгүй байх нь эрсдэлийг мөн ихэсгэнэ. Аман секс эрсдэл арай бага боловч бэлгэвч хэрэглээгүй нөхцөлд халдвар дамжих эрсдэлтэй.
  • Бэлгийн олон хамтрагчтай байх. Бэлгийн олон хамтрагчтай байхын хирээр БЗДХ авах эрсдэл нэмэгдэнэ.
  • БЗХӨ-өөр өвчилж байсан. Өмнө нь БЗХӨ-өөр өвчил байсан тохиолдолд давтан халдвар авах эрсдэл өндөр байдаг.
  • Бэлгийн хүчирхийлэлд өртөх. Бэлгийн хүчирхийлэл нь хохирогчдод бие махбодь, сэтгэлзүйн асар их хохирол учруулдаг. Энэ тохиолдолд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд заавал хамрагдаж, шаардлагатай эмчилгээг хийлгэхээс гадна сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй.
  • Архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх. Донтуулах үйлчлэлтэй бодис хэрэглэсэн үед шүүн тунгаах чадварыг бууруулж, эрсдэлтэй зан үйлд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Бохир зүү, тариур. Бохирлогдсон зүү, тариураар ХДХВ, элэгний B,C гепатит зэрэг олон ноцтой халдвар дамжих эрсдэлтэй.  
  • Нас. Нийт БЗДХ-ын тохиолдлын бараг тэн хагасыг 15-24 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг.

Эхээс урагт дамждаг халдварууд

Заг хүйтэн, хламид, ХДХВ, тэмбүү зэрэг хэд хэдэн төрлийн БЗДХ нь халдвартай эхээс урагт, хүүхдэд жирэмсний болон төрөх явцад дамжин халдварлах боломжтой. БЗДХ нь нярайн эрүүл мэндэд ноцтой уршиг учруулж болохоос гадна эндэгдэлд хүргэж ч болзошгүй. Бүх насны жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээг заавал хамрагдаж, шаардлагатай бол зохих эмчилгээг хийлгэнэ.

Гарч болох хүндрэлүүд

Ихэнх тохиолдолд БЗДХ-ын эхний үе шатуудад мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй тул БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд хамрагдах нь өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Шаардлагатай эмчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс дараах хүндрэлүүд гарч болзошгүй.

  • Бага аарцгийн хөндийн өвдөлт
  • Жирэмсний хүндрэлүүд
  • Нүдний салстын үрэвсэл
  • Үе мөчний эмгэг
  • Бага аарцгийн үрэвсэлт эмгэг
  • Үргүйдэл
  • Зүрх судасны өвчин
  • Зарим хорт хавдар (Хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний болон шулуун гэдэсний хорт хавдар)

Урьдчилан сэргийлэлт

БЗДХ авах эрсдэлээ бууруулах хэд хэдэн арга бий. Үүнд:

Тэвчих. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байж, тэвчих нь БЗДХ-аас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

БЗДХ-гүй эрүүл, нэг бэлгийн хамтрагтай байх. БЗДХ-аас сэргийлэх энгийн боловч найдвартай аргуудын нэг нь бэлгийн зөвхөн нэг хамтрагчтай байх бөгөөд хамтрагч нь эрүүл, халдваргүй байх хэрэгтэй.

Хүлээх, баталгаажуулах. Шинэ хамтрагчтай болсон тохиолдолд аль аль нь лабораторийн шинжилгээгээр БЗДХ-гүй гэдэг нь тогтоогдох хүртэл үтрээгээр болон шулуун гэдсээр бэлгийн хавьтал орохгүй байх. Аман секс хэдийгээр эрсдэл багатай боловч бэлгэвчтэй хийх нь амны хөндий, бэлэг эрхтэний салстай шууд хүрэлцэхээс сэргийлнэ. Одоог хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүст бэлгийн херпес илрүүлэх, эрэгтэйчүүдэд хүний хөхөнцөр вирус (HPV) илрүүлэх оношлогооны шалгарсан арга байхгүйг анхаарах хэрэгтэй.

Дархлаажуулалтанд хамрагдах. Бэлгийн амьдрал эхлэхээс өмнө, аль болох эрт дархлаажуулалтанд хамрагдсанаар хэд хэдэн төрлийн БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний хөхөнцөр вирус (HPV), элэгний A, B гепататын эсрэг вакцин хийгдэж байна.

Хөгжингүй орнуудад умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирусийн вакциныг 11-12 насны охид, хөвгүүдэд заавал хийх заалттай байдаг. 11-12 насандаа вакцинд хамрагдаагүй бол хүйс харгалзахгүй 26 нас хүрэхээс өмнө хамрагдахыг зөвлөдөг.

Гепатит В-ийн эсрэг вакцины эхний тунг хүүхдийг төрсөн даруйд хийх бөгөөд гепатит А-ийн эсрэг вакциныг 1 настай хүүхдэд хийхийг зөвлөдөг.

Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх.Бэлгийн хавьталд орох бүрт шинэ бэлгэвчийг зааврын дагуу хэрэглэх бөгөөд латексаар хийсэн бэлгэвчтэй вазелин зэрэг тосон суурьтай бүтээгдэхүүн хамт хэрэглэж болохгүй.

Хэдийгээр бэлгэвч нь ихэнх БЗДХ-ын эрсдэлийг бууруулдаг боловч хүний хөхөнцөр вирус, херпес, бэлгийн хумхай зэрэг халдварын эсрэг хамгаалалт сул. Мөн түүнчлэн жирэмснээс сэргийлэх хаалтын бус аргууд болох дааврын бэлдмэл, ерөндөг нь БЗДХ-аас хамгаалахгүй.

Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах. Ямар нэг донтуулагч бодисын нөлөөнд орсон үед эрсдэлтэй бэлгийн зан үйлд амархан автдаг.

Зөвшилцөх. Шинэ хамтрагчтай болсон үед бэлгийн хавьталд орохын өмнө аюулгүй бэлгийн зан үйлийн талаар нээлттэй ярилцаж, зөвшилцөж болно. Юуг хийж болох, юуг хийхгүй байх вэ гэдгээ хоорондоо тохиролцох нь эрүүл бөгөөд сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх эхний алхам юм.

Эрэгтэйчүүд хөвч таслах ажилбар хийлгэх. Эрэгтэйчүүд бэлэг эрхтэний хөвчөө таслуулах нь халдвартай эмэгтэйгээс ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлийг 60 хүртэл хувиар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн байна. Мөн хүний хөхөнцөр вирус, херпесийн халдвараас урьдчилсан сэргийлдэг байх магадлалтай гэж үздэг.

Эх сурвалж: Оношмэд клиник

13
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419