Пүүжээ охины түүх бол 1990 оноос хойш Mонгол улсын гунигт түүхийг харуулдаг
Монголын хөдөөд төрж өссөн 12 настай малчин охин Пүүжээгийн гунигт амьдралыг харуулсан “Пүүжээ” баримтат кино 2006 онд Азийн кино наадмаас Гран при шагнал хүртэж, саяхан болсон Парисын кино наадамд тэргүүлсэн.
Тэгвэл “WORLD JAРAN” нэвтрүүлгийн хөтлөгч, Японы нэрт найруулагч, зураглаач Сэкио Ёошимура Монголын тал нутгаар аялж явахдаа хийсэн энэхүү кино Америкийн кино наадамд нэр дэвшин оролцож шагнал авчээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатараас 70 гаруйхан км зайд орших Баянчандмань сумын төвийн эгэл жирийн нэг гэр бүлийн амьдралаас сэдэвлэсэн кино ийнхүү олон кино наадмаас шагнал авчээ.
Хэдийгээр киноны гол баатар 12 настай Пүүжээ охин хорвоог орхин одсон ч түүнийг дүрээ мөнхөлсөн уг баримтат киног мянга мянган хүмүүс гайхшран үзэж буй.